Нийслэлийн Онцгой комисс /НОК/-ын удирдах бүрэлдэхүүн, гишүүдэд Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах, гамшгийн чадавхыг нэмэгдүүлэх, эрсдэлийг бууруулахад удирдлагын гүйцэтгэх үүрэг, зохион байгуулалт, харилцан ажиллагааг хангуулах сургалт өнөөдөр боллоо. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “НОК-ын гишүүдийг чадавхжуулах, гамшиг, ослын талаар мэдээлэл өгөх зорилготойгоор өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалт зохион байгуулснаар удирдах бүрэлдэхүүн чадавхжиж, гамшиг, осол үүссэн …
Tag Archives: нийгэм
April, 2022
-
19 April
З.Мэндсайхан: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран ажиллана
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С. Мөнхчулуунтай уулзжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “ Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран ажиллах саналыг шинээр томилогдсон С.Мөнхчулуун даргад албан ёсоор тавилаа. Засгийн газар дотоодын хувийн хэвшлээ дэмжих зорилгоор стратегийн гурван …
-
19 April
Түгжрэл бууруулах дунд хугацааны хөтөлбөрийг танилцуулж, мэргэжилтнүүдийн саналыг авлаа
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс “Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг”-ийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт замын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай зөвлөх инженерүүд, судлаач эрдэмтэд, холбогдох албаны төлөөлөл оролцов. Энэхүү хэлэлцүүлэг нийслэлийн 204 хороонд нэгэн зэрэг өрнөж байгаа бөгөөд иргэд санал өгөх боломжтой юм. Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн Засаг даргын …
-
19 April
Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татан гаргах судалгааны ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг санууллаа
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулахаар тусгасан. Цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг Хөвсгөл нуурын ёроолд живсэн тээврийн хэрэгслийн байршлыг нарийвчлан тогтоох, нөхцөл байдлыг үнэлэх зэрэг асуудлаар ажлын хэсэг хуралдлаа. Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилготой уг …
-
19 April
Л.Энх-Амгалан: Хувь хүний зөвшөөрөлгүйгээр мэдээллийг нь ашигладаг явдалд өнөөдөр цэг тавьж байна
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас өнөөдөр иргэнд МЭДЭГДЭЛ ХҮРГЭХ СИСТЕМ-ийн талаар олон нийтэд мэдээлэл өглөө. Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан: Иргэдийн мэдээллийг төр ямар нэгэн зөвшөөрөлгүй ашигладаг, хүний эрх зөрчдөг байдал гарах болсон. Өөрийнх нь мэдээллийг хэн ашиглаад байгааг иргэн мэддэггүй. Ингэснээр хүний эрх зөрчигдөж, цахим гэмт хэрэг гарах үндэс болдог. Тэгвэл өнөөдөр мэдээлж буй уг систем нь …
-
19 April
“Оюутан-цэрэг”-үүд хариуцлагатай, эерэг хандлагатай, хүмүүжилтэй эх оронч иргэн болон төлөвшиж байна
“Оюутан-цэрэг” хөтөлбөрт 51 их, дээд сургуулийн 490 оюутан дөрвөн бүлэгт хуваагдан цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж байна. Оюутан-цэргүүд хоёр сар танхимд, хоёр сар цэргийн бэлтгэл сургалтад хамрагдах юм. Сургалт МУИС, ШУТИС, ХҮИС, МУБИС-иудад тус тус болж байна. Сургалтын үйл ажиллагаатай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар танилцаж, оюутнуудтай уулзлаа. “Оюутан-цэрэг”-2022 хөтөлбөр энэ жил анх удаа “E-Mongolia” цахим платформоор бүртгэл явуулсан. …
-
19 April
Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхийн тулд Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлнэ
Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар эмнэлэг барих ажил 2015 онд эхэлж 2019 онд Монголын талд хүлээлгэн өгсөн юм. Энэ бол барилга ашиглалтад оруулсан хэрэг биш, Монгол улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог нэвтрүүлсэн том хөрөнгө оруулалт байлаа. Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог улам бэхжүүлэх зорилгоор Засгийн газар шийдвэр гарган Монгол Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд шилжүүлсэн. Өнөөдөр АШУҮИС дэргэдээ – 4 эмнэлэг – 2 сувилал …
-
19 April
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд зөвлөгөө өгдөг тус өдөрлөгийг дөрөв дэх жилдээ тогтмол зохион байгуулж байна. Энэ сарын өдөрлөгийг маргааш буюу дөрөвдүгээр сарын 20-нд 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулах юм. Иймд иргэн …
-
19 April
Шанхайн далайн боомтод 809 хөлөг онгоц зогсож байна
Дэлхий дахинд коронавирусийн цар тахал тархаж улс орнууд хилийн хориг тогтоосноос үүдэн ачаа, тээврийн бөөгнөрөл үүссэн. Үүний жишээ нь далайн боомтуудад хөлөг онгоцнууд ачаа буулгахаар хүлээгдэж байна. Тодруулбал, БНХАУ-ын Шанхай хотод коронавирусийн халдварын тохиолдол ихэсч, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2022 оны дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар далайн боомт дээр 809 хөлөг онгоц зогсож байна. Одоогийн байдлаар тус боомтод 1962 хөлөг онгоц …
-
19 April
ЦХХХЯ:Хүний хувийн мэдээллийг хамгаалах болон холбогдох бусад хууль, журмын төсөл дээр ХЭҮК-той хамтарна
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиуд ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд эдгээр хуулийг дагаж 30 гаруй эрх зүйн акт батлагдан гарна. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу Мэдээллийн эзний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргах, хүний эмзэг мэдээллийг байнга боловсруулах үнэлгээ хийх аргачлал, …
-
19 April
МИК ипотекийн зээлээс үйл ажиллагааны зардал авч байгаа нь зохисгүй үйлдэл
2013 оноос хойш хэрэгжиж буй Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар, банкуудын эх үүсвэрээс 6.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 103.9 мянган өрхөд олгоод буй. Үүнээс Монголбанк хамгийн их буюу 5.2 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон бол Засгийн газраас 341.36 тэрбум төгрөг, арилжааны банкууд 646.6 тэрбумын эх үүсвэр гаргасан байдаг. Харин орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн …
-
19 April
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна. 2022 оны 04 сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон …
-
18 April
Л.Халтар: Болдогсон бол одоо ч хамаагүй задгай тээврээ явуулчихмаар л байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай ярилцлаа. – Нийгмийн уур амьсгал бухимдалтай байна. Хил дээр ачаа тээвэр гацсанаас бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийг туйлдуулж байна. Ачаа тээврийн компаниудын зүгээс чингэлэг тээврээр бараа зөөснөөс болж бөөгнөрөл үүсэх шалтгаан болсон гэж тайлбарлах юм. Задгай тээврээр явуулах боломж байна уу. Салбарын яамны хувьд ямар бодлого баримталж ажиллаж байгаа вэ? – Хил дээрх ачаа тээврийн …
-
18 April
Г.Мишээлт:ОНХС-аас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрт саналаа өгч буй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна
Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгө оруулалтаар 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд иргэдээс цахимаар санал авч байна. Цахим санал асуулга 2022 оны дөрөвдүгээр сарын 15-наас улс орон даяар эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм. Нийслэлийн хэмжээнд энэхүү санал асуулгыг хэрхэн явуулах хийгээд өмнөх жилүүдэд ОНХС-ийн санхүүжилт ямар байсан талаар НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлтээс тодрууллаа. …
-
18 April
Зургаан сартайгаас тав хүртэлх настай хүүхдийг А аминдэмд хамруулж эхэллээ
Жил бүр улсын хэмжээнд Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу зургаан сартайгаас тав хүртэлх настай хүүхдийг өндөр тунт А аминдэмд хамруулдаг. Тэгвэл энэ жил дөрөвдүгээр сарын 18-наас буюу өнөөдрөөс харьяа дүүргийн өрх, тосгоны эрүүл мэндийн төвд хүүхдийг А аминдэмд хамруулж эхэллээ. А аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах, …