Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын шуурхай хуралдаан боллоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагууд хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний явц, үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан шуурхай хуралдаанд тавигдсан цаг үеийн мэдээллүүдтэй холбоотой болон ажил сайжруулах хүрээнд газар хэлтэс, харьяа байгууллагуудын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд: -Ядуурлыг бууруулах бодлого, стратегийг дахин харж, …
Tag Archives: нийгэм
November, 2022
-
2 November
Уул уурхайн сайд асан Р.Жигжид төрийн тамгыг хууль бусаар ашиглажээ
Ардчилсан нам засаг барьж байсан 2012-2016 онд Уул уурхайн сайд 2 удаа солигдсон. Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн засгийн газрын үед буюу 2012-2014 онд Уул уурхайн сайдаар Д.Ганхуяг ажиллаж байсан бол 2014-2016 онд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газрын үед Уул уурхайн сайдаар Япон улсад Монгол Улсыг төлөөлөх Элчин сайдаар ажиллаж байсан, сайд болохынхоо өмнө тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан …
-
2 November
Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны авто зам барих төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсныг ШХАБ-ын хуралдааны үеэр Ерөнхий сайд мэдэгдлээ
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн цахим хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдааныг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян даргалсан юм.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хуралдаанд оролцож үг хэллээ. Тэрбээр эхлээд, ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг цар тахлын болон олон улсын харилцааны ээдрээтэй байдлаас улбаатай эдийн засгийн амаргүй цаг …
-
2 November
Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох саналыг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн, Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Довчинсүрэнгийн Ганзориг өөр ажилд томилогдож байгаатай холбогдуулан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Монгол …
-
2 November
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 26 СУВИЛАГЧ байрандаа оржээ
Засгийн газар, Эрүүл мэндийн яам улсын төсвөөс санхүүждэг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг бодитоор үнэлж, эмч ажилтнуудын цалингийн эх үүсвэрийг баталгаажуулах, цалин хөлсийг тодорхой шатлалаар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор 2021 оны 1 сарын 1-нээс эхлэн гүйцэтгэлээр санхүүжих тухай шийдвэр гаргасан. Тэгвэл Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төв /ЭХЭМҮТ/ нь гүйцэтгэлийн санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд төвлөрсөн орлогыг зүй зохистой тэгш …
-
1 November
Ц.Ганболд:Сайжруулсан түлшний борлуулалтын 520 цэг ажиллаж байна
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд өвөлжилтийн бэлтгэл, сайжруулсан шахмал түлшний чанар, тээвэрлэлтийн талаар удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв. Тэрбээр “Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой дөрвөн чиглэлээр үүрэг хүлээн ажиллаж байна. Үүнд сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, тээвэрлэлт, борлуулалт, хяналт шалгалтын ажил багтаж байгаа. Одоогийн байдлаар баруун бүсийн үйлдвэрийн долоон шугам, …
-
1 November
Д.Сумъяабазар: Улаанбаатар 2024 он гэхэд дижитал хот болно
Технологийн шийдлүүдийг ашиглан иргэдийн ажиллаж, амьдрахад таатай ухаалаг Улаанбаатар хотыг бий болгоход нийслэлийн төрийн байгууллагууд мэдээлэл технологийн үндэсний тэргүүлэгч 70 гаруй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллахаар болсон. Энэ хүрээнд 1000 орчим монгол инженерийн оролцоотойгоор Улаанбаатар хотын “Дижитал шилжилт”-ийг хийж буй бөгөөд томоохон төслүүдийг Хотын дарга өнгөрсөн пүрэв гарагт УИХ, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид болон нийслэлчүүддээ танилцууллаа. “Дижитал Сити” хөтөлбөрийн …
-
1 November
Г.Гангамөрөн: Шахмал түлшний шуудайг дотоодод үйлдвэрлэвэл 11 тэрбум төгрөг гадагш урсахгүй
Цар тахлын дараах эдийн засгийн уналтад жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ (ЖДҮҮ) эрхлэгчид голдуу өртсөн. Улсын хүн амын талаас илүү хувь нь ажиллаж, амьдардаг нийслэлийн энэ салбар ямар өнгө төрхтэй байгаа талаар “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв”-ийн дарга Г.Гангамөрөнтэй ярилцлаа. -Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр сүүлийн үед ямар ажилд анхаарал хандуулж байна вэ. Ер нь энэ салбарын хууль, эрх …
-
1 November
Анагаахын залуу мэргэжилтнүүд нийгэмд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүллээ
Цар тахал улс орнуудыг бие биетэйгээ ямар их харилцан хамааралтай гэдгийг харуулсан энэ үед анагаахын мэргэжилтнүүд зөвхөн салбарын мэдлэгээс гадна “дэлхийн иргэн” байхад шаардлагатай мэдлэг, чадваруудаа хөгжүүлэх шаардлага тулгарав. Энэ асуудлын хүрээнд Монгол Улс дахь НҮБ-ын Нийгэмлэг нь Ази Номхон Далайн Харилцан Ойлголцлын Төлөөх Боловсролын Төв (UNESCO APCEIU)-ийн дэмжлэгтэйгээр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Сувилахуйн сургуультай хамтран “Дэлхийн Иргэний …
-
1 November
Б.Мөнхцэцэг: Хот тохижилтын 400 гаруй ажилчин ажиллаж, халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээ авч байна
Өнгөрсөн ням гарагт Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл байдал бий болсон. Үүнтэй холбоотойгоор Хот тохижилтын газар хүндрэл үүсэхээс сэргийлж, давс, бодис цацан, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх чиглэлд хийж буй ажлын талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэгээс тодрууллаа. –Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам, талбайг …
-
1 November
Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн
Малчид, тээвэрчидэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна. 2022 оны 11-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Дорнод-Монголын тал нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Завхан …
October, 2022
-
31 October
Байгууллагуудыг ойр орчмынхоо 50 метр хүртэлх талбайн цасыг цэвэрлэхийг уриалж байна
Өнгөрсөн ням гарагт Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл байдал бий болсон. Үүнтэй холбоотойгоор Хот тохижилтын газар хүндрэл үүсэхээс сэргийлж, давс, бодис цацан, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Явган хүний зам, талбайг хэрхэн цэвэрлэж байгааг Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулахад:”Нийслэл болон дүүргүүдийн хот тохижилтын ажилчид сүүлийн 48 цаг тасралтгүй ажиллаж, зам талбай цэвэрлэж …
-
31 October
О.Саранхүү: Монголын соёл, урлаг болон ондоошлыг бүжгийнхээ дэглэлтээр дэлхий нийтэд харуулахыг хичээсэн
Биеийн тамир, спортын улсын хорооны хүндэтгэлийн танхимд өнөөдөр /2022.10.31/ бүжгийн спортын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн “Moon dance” хамтлагийн баг тамирчдад батламж гардуулах ёслол болов. Энэ үеэр Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр О.Оюунбат, Жуух тэмдгээр Н.Мөнхбаяр нарыг шагнасныг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан гардууллаа. “Moon dance” хамтлагийн дасгалжуулагч О.Саранхүү “ДАШТ-ий мөнгөн медаль бол бидний олон жилийн зорилго, …
-
31 October
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээлээ
Энэ сарын 26-ний өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажлын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулга хийсэн. Зам, тээврийн хөгжлийн яамны өгсөн мэдээллээр Дарханы замын бүтээн байгуулалтын эхний урсгал ирэх долоо хоногт(2022.10.30) ашиглалтад орно гэсэн юм. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Энэ амралтын өдрөөр буюу бүтэн сайн өдөр гэхэд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хоёр урсгалыг нээнэ. Одоогоор …
-
31 October
Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг ЗҮРХНИЙ АБЛАЦИ эмчилгээг амжилттай нэвтрүүллээ
Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь 2020-2024 оны стратеги бодлогын хүрээнд “ ЗҮРХНИЙ ТӨВ”-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн зүрхний хэм алдалт, зүрхний шигдээс, зүрхний мэс засал, эрчимт эмчилгээний нэгжүүд болгон төрөлжүүлэн эмнэлзүйн үйл ажиллагаагаа явуулж байна.Энэ хүрээнд БНСУ-ын Корeа Их Сургуулийн “АНАМ ” эмнэлгийн “Зүрхний хэм алдалт”-ын багтай 2020-оос эхлэн хамтран ажиллаж, туршлага солилцон хоёр эмчийг 6 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэн сургалтанд хамруулсан аж. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл