Tag Archives: нийгэм

April, 2022

  • 11 April

    Ачаа тээвэрлэлтийн үнэ өссөн нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөх шалтгаан болсон

    Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн бодит шалтгааныг тодруулахаар МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч энэ сарын 7-ны өдөр Нарантуул захын худалдаа эрхлэгчидтэй уулзаж ярилцлаа. Ковид-19 цар тахлын улмаас манай улсын хилээр нэвтрэх ачаа тээвэр багассанаас БНХАУ ачаа бараа тээвэрлэх зардал 9 дахин нэмэгдсэн. Энэ нь импортын барааны үнийг огцом хөөрөгдөхөд хүргэсэн хэмээн Нарантуул ОУХТ-ийн худалдаа эрхлэгчид ярьж байна. Тэд ачаа тээврийн …

  • 11 April

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малчид, ард иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн байна. 2022 оны 04 сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр …

  • 8 April

    Л.Оюун-Эрдэнэ:Үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг 4–р сарын 15-ны дотор УИХ-аар батлуулна

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдад танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасны дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхээ эдэлж буй ардчилсан Монгол Улсын эрхэм иргэд, оюутан залуучууд аа. Та бүхний Засгийн газарт хүргүүлсэн 15 зүйл бүхий шаардлагыг Монгол Улсын Засгийн газрын ээлжит …

  • 8 April

    С.Амарсайхан: Дагуул хотыг байгуулахдаа хөдөөг хөгжүүлэх бодлоготойгоо уялдуулах шаардлагатай

    “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын “Хот, хөдөөгийн сэргэлт” салбар хуралдаан боллоо. Хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НҮБ-ын Олон улсын шилжилт, хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко, Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг нар оролцсон юм. “Хот хөдөөгийн сэргэлт” салбар хуралдаанд оролцогчдын байр суурийг хүргэж байна. Д.Сумъяабазар: Зөв төлөвлөлт, дижитал шинэчлэлээр …

  • 8 April

    Д.Оюунхорол: Бүс нутгуудын хөгжилд бодлогын чанартай шинэчлэл хэрэгтэй

    “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын “Хот, хөдөөгийн сэргэлт” салбар хуралдаан боллоо.  Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол: Чингис хаан олон улсын нисэх буудлаа түшиглэн Хөшигийн хөндий орчимд 31 мянган га газрыг Засгийн газар улсын тусгай хэрэгцээний газар болгож авсан. Өчигдөрхөн 1000 га газрыг эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тогтоол гарлаа. Ингэснээр хувийн хэвшлийнхэн маань татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх …

  • 8 April

    Л.Оюун-Эрдэнэ:Мах, будаа, гурилын үнийг буулгахын төлөө чадах бүх зүйлээ хийнэ гэж амлаж байна

    “Монголдоо сайхан амьдаръя” уриатай залуусын жагсаал Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Жагсаж байгаа иргэдтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзаж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнөөдөр Монгол Улсад төдийгүй дэлхий даяар бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Засгийн газар хуулийн төсөл оруулсан. Энэ долоо хоногт багтаж УИХ-ын гишүүдийг энэ хуулийг батална гэдэгт итгэж байгаа. Хууль батлагдсанаар 1000 төгрөгөөр өсөх бензиний үнийг …

  • 8 April

    Б.Марал-Эрдэнэ: Мэргэжлийн ур чадвараараа тэргүүлсэн шилдэг офицер болохын төлөө хичээх болно

    Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсны 101 жилийг тохиолдуулан төрийн тусгай албанд үүрэг гүйцэтгэхээр суралцаж байгаа сонсогчдоос эрдэм мэдлэг, оюун ухаанаараа ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 641 дүгээр дамжааны сонсогч Б.Марал-Эрдэнэ манлайллаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн нэрэмжит шагналыг хүртсэн анхны сонсогч болсон юм. –Анхдагч хэмээх тодотголоор түүхийн шинэ хуудсанд бичигдлээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач? – Баярлалаа. Маш их баяртай байна. …

  • 8 April

    “КАБРИ G-2” нисдэг тэргээр сургалтын нислэг үйлдэж эхэллээ

    “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн шинээр бэлтгэгдэх нисгэгч бүрэлдэхүүний анхан шатны сургалтын нислэг эхэллээ. Сургалтын нислэгийг “Cabri G-2”  нисдэг тэргээр үйлдэж байгаа юм. Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны сургалт” …

  • 8 April

    Х.Нямбаатар: Залуусын тавьсан шаардлага бүрийг судална, Ерөнхий сайд өөрөө ахална

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр өөрийн албан ёсны фэйсбүүк хаягаараа шууд лайваар мэдэгдэл хийлээ. Тэрээр “Миний бие цагдаагийн байгууллагад үзэл бодлоо илэрхийлж буй залуусын аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг өгсөн. Ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж байгаа залуусын жагсаалд хүндэтгэлтэй хандаж байгаа. Миний бие орой 18.00 цагийн үед жагсаалд оролцож буй залуусын долоон шаардлагыг хүлээн авсан. 7 …

  • 8 April

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 04 сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун …

  • 7 April

    Д.Сумъяабазар: Эдийн засгийн форумд хөдөөгийн хөгжлийг маш оновчтойгоор хэлэлцэх хэрэгтэй

    Төрийн ордонд болж буй “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна. -Улаанбаатар хот томоохон ямар төслүүдийг эхний ээлжид хэрэгжүүлэх вэ? -Хамгийн түрүүнд хэрэгжүүлэх төсөл бол гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэг. Энэ бол дэлхий нийтэд 100 жил туршигдсан технологи. Энэхүү технологийг Улаанбаатар хотод нэвтрүүлэхээр ТЭЗҮ-ийг нь боловсруулаад, одоо Ажлын …

  • 7 April

    Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

    Нийслэлийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн хоногийн хугацаанд гал түймрийн найм, ой хээрийн түймрийн нэг дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Үүнээс шар өвс шатсан гурван дуудлага ирснийг Гал түймэр унтраах, аврах ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн шуурхай унтрааж ажиллалаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Мандал овоогийн 29-р гудамжинд хөрсний шар өвс шатаж байшин руу орж байна гэх дуудлага ирсэн. Гал түймэр унтраах, аврах 26-р …

  • 7 April

    ХХААХҮЯ: Борлуулагдаагүй үлдсэн буудайг худалдан авах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна

    Өнгөрсөн оны ургацаас зах зээлд борлуулагдаагүй, Үндэсний лавлагаа лаборатори болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн холбогдох журам, стандартын шаардлагыг хангаж буй улаанбуудайг улс худалдан авч, нөөц бүрдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйг дэмжих сан 2238.7 тонн улаанбуудайг худалдан аваад байна. Түүнчлэн үлдэгдэл буудайнаас 4.4 мянган тонныг үрэнд, 2.3 мянган тонныг малын тэжээлд, 2.7 мянган тонныг спиртийн …

  • 7 April

    Л.Оюун-Эрдэнэ: Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, дагуул хот болгон хөгжүүлнэ

    Төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан “Монголын эдийн засгийн чуулган-2022” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд тус чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганыг нээж үг хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан гол зорилт болох “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, “Хот, …

  • 7 April

    Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төв шинэчлэгдэн ажиллаж эхэллээ

    Төрийн эргэх холбоо, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11 -11” төвийн үйл ажиллагааг шинэчлэн байгууллаа. “11 -11” төв нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд  яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллагад шилжүүлэх, шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллаж …