Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн урилгаар албан ёсны айлчлал хийж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг Монгол уламжлал, ахуй соёлтой танилцуулах, бэсрэг наадмыг Монгол Номадс жуулчны баазад зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй …
Tag Archives: нийгэм
August, 2022
-
11 August
Б.Лхагвасүрэн: Монгол улс одоогоор Дефолтод орох эрсдэлээс хол байгаа
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй инфляц, төлбөрийн тэнцэл, дефолт зарлах эрсдэлийн талаар ярилцлаа. – Инфляц 6 сарын сүүлээр 16 хувьд хүрлээ. Өнөөгийн өндөр инфляцад чухам юу нөлөөлж байна вэ? Өнөөдөр инфляц дэлхий нийтийн асуудал, төв банкуудын хувьд сорилт болоод байгаа. Америк, Европын орнуудад инфляц 9 орчим хувьд хүрч сүүлийн 40 жилийн хамгийн өндөр түвшиндээ хүрлээ. Удахгүй 2 оронтой тоогоор илэрхийлэгдэх төсөөлөл, тооцоолол …
-
11 August
Хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлж, 2-3 настай 2000 хүүхдийг нэмж авна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч болон шинээр хүүхэд харах үйлчилгээ эрхлэх сонирхолтой иргэдийн дунд “Нийслэлийн хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэх нь” уулзалтыг зохион байгууллаа. Одоогийн байдлаар 16 аймаг, нийслэлийн 7 дүүрэгт 181 хүүхэд харах үйлчилгээ ажиллаж байна. Хүүхэд харах үйлчилгээг нэмэгдүүлэх, тухайн үйлчилгээг сайжруулах үүднээс “Хүүхэд харах үйлчилгээний санхүүгийн дэмжлэг олгох журам”, “Хүүхэд харагч бэлтгэх сургалтын жишиг хөтөлбөр”, “Хүүхэд харах үйлчилгээний шалгуур болзол, бүрдүүлэх …
-
11 August
Завьт эргүүлийнхэн 51 хүний амь насыг авран хамгааллаа
НОБГ-ын харьяа Аврах ангийн алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 12 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна. Эргүүл 06 дугаар сарын 15-аас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 26 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн 50 хүний амь насыг аварч, 7 автомашиныг татан гаргалаа. Мөн гол, уснаас 16 буцалтгүй нэрвэгдэгчийг гарган, Цагдаагийн …
-
11 August
УЕПГ: Эрүү шүүлт тулгах 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 8 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 201 гомдол, хүсэлт, мэдээллэл шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 264 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 3 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, …
-
11 August
Хан-Уул дүүргийн хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийлээ
Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл тус хөтөлбөрийн хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийлээ. Тодруулбал, БНСУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн тоноглолтой, шатахуун зарцуулалт багатай, 3.5 тонны даацтай, хог шахах зориулалттай Hyundai /HD72/ маркийн зургаан авто машиныг хог тээврийн компаниудад хүлээлгэн өглөө. Мөн энэ онд Hyundai /HD78/, /HD170/ зэрэг загварын 12, ирэх онд 15 хог …
-
11 August
Газрын тосны бүтээгдэхүүний чанар, стандарт, хяналтын тогтолцоог сайжруулахад БНСУ хамтарна
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон БНСУ-ын Газрын тосны чанар, хангамжийн газар /К-Петро/ хоорондын “Техникийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр /2022.08.10/ боллоо. Санамж бичигт УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, БНСУ-ын Газрын тосны чанар, хангамжийн газрын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ча Дун Хён нар гарын үсэг зурж, хоёр орны газрын …
-
11 August
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв 9 ажилтандаа байрны урьдчилгаа олгохоор болжээ
Эрүүл мэндийн яамнаас наймдугаар сарыг “Эрүүл Мэндийн Ажилтны Нийгмийн Хамгааллыг Дэмжих Сар” болгон зарласан. Энэ хүрээнд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв 9 ажилтандаа тус бүр орон сууцны урьдчилгаа төлбөр болох 20 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ . 2021 оны 4-р сараас гүйцэтгэлийн санхүүжилт эхэлсэнтэй холбоотой эмч эмнэлгийн ажилтнуудын цалин, нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэн ажиллаж байна. 2021 онд эмч ажилчдын нийгмийн …
-
11 August
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говийн бүс нутгаар аагим халуун байна. 2022 оны 08 сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо …
-
10 August
Хаягдал усаа Хараа голд нийлүүлж байсан “Баянбуурал” амралтын газрын үйл ажиллагааг түр зогсоов
Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Батсүмбэр сумын нутагт амралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 2022 оны 07 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар амралт, аялал жуулчлалын газрын ариун цэврийн байгууламжийн байдал, ахуйн хог хаягдлын хадгалалт, хамгаалалт, ус, газар ашиглалтын байдалд хяналт …
-
10 August
Хувийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургана
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээний талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Энэ ажлын хүрээнд ачаалал өндөртэй байршилд хувийн цэцэрлэгүүдэд хамран сургах тойргийн нийт 10330 хүүхдийг нэмэлтээр элсүүлэн сургахаар урьдчилан тохиролцож, нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээг бууруулан хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны зардлын хамт …
-
10 August
ШТС-ууд ариун цэврийн байгууламжаа өөрчлөх шаардлагатай байна
Нийслэлийн Байгаль орчны газрын Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтсээс долоодугаар сарын 27-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт газрын тосны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн нийт 225 Шатахуун түгээх станц /ШТС/-ын ариун цэврийн байгууламжид тандалт судалгаа хийж, нүхэн жорлонг тоолж бүртгэжээ. Тандалт судалгаагаар Шатахуун түгээх станцууд стандартад …
-
10 August
Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг хаана
Олимпын гүүр буюу Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд Нарны замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж, асфальт бетон хучилт хийх гэж байна. Тодруулбал, наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 14-ний 21:00 цаг хүртэл Энхтайваны гүүрний зүүн талын уулзвараас Махатма Гандийн гудамж буюу Соёмботой хөшөө рүү эргэдэг туслах зам хүртэлх замын урд талын урсгалын хөдөлгөөнийг хааж, хучилт хийх гэж …
-
10 August
Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг чадавхжуулах 14 нэр төрлийн тоног төхөөрөмж хүлээн авлаа
Австрали Улсын Элчин сайдын яамнаас 2021 онд зарласан төсөл шалгаруулалтад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас боловсруулан хүргүүлсэн “Дорнод, Сүхбаатар аймгуудын зарим сумдын гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг чадавхжуулах” төсөл шалгарч, тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр хүлээн өгөх арга хэмжээ ОБЕГ-т боллоо. Арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Австралийн Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Престон болон …
-
10 August
Дэлхийн хэмжээнд ховордож буй шувуудыг хамгаалахаар Олон улсын тогорууны сан Хурх, Хүйтэний хөндийд ажиллана
Олон улсын тогорууны сан Хурх, Хүйтэний хөндийн байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны үүргийг гүйцэтгэхэд хамтран ажиллахаар болов. Тодруулбал, наймдугаар сарын 5-ны өдөр олон улсын тогорууны “International Crane Foundation” сан Хурх, хүйтний хөндийн байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны үүргийг “Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв” /Wildlife Science and Conservation Center of Mongolia/ гэрээгээр гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл