Tag Archives: нийгэм

August, 2022

  • 17 August

    Ч.Номин:“Чингис хаан” хаад язгууртны музей бол соёлын салбарт хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын нэг

     Соёлын сайд Ч.Номин болон Соёлын дэд сайд М.Батбаяр нар өчигдөр /08.16/ “Чингис хаан” хаад язгууртны музейд ажиллаж, үзмэр таталт, үзүүллэг дэглэлттэй танилцаж, зарим асуудлыг шийдвэрлэлээ.  “Чингис хаан” хаад язгууртны музей нь өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, бусад улс орны музей зэрэг 40 орчим газраас үзмэр таталт хийж, 12 мянга орчим үзмэр татаж, үзүүллэг дэглэлтээ дуусгаж байна. Мөн …

  • 17 August

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говийн аймгуудын нутгаар 30 хэмыг давж хална. 2022 оны 08 сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи:  Баруун болон …

  • 16 August

    “E-MONGOLIA”-с авсан баримт бичгийг хүлээн зөвшөөрөх асуудлаар банкнуудын төлөөлөлтэй уулзлаа

    Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдлагууд өнөөдөр / 2022.08.16 / арилжааны банкуудын төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтад Монголын банкны холбоо, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк, Капитрон банк, Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны төлөөлөл оролцсон юм. Цахим хөгжлийг дэмжих багц хуулиуд энэ оны 05 дугаар сараас мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор иргэд банкны үйлчилгээг цахимаар авах, үйлчлүүлэх, банк нь e-mongolia-с олгож …

  • 16 August

    БЗД-т шаардлага хангасан байрыг түрээсэлж, цэцэрлэгийн зориулалтаар засварлан ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир тэргүүтэй албаныхан өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шаардлага хангасан байрыг түрээсэлж, цэцэрлэгийн зориулалтаар засварлан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. БЗД-т ажиллахдаа цэцэрлэгийн засвар болон санхүүжилтийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох мэргэжилтнүүдэд ажлыг шуурхайлахыг үүрэгдэн хичээлийн жилээс өмнө цэцэрлэгийг ашиглалтад оруулах чиглэл өгөв. Баянзүрх дүүргийн 50 …

  • 16 August

    Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэлх замд хучилт хийлээ

    Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км урт авто зам тавьж буй ажлын талбайд ажиллалаа. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний нэг болох уг замын нийт ажлын явц 22 хувьтай байна. Зам барилгын ажлын хүрээнд Улиастайн хуучин эцсээс Гачуурт хүртэл 800 метр хэсэгт газар шорооны ажил гүйцэтгэн, хашлага суурилуулж, зорчих хэсэгт …

  • 16 August

    Гүрмийн нууранд анхааруулах самбар, хориглосон тэмдэглэгээг байршууллаа

    Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Баян-Овоо сумын Гүрмийн нууранд үүрэг гүйцэтгэж байгаа Аврах бүлгийн алба хаагчид тус сумын ЗДТГ-тай хамтран үер, усны аюул, усны ослоос урьдчилан сэргийлэх, усны түвшинг заасан анхааруулга бүхий зурагт самбаруудыг хийж байршууллаа. Урьдчилан сэргийлэх самбаруудыг нуурын орчимд ард, иргэд олноор цугладаг хэсэг болон эрсдэл бүхий газрууд байрлуулсан бол нуурын гүн хэсэгт хүн машин орохыг хориглосон анхааруулах …

  • 16 August

    АТГ:Эрүүгийн 709 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 8 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 2 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 52 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 39 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.  Түүнчлэн …

  • 16 August

    Зарим сургуулийн хичээл эхлэх цагийн зохицуулалт энэ жил үргэлжинэ

    Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаан өнөөдөр болж, 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсож, хэлэлцлээ. Төлөөлөгч Л.Ариунтуяа сургууль, цэцэрлэгийн барилгын хөрөнгө оруулалт хангалтгүй байгааг онцлоод, ажил нь гацаж зогссон барилгын ажлын санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэхийг тодруулсан юм. Харин Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин хариулахдаа “Коронавируст цар тахлын нөлөөгөөр барилгын өртөг өссөн. Тиймээс ажил нь зогссон төслүүд дээр …

  • 16 August

    Ж.Батбаясгалан: Хичээлийн жилийн бэлтгэл хангуулах чиглэлээр нийслэлийн төлөөлөгчид дүүрэг, хороодод ажиллана

    Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаан өнөөдөр болж, 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг сонсож, хэлэлцлээ.  Энэ жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн нийт 290 сургууль үйл ажиллагаа явуулах бөгөөд үүнд 360 гаруй мянган хүүхэд суралцана. Сургуулиудын 156 нь төрийнх бол, 134 нь хувийн хэвшлийнх байгаа юм. Харин 141 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах ёстойгоос өнөөдрийн …

  • 16 August

    Олимпын гүүрний явган хүний гарцыг угсарч эхлээд байна

    Замын цагдаагийн газрын ойролцоох Олимпын гүүрний явган хүний гарц барих ажил хил гааль хаалттайн улмаас хойшлогдоод байсан. Тэгвэл саяхан металл хийцүүдийг тээвэрлэн авчирч, явган хүний гарцыг үндсэн гүүртэй угсрах ажил эхлээд байна. Өнгөрсөн хугацаанд үндсэн гүүрийн бүтээн байгуулалт болон Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчилж дууссан. Одоогийн байдлаар явган хүний гарцын …

  • 16 August

    “Есдүгээр сарын цас” кино Венецийн Олон улсын кино наадамд өрсөлдөнө

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Венецийн Олон улсын кино наадмын 79 дэх удаагийн арга хэмжээ наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 10 -ний өдрүүдэд Итали улсын Венец хотын Лидо аралд зохион байгуулагдана. Тэгвэл энэхүү наадамд Франц улсын Аврора фильм, Монгол Улсаас Гуру медиа компанийн продюсер Ц.Ариунаа, найруулагч П.Лхагвадулам нарын хамтарсан бүтээл болох “Есдүгээр сарын цас” кино “ORRIZONTI” орчин үеийн чиг …

  • 16 August

    Хүнсний ногооны урамшуулал нь тариалалт нэмэгдүүлэх том хөшүүрэг болж байна

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, ахлах шинжээч Б.Одонхүү, Хөдөө аж ахуйг дэмжих сан, Монголын тариаланчдын үндэсний холбооны төлөөлөл хамтарсан баг Сэлэнгэ аймгийн Шаамар, Ерөө, Жавхлант, Баянгол, Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллаж, тариаланчид, үйлдвэрлэгчидтэй уулзав.  С.Наранцогт: Манайх жилд 3 тонн жимс, жимсгэнэ хураан авч борлуулдаг  Сэлэнгэ аймгийн Шаамар сумын тариаланч …

  • 16 August

    Томоохон гол, мөрнүүд үерийн аюултай түвшинг 20 см даван үерлэж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 16-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нуруунаас эхтэй Хөгшин Орхон, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-15 см, Улз гол Эрээнцав орчимд үерийн аюултай түвшинг 20 см даван тус тус үерлэж байна. Мөн ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Иймд дээр дурьдсан …

  • 16 August

    Шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар үүрэг гүйцэтгэж эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалт авто тээврийн товчоодод үүрэг гүйцэтгэж эхэллээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагаар  үүрэг гүйцэтгэх бөгөөд ирэх аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм. Алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Баруун турууны авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн …

  • 16 August

    Дархан-Уул аймгийн Засаг дарга архины хордлого тайлах төвтэй болохыг үүрэгдэв

    Дархан-Уул аймгийн хэлтэс, агентлагийн дарга нар өчигдөр/2022.08.15/ хуралдав. Тус хурлаар аймгийн Засаг дарга Б.Азжаргал удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. – Өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах ажлын хэсгийг байгуулах, ЕБС, цэцэрлэгүүдийн засвар үйлчилгээг 9 дүгээр сарын 1-ээс өмнө бүрэн дуусгах, – Ковидын халдвар нэмэгдсэнтэй холбоотой сургууль, цэцэрлэгийн анги танхимд ариутгал, халдваргүйтгэл хийх, хүүхдүүдийг хүлээн авахдаа амны хаалт зүүлгэж, гарыг нь ариутгуулах, …