Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал болох 16 сая төгрөгийг дөрөвдэх жилдээ олголоо. Онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байгаа Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, дэслэгч Ц.Пярлай 2021 оны Онцгой гавьяатнуудын нэг. Улаанбаатар хотод усчин аврагчаар ажлын гараагаа эхлүүлсэн тэрбээр өдгөө төрж өссөн нутгийнхаа ард олныг аюул, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үйлсэд …
Tag Archives: нийгэм
February, 2022
-
11 February
“Хөгжлийн банк”-нд 39 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ
Хөгжлийн банкны зээлтэй холбоотой “Өөрсдөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг “Туушин” зочид буудалд үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн үеэр зээлийн эргэн төлөлтийн нөхцөл байдлын талаар Хөгжлийн банкнаас мэдээлэл өглөө. Нэгдүгээр сарын 20-ны өдөр тус банкнаас чанаргүй зээлдэгчдийн талаарх мэдээллийг олон нийтэд зарласнаас хойш өнөөдрийг хүртэлх 22 хоногийн хугацаанд нийт 39,828,377,135/гучин есөн тэрбум найман зуун хорин найман сая гурван зуун далан долоон мянга нэг зуун …
-
11 February
Т.Энхболд: ХАСХОМ-ийн дэлгэрэнгүйг зөвхөн хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллагын албан тушаалтнууд танилцдаг
АТГ төрийн албан тушаалтнуудын ХАСХОМ буюу хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж аваад олон нийтэд мэдээлдэг. Сайтаас үзэж танилцахад албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг нь байх юм. ХАС буюу хувийн ашиг сонирхлыг нь АТГ хэрхэн яаж мэдээлдэг вэ? Хан-Уул дүүргийн иргэн Ц.Наранчимэг Дээрх асуултад АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Энхболд дараах хариултыг өгөв: Авлигатай …
-
11 February
“Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг шинэчлэн баталлаа
Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг Бээжин хотноо шинэчлэн баталлаа. Тус хэлэлцээрт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг, БНХАУ-ын Онцгой байдлын яамны сайд Хуан Мин гарын үсэг зурсан юм. Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн …
-
11 February
Албан тушаалтнуудын ХАСХОМ бүртгүүлэх явц 93.2 хувьтай байна
Албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас тус газарт ирүүлсэн урьдчилан дүнгээр мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтнаас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08:40 цагийн байдлаар 43.6 мянган …
-
11 February
“Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг эхэллээ
Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор зохион байгуулж буй “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг “Туушин” зочид буудалд эхэллээ. “Зариг” сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг, “Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч.Лодойсамбуу нар яагаад энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулах болсон талаар нээлтийн үгэндээ сэтгүүлч Н.Өнөрцэцэг тайлбарлалаа. Тэрбээр “Монгол Улсын хөгжлийн банк дампуурлын ирмэгт ирээд байна. Учир нь тус банкнаас олгосон нийт зээлийн …
-
11 February
Хөгжлийн банкны асуудлаар “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэг болно
Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардах зорилгоор “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлгийг сэтгүүлчид хоёрдугаар сарын 11-нд буюу өнөөдөр 11 цагаас “Туушин” зочид буудалд зохион байгуулах гэж байна. Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь Хөгжлийн банкнаас зээл авч зориулалтын бусаар ашигласан, санаатайгаар зээлээ төлөхөөс зайлсхийсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй ААН-үүдийг зээлээ төлөхийг шаардаж, цаашид тус банкийг үндсэн чиг үүргээр ажиллуулахад улс …
-
11 February
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажлын байрны нээлттэй өдөрлөг болно
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөө батлуулан хэрэгжүүлж байна. Уг бизнес төлөвлөгөөний дагуу үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлээд байгаа юм. Төслүүд хэрэгжиж эхэлснээр 7200 орчим ажлын байр шинээр бий болно хэмээн тооцож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан нээлттэй ажлын байрыг зарлах, залуусыг ажлын байранд зуучлах зорилгоор “ETT Events 2022” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. …
-
10 February
Хөгжлийн банк хуйвалдааны банк болсон гэдгийг жилийн өмнө сануулж байжээ
Хөгжлийн банкнаас хэдэн тэрбумаар нь зээл аваад, эргүүлж төлөөгүй эрхмүүдийн шуугиан нийгмийг нөмөрч байна. Иргэд ч үүнд дургүйцэж байгаагаа ил далд илэрхийлж эхэллээ. Арга ч үгүй биз. “Банкнаас зээл авахын тулд хэзээ ч зээл авахааргүй хөрөнгөтэй гэдгээ батлах ёстой” гэх бас дам яриа ч иргэдийн дунд гарах болжээ.Жирийн иргэний хувьд Банкнаас зээл авахын тулд байгаа бүх хөрөнгөө барьцаалан байж түүнийхээ …
-
10 February
ХЭҮК:Хүний эрхийн мэдлэг олгох сургалтыг бодит жишээнд тулгуурлана
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөлтэй уулзаж, хүний эрхийг хангах, хамгаалах, цагдаагийн алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр 2022 онд хамтран ажиллах талаараа ярилцлаа. Энэ онд Комиссын зүгээс жагсаал цуглааны үеийн хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх цагдаагийн албан хаагчдад зориулсан удирдамж гарын авлага боловсруулах, мөрдөн шалгах, …
-
10 February
Н.Тэмүүлэн: Хөгжлийн банкнаас ирүүлсэн учраас “Монполимет” ХХК-ийг бусдын адил шалгаж байгаа
Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны зээлийг мөрдөн шалгах асуудлаар мэдээлэл хийх үеэр сэтгүүлчдийн асуултад тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгийн өгсөн хариултыг хүргэе. -АТГ-ын шалгаж байгаа Хөгжлийн банкны 52 зээлдэгч дотор хэн хэн байгаа вэ? Нэр дурдах боломжтой юу? Олон нийт тэдний нэрийг зарлахыг шаардаж байгаа. -“Хөтөл” ХХК, “Бэрэн” групп, “Кью Эс Си”, “Ачлал трейд” зэрэг …
-
10 February
Төрийн албаны ерөнхий шалгалт дөрөвдүгээр сард болно
Төрийн албаны 2022 оны эхний ерөнхий шалгалтыг дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэв. Төрийн албаны энэ удаагийн ерөнхий шалгалтыг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, аймаг, нийслэлийн Салбар зөвлөл, Төв болон салбар комисс, олон нийтийн хяналт дор зохион байгуулна. Шалгалтын бүртгэл 2022 оны 2 дугаар сарын 17-ны 09:00 цагаас 3 дугаар …
-
10 February
АТГ: Хөгжлийн банкны зээлийг мөрдөн шалгаж эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөг эргэн төлөгдөөд байна
Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн Хөгжлийн банкны зээл олголтод хийгдэж буй мөрдөн шалгах ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээлэлдээ, Хөгжлийн банкнаас 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 3/87 дугаартай албан бичгээр ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг үндэслэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 220200075 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах …
-
10 February
Нөөцийн махны худалдааг гуравдугаар сард зохион байгуулна
Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан нөөцийн мах бүрдүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд 13 мянган тонн махны нөөц бүрдүүлэхээр 23 аж ахуйн нэгж ажиллаж, бэлтгэл ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар аж ахуйн нэгжүүд 12 мянган тонн мах нөөцөлжээ. Өнгөрсөн жил зуншлага сайн байсантай холбоотойгоор махны чанар, өнгө үзэмж сайн байна. …
-
10 February
Д.Сумъяабазар: Айлчлалын үеэр Хятадын тал Улаанбаатар хотын хоёр том төслийг дэмжихээ илэрхийлсэн
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой ямар асуудлыг хөндөн ярилцаж, ямар гарц, шийдэлд хүрсэн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас тодрууллаа. -Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой ямар асуудлыг хөндөж, ямар шийдэлд хүрсэн бэ? -Улаанбаатар хот бол улсын нийт хүн амын тал хувь нь амьдарч …