Төрийн зарим төрлийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.Коронавируст халдварын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр хугацаанд зогсоох нь бизнес эрхлэгчдэд эергээр нөлөөлнө гэж үзэж хуулийн төслийг боловсруулсан байна.Хуулийн төсөл нь 2022 оны хоёрдугаар сарын …
Tag Archives: нийгэм
January, 2022
-
12 January
Гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлахгүй
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан байна. Танилцуулгатай холбоотойгоор зарим үүрэг даалгавар өгчээ.Коронавируст халдварын шинэ хувилбар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх зорилгоор гадаад орнуудаас ирж буй иргэдийг тусгаарлах байранд гурав хоног тусгаарлахаар Улсын онцгой комисс өнгөрсөн сард шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг цуцалж, иргэд гэрийн …
-
12 January
Замын-Үүд суманд хэсэгчилсэн байдлаар онцгой дэглэм тогтоолоо
Коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бараа, бүтээгдэхүүний үнийг өсөлтийг хязгаарлах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн Замын-Үүд автобоомтоор нэвтрэх ачаа, тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, тус боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсийн нутаг дэвсгэрт хэсэгчилсэн байдлаар энэ сарын 10-ны өдрөөс 2022 оны дөрөвдүгээр сарын 10 хүртэлх …
-
12 January
Иргэд сайжруулсан шахмал түлшний чанар муудсан учраас утаа их гарч байна
Нийслэл, дүүргийн удирдлагууд агаарын бохирдол ихэссэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн зарим сайжруулсан түлш борлуулалтын цэгт ажиллаж, зарим иргэдтэй уулзаж сайжруулсан түлштэй холбогдуулан санал бодлоо солилцлоо. Сайжруулсан түлш борлуулж буй цэгүүдийн борлуулагчдын хэлж буйгаар 2022 онд борлуулагдаж байгаа сайжруулсан түлшний хувьд өмнөх үеийнхээс чийг их, нойтон, тортогтой учраас чанар нь муудаж утаа их гарах, хурдан дуусах зэрэг асуудлуудыг хэлж байлаа. Иргэдийн хувьд …
-
12 January
Завхан аймаг спортын тэмцээн, уралдааныг үзэгчгүйгээр зохион байгуулна
Завхан аймгийн Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабын хурал энэ сарын 10-ны өдөр боллоо. Хурлаар коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахал, малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал болон бусад тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцсэн юм. Хурлаар: Спортын тэмцээн, уралдааныг үзэгчгүйгээр зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэх Олон нийтийг хамарсан соёл, урлагийн болон хурал, цуглааны үйл ажиллагаа зохион …
-
12 January
Булган аймаг 2022 оныг аялал жуулчлалын жил болгон зарлалаа
Булган аймаг 2021 оныг “АЯЛЛЫН ХОГ ХАЯГДАЛГҮЙ АЙМАГ” болгон зарлаж байсан бол энэ жил “НОГООН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖСЭН, БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙДЭЭ ЭЭЛТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИЛ” болгон зарлаж байгааг “VISIT BULGAN-2022” форумын үеэр хэллээ. “Булган аймгийн хувьд 2021 онд дотоодын жуулчдын зам дагуу отоглох цэгүүдийг байгуулж, аяллын маршрут бүхий алс газруудад үүрэн телефоны 4G сүлжээг нэвтрүүлэн, томоохон суурин газруудад хог ангилан …
-
12 January
Өнөөдөр 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн ачаа бараа хилээр орж ирлээ
Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг өчигдөр Замын-Үүд боомтод ажиллаж, тодорхой зохион байгуулалтуудыг газар дээр нь хийгээд ирсэн. Өнөөдрөөс хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авсан бөгөөд хүнс болон бусад бараа бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн …
-
12 January
Р.Гончигдорж: Үндсэн хуульдаа сэтгэлийн хөөрөл, атгаг зорилгоор гар хүрч болохгүй
Улсын Бага Хурал, Улсын Их хурлын дарга асан, академич Р.Гончигдоржтой ярилцлаа. -Ардчилсан хэмээн тодотгодог 1992 оны Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байна. Энэхүү эцэг хуулийг батлалцсан тухайн үеийн төрийн түшээдийн нэг бол та. Юуны өмнө танд баярын мэнд хүргэе. -Баярлалаа. Ардчилсан Үндсэн хуулиа боловсруулж, хэлэлцэж, баталцгаасан Ардын Их Хурлын депутатууддаа, Улсын бага хурлын гишүүддээ, ард нийтээр хэлэлцүүлэхэд идэвхтэй …
-
12 January
ЭМЯ: 1818 хүнд (covid-19) халдвар илэрч, хоёр иргэн нас барлаа
ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2022 оны нэгдүгээр сарын 12-ны байдлаар танилцууллаа. Улсын хэмжээнд 24 цагийн хугацаанд 1818 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 1227 нь нийслэлд, 565 нь орон нутагт, 26 нь гадаадаас Монгол Улсад ирсэн иргэдээс зөөвөрлөгдөн бүртгэгджээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр иргэн нас барж, нийт нас баралтын тоо 2003 болсон байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт …
-
12 January
Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байсан этгээдүүдийг баривчиллаа
Эрүүгийн цагдаагийн албанаас хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчиллаа. Тодруулбал, 14-16 насны насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлж “ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГ” үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч нарыг орогнуулж байсан газраас нь дайчлан баривчиллаа.
-
12 January
Хотын стандартын төслүүдэд санал авч эхэллээ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх хотын стандартыг боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/1033 дугаар захирамжаар “Хотын стандартыг боловсруулах, батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулсан. Тус ажлын хэсэг хуралдаж, Хотын стандарт, хяналтын газраас …
-
12 January
Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлнэ
Нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын биелэлт, 2022 онд төлөвлөсөн үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Хурлаас нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулах, төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааг байгууллагын болон холбогдох төлөвлөлтөд тусган хэрэгжилтийг хангуулан, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх …
-
12 January
Дорнод аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 15 хоног хязгаарлана
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын Омикрон хувилбар Монгол улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан Дорнод аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж урьдчилан сэргийлэх, хохирол амсахгүй байх зорилгоор зарим шийдвэрийг гаргажээ. Тодруулбал төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хязгаарлахаар болсон байна. Мөн худалдаа, үйлчилгээний байгууллагыг …
-
12 January
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна. 2022 оны 01 сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд …
-
11 January
Ачаа бараатай чингэлгүүдийг хилээр оруулж эхэллээ
Шадар сайдаар ахлуулсан “Коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохицуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах, шаардлагатай санхүүжилт, хариуцлагын арга хэмжээний талаар санал гаргах үүрэг” бүхий Ажлын хэсэг өнөөдөр Замын-Үүд боомтод ажиллаж, тодорхой арга хэмжээнүүдийг газар дээр нь хэрэгжүүллээ. БНХАУ-ын …