Tag Archives: нийгэм

May, 2022

  • 30 May

    О.Анхбаяр:Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр “Энх тунх-Мөнх тунх” баярын арга хэмжээ зохион байгуулагдана

    НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хэрхэн тэмдэглэх талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/480 дугаар захирамжаар “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх” Ажлын  хэсэг байгуулагдаж, төлөвлөгөө боловсруулан бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн зохион …

  • 30 May

    Ерөнхийлөгч Ой тогтоолтын дэлхийн аварга болсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

    Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэв. Өнгөрсөн хоёрдугаар сард цахимаар болсон энэ тэмцээнд 18 улсын 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөн байна. Нийлбэр дүнгээр олон улсын их мастер Нармандахын Мөнхшүр Дэлхийн хошой аварга болж, олон улсын их мастер Тамирын Тэнүүн гутгаар байр эзэлсэн бол …

  • 30 May

    Н.Баярмөнх:Иргэд дүүрэг, хороотойгоо эргэх холбоотой ажиллах ёстой

    Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дөрөвдүгээр хороонд ажиллалаа. Баянзүрх дүүргийн 4-р хороо нь 19720 хүн амтай. Энэ онд хоёр байршилд тохижилтын ажил, мөн нэг байршилд авто замын хийгдэнэ. Үүнээс гадна 4 байршилд 161 гарааш буулгаж газар чөлөөлөөд байна. Авто зогсоолын хүрэлцээ дутмаг, цэвэрлэгээ үйлчилгээ хийдэггүй ТҮЦ-ийг нүүлгэх, камержуулалтыг сайжруулах зэрэг нь шийдвэрлэх шаардлагатай, тулгамдсан асуудал болоод байна. Хамгийн чухал нь …

  • 30 May

    Х.Баярмаа: С.Наран эгчийг дуурайх их зориг шаардсан үзүүлбэр байлаа

    “Яг түүн шиг 2022” шоуны дөрөв дэх дугаарын ялагч Х.Баярмаатай ярилцлаа. Долоон дуучинтай мөр зэрэгцэн оролцож буй тэрээр энэ удаад Монгол Улсын гавьяат жүжигчин С.Наранг дуурайж энэ дугаарын ялагч болсон юм. Чамгүй өндөр шалгууртай поп дивагийн дүрийг “бүтээнэ” гэдэг тун амаргүй ч ямартай ч тэр ард нь амжилттай гарч, “Дэндүү сайхан залуу нас”, “Welcome to my heart” брэнд дуунуудыг “Яг …

  • 30 May

    Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. 2022 оны 05 сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун  болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, …

  • 30 May

    “Цондоолой Цүндээлэй 2” болон “Динза” цувралууд дахин хэвлэгдлээ

    Монголын хамгийн олон уншигчтай, анхдагч комикууд болох “Цондоолой Цүндээлэй 2” болон “Динза” цувралууд хүүхдийн баярыг тохиолдуулж дахин худалдаанд гарлаа. Эцэг эхчүүд бяцхан үрсдээ хүүхдийн баярын бэлэг сонгохдоо танин мэдэхүйд хөрөнгө оруулалт хийж Динза, Цондоолой Цүндээлэй 2 коиикуудаас сонгон авч гишүүнчлэл үүсгэх боломжтой боллоо. Гишүүнчлэл үүсгэснээр таны хүүхэд Ирмүүн агентлагаас улирал бүр зохион байгуулагдах хүүхдийн танин мэдэхүй,боловсрол, соёл, шинжлэх ухааны арга …

  • 27 May

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан нар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхдагч хуулийн төслийг өнөөдөр (2022.05.27) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Хуулийн төсөл 6 бүлэг, 19 зүйлтэй. Улсын Их Хурлаас 2017 онд улс орон даяар зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдийн 94.5 хувь нь төрийн сахилга хариуцлагыг …

  • 27 May

    Хөгжлийн банкны дуулиан юу болов…

    Өнгөрсөн өвлөөс эхэлсэн Хөгжлийн банкны дуулиан юу болов гэж эх баригчдаас асууя. Хөгжлийн банкнаас 74 аж ахуйн нэгжид нийт 2,383,007,436,094 /хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум/ төгрөгийн зээл олгосон байсан бөгөөд зээлийн зарцуулалттай холбоотой үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн. Хамгийн гол нь улс төрчид болон тэдний ойрын хүрээлэлийнхэн бага хүүтэй …

  • 27 May

    Л.Оюун-Эрдэнэ: Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 38 мянган чадварлаг инженер хэрэгтэй байна

    Өмнөговь аймаг, энэ орчмын бүс нутаг нь уул уурхай, эрчим хүч болон боловсруулах аж үйлдвэрийн салбарын хөгжлийн гол цэг, тэргүүлэх бүс нутаг болон хөгжиж байна.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 321-р тогтоолоор Өмнөговь аймагт эрчим хүч, геологи, уул уурхай, барилга, мэдээллийн технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Өмнөговь аймаг дахь “Сургалт- эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор-ыг байгуулахаар болсон …

  • 27 May

    Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У. Хүрэлсүх эмэгтэй энхийг сахиулагчдад баяр хүргэв

    Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” энэ өдрүүдэд тохиож байна. Эмэгтэй энхийг сахиулагчдаа алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх ёслол Соёлын төв өргөөнд болж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 400 гаруй эмэгтэй алба хаагч оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх  төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй …

  • 27 May

    Маргааш нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

    “Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээн маргааш буюу тавдугаар сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор тухайн өдөр 06:00-18:00 цагийн хооронд зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны гурван чиглэлийн үйлчилгээ түр зогсоно. Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их …

  • 27 May

    Хонь, ямааны нөөцийн махны үнийг 200 төгрөгөөр буурууллаа

    Нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан 23 аж ахуйн нэгж 12.7 мянган тонн мах нөөцөлсөн. Нөөцийн махыг нийслэлийн 9 дүүргийн 565 хүнсний дэлгүүрээр худалдаалж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 30 хувийг борлуулаад байна. Улаанбаатар хотын инфляцид хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 34 хувиар нөлөөлж байна. Тиймээс бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд махны үнийг хямдруулах, иргэдэд очих үнийн өсөлтийн дарамтыг …