Tag Archives: нийгэм

May, 2022

  • 6 May

    Улсын хэмжээнд 20 сая төл бойжиж байна

    Тавдугаар сарын  06-ны байдлаар төллөвөл зохих 27.9 сая эх малын 20.2 сая буюу 72.4 хувь нь төллөлөө. Мал төллөлт баруун бүсэд 80.9, хангайн бүсэд 76.1, төвийн бүсэд 67.0, зүүн бүсэд 69.5 хувьтай үргэлжилж байна. Улсын хэмжээнд 20 сая төл бойжиж, бойжилт 99.1 хувьтай байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ .

  • 6 May

    Шилдэг стартап залуучуудын багт нийт 99 сая төгрөгийн санхүүжилт олгов

    Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Улсын хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудад санхүүжилт олгох СТАРТАП-2022 Улсын аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шат өчигдөр болж ялагчаа тодруулав. Нэгдүгээр байр: Медтек партнер баг “Эмийн худалдаанд нэвтрүүлэх цахим технологи” төслөөр 20 сая төгрөгийн санхүүжилт Хоёрдугаар байр: Эйрий фелт баг “Ноосоор агаар цэвэршүүлэх технологи” төслөөр 17 сая төгрөгийн санхүүжилт Эдүкэшн …

  • 6 May

    “Дэлхийн монгол залуус” Менторшип хөтөлбөр эхэллээ

    Ерөнхийлөгчийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт суралцагсдад зориулсан “Дэлхийн Монгол залуус” менторшип хөтөлбөр эхэллээ. Хөтөлбөр 2022 оны 05 сарын 01-нээс 06 сарын 01 хүртэл 1 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд “Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл” ТББ-аас зохион байгуулж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд гадаад, дотоодод их, дээд сургууль төгсөгч менторууд өөрсдийн туршлага, мэдлэгээсээ хуваалцах чөлөөт хэлбэрийн яриа, ярилцлагуудыг долоо хоног бүр …

  • 6 May

    Элчин сайд Ө.Энхтүвшин хурандаа генерал С.Лувсангомбод хүндэтгэл үзүүлэв

    Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-д оршин сууж буй ахмад настан, хурандаа генерал С.Лувсангомбыг хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэв. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Лувсангомбо гуай гэр бүлийн хамт Москва хотод аж төрж байна. Тэрбээр 1924 онд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт төрсөн. 1944-1954 онд ЗХУ-д цэргийн дунд, артиллерийн инженерийн академид суралцсан. Цэргийн болон барилгын инженерийн мэргэжилтэй. 1954-1956 онд Цэргийн …

  • 6 May

    Мэргэжил сурталчлах нээлттэй өдөрлөг үргэлжилж байна

    Улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын 76 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэд мэргэжил сурталчлах нээлттэй өдөрлөгийг тус тусын сургууль дээр зохион байгуулж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд Барилгын политехник коллежийн нээлттэй өдөрлөгт оролцлоо. Тус сургууль нь 1954 онд байгуулагдсан бөгөөд 27 мэргэжлээр боловсрол олгох 1-2,5 жилийн сургалтыг явуулдаг байна. Нээлттэй өдөрлөгийн үеэр тус коллежид суралцагчдын гэр бүлийнхэн сургуулийн үйл ажиллагаатай танилцахаас …

  • 6 May

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна. 2022 оны 05 сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг …

  • 5 May

    Г.Гангамөрөн: Импортын бүтээгдэхүүнийг орлох үндэсний үйлдвэрлэл зайлшгүй хэрэгтэй байна

    Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт инновац хөгжүүлэх боломж, шийдэл 2022 форум хэлэлцүүлэг болж байна.  Энэ удаагийн хэлэлцүүлэг нь нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт инновац хөгжүүлэх боломж, шийдлийг хайгаад зогсохгүй шинэ санаа, шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, тэдгээр аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж буйгаараа онцлог юм. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнгөөс …

  • 5 May

    Р.Дагва: Хотын эдийн засгийг бэхжүүлэгч нь хувийн хэвшлийнхэн

    Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт инновац хөгжүүлэх боломж, шийдэл 2022 форум хэлэлцүүлэг болж байна. Форумын ерөнхий зохион байгуулагчаар НЗДТГ, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, Мэдээлэл, технологийн үндэсний парк, Экспорт олон улсын худалдааны төв, хамтран зохион байгуулагчаар Европын банк, Монголын тогтвортой санхүүгийн холбоо, Нэгдсэн үндэсний байгууллагын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага Юнидо, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг …

  • 5 May

    Явган хүний зам хааж байрлуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ

    Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Шангри-Ла худалдааны төвийн хажууд иргэд дур мэдэн шөнийн цагаар түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ байрлуулжээ. ТҮЦ-ийг нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан тул Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд тухайн иргэнтэй уулзаж, нөхцөл байдлыг тайлбарлан ойлгуулсны үндсэн дээр тус иргэн ТҮЦ-ээ өчигдөр орой нүүлгэн шилжүүллээ. ТҮЦ-ийг нийтийн эзэмшлийн зам талбай буюу явган хүний зам дээр байрлуулснаас гадна автомашины …

  • 5 May

    Хотын дарга “IHC Esports” багийнхантай уулзаж, тэмцээнд нь амжилт хүслээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахим спортын “IHC Esports” багийн гишүүдийг хүлээн авч уулзаж, тэмцээнд нь амжилт хүслээ. Цахим спортын томоохон төрлүүдийн нэг CS:GO (Counter-Strike: Global Offensive) тоглоомын дэлхийд нэр хүндтэй, хамгийн өндөр шагналтай “Major Championship” тэмцээн тавдугаар сарын 9-нд эхлэх юм. “IHC Esports” баг Австралийн “Renegades” багийг хожсоноор Ази-Номхон далайн бүсээ тэргүүлэн, тус тэмцээнд Монгол Улс …

  • 5 May

    Нийт нутгийн 20 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалт 04 дүгээр сарын 30-ны байдлаар Хэнтий, Дорнод, Булган, Дархан-Уулын ихэнх, Хөвсгөл, Сэлэнгийн зарим, Увс, Төв, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Ховд, Завхан, Архангайн ганц нэг сумдын нутгаар дунд буюу ургамал оройтож цухуйсан. Харин Ховд, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Өмнөговийн ихэнх, …

  • 5 May

    Дарханы МСҮТ-ийг Элсэлтийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах чиглэл өгөв

    Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, ШУТИС-ийн захирал Т.Намнан тэргүүтэй ажлын хэсэг Дархан-Уул аймаг дахь политехникийн коллежид ажиллалаа. Дарханд нийт 3 МСҮТ үйл ажиллагаа явуулдаг. Дархан политехник коллежийн хувьд мэргэжлийн боловсрол олгох сургалт нь нийт 590, техникийн боловсрол олгох сургалт нийт 140 суралцагчидтай. Элсэн суралцагчдын 70-80 …

  • 5 May

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам энэ оны долдугаар сард ашиглалтад орно

    “Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян болон Тавантолгой-Гашуунсухайт холболтын, Богдхан төмөр замын барилгын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцууллаа. Төслүүдийн барилгын ажлыг эрчимжүүлэх, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах арга хэмжээ авч ажиллахыг түүнд даалгалаа.Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийг 46 аж ахуйн нэгж, зэвсэгт хүчний барилгын анги нэгтгэлүүд хамтран гүйцэтгэж байна. Энэ оны аравдугаар сард багтаан тус төмөр замыг иж …

  • 5 May

    Франкфурт чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалтын мөрөөр аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээж, эрчимжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтанд даалгалаа.Агаарын тээврийг либералчлах, чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, голлох зах зээл дэх олон улсын агаарын тээврийн үйлчилгээний компаниудыннислэг, бүсчлэлийн сүлжээг бий болгох арга хэмжээг холбогдох хууль …

  • 5 May

    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөг болгоно

    Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны өчигдрийн хурлаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцлээ. Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн сард 550 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр Үндэсний хорооноос тогтоов. Ингэснээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсныг 31 хувь буюу 130 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байгаа юм. Мөн …