Tag Archives: нийгэм

May, 2022

  • 12 May

    Их дэлгүүрийн зүүн талын авто замын шинэчлэлийн ажлыг маргаашаас эхлүүлнэ

    Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд 14 байршлын гол болон туслах гудамж замыг шинэчилнэ. Тодруулбал, Баруун Сэлбийн гудамж буюу Энхтайваны өргөн чөлөө, Их дэлгүүрийн зүүн урд талын уулзвараас хойшоо Тэди төвийн зүүн хойд уулзвар хүртэл 600 метр авто замын шинэчлэлийн ажлыг тавдугаар сарын 13-наас зургаадугаар сарын 1-н хүртэл гүйцэтгэхээр төлөвлөжээ. Тус ажлын …

  • 12 May

    Г.Мөнхбаатар:Иргэн, аж ахуйн нэгж шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Газрын тухай хуулиар албадан буулгах арга хэмжээ авна

    Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим хэмжээний тухай” А/388 дугаар захирамж гарсан. Энэ хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд 4860 гарааш буулгах ажил гуравдугаар сарын 15-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 2073 гарааш буулгаад байна. ГАРААШ БУУЛГАХ, ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ АЖЛЫН ЯВЦ …

  • 12 May

    Г.Лхам:Урин дулааны цагт хууль бусаар мод бэлтгэх болон ашигт малтмал олборлох, ан агнах гэмт хэрэг түлхүү үйлдэгддэг

    Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Г.Лхамтай Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар ярилцлаа. Он гарснаас хойш Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг цагдаагийн байгууллагад хэд бүртгэгдсэн бэ? Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг он гарснаас хойш эхний 4 сарын байдлаар 238 бүртгэгдсэн байна. Үүнийг төрлөөр нь авч үзвэл хууль бусаар …

  • 12 May

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн захирлыг хүлээн авч уулзав

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн захирал, хатагтай Дэбора Коминиг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд НҮБ, түүний дотор НҮБ-ын Хүүхдийн сан дорвитой хувь нэмэр оруулж ирснийг Ерөнхийлөгч тэмдэглэв. Ковид-19 цар тахлын үед эм, вакцин, хүүхдийн бичил тэжээл, хүчилтөрөгчийн хангамж хэрэгсэл нийлүүлж, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэхэд тусламж, дэмжлэг …

  • 12 May

    Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолыг сувилагч П. Зинад хүртээв

    Өнөөдөр тохиож буй Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ: “Улсдаа тасралтгүй 43 жил ажиллаж, мэс заслын албанд зүтгэхдээ Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг сахин хамгаалах болон эрүүл мэндийн хувийн хэвшлийн салбарт идэвхитэй ажиллаж, “Лазерын тусламжтайгаар хийх анхны мэс засал” хийгээд “Хээрийн нөхцөлд хийх мэс засал”-ын …

  • 12 May

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сувилахуйн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүлэв

    “Сувилагчид ээлтэй Монгол-2022” сэдэвт сувилахуйн үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Энэ салбарт ажилладаг 13 мянга гаруй сувилагчийн төлөөлөл болох 800 гаруй хүн энэ чуулганд оролцож ололт амжилт, хүндрэл бэрхшээл, цаашдын зорилт зэргээ хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний чуулганыг нээж үг хэлэн,  Олон улсын сувилагчдын баярын мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: “Сувилахуйн …

  • 12 May

    Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 09.30 минутад эхэлсэн боловч шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Доржсүрэнгээс татгалзан гарах хүсэлт гаргасан. Учир нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүгчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нөлөөлөхөөр завдсан үйлдэл гарсан тул шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлж хүргүүлсэн байна. Тус нөлөөллийн мэдүүлгийг …

  • 12 May

    Л.Энх-Амгалан:Англи хэлний 3200 багшийн 20 орчим хувь нь л шаардлага хангасан мэдлэг, чадвартай байна

    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн хуралдаанд Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хичээлийн хоцрогдлыг арилгах, сургалтын чанар үнэлгээ, сурах бичгийн агуулгын талаар  Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.  Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хичээлийн хоцрогдлыг арилгах талаар салбарын сайд мэдээлэлдээ Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр 2004-2018 оны хооронд нийт 21 …

  • 12 May

    Монголын хил орчимд халдвар хамгааллын дэглэмийг чангатгах, боомтын хэвийн ажиллагааг дэмжиж БНХАУ-аас 4 сая юанийн тусламж өгчээ

    Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Хилийн хамтарсан комиссын механизм, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны дэмжлэгээр Өвөр Монголын Өөртөө Засах Ороны /ӨМӨЗО/ Бугат, Хөлөнбуйр, Баяннуур хот, Хянган, Шилийн гол аймаг, Эрээн хотоос Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Өмнөговь аймаг, Замын-Үүд сумын хил орчмын нутаг дэвсгэрт халдвар хамгааллын дэглэмийг чангатгах, хилийн боомтын хэвийн ажиллагааг дэмжих зорилгоор хятадын талаас 4 сая юанийн тусламж хүлээлгэн …

  • 12 May

    МҮЭХ:Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр огцрохыг шаардаж байна

    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг огцруулах, ил тод нээлттэй хурлаа хийж олон тэрбумын өр төлбөрөө барагдуулахыг шаардлаа. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг шударга бусаар зарцуулж хяналтгүй шийдвэр гаргаж байгааг МҮЭ-ийн холбоо эсэргүүцэж буйгаа илэрхийлж өчигдөр /2022.05.11/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тодруулбал, МҮЭ-ийн холбооноос дараах асуудлуудаар шаардлага хүргүүлж байна. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн банкнуудад алдсан …

  • 12 May

    Тавдугаар сарын 28-нд “Автомашингүй өдөр” болно

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2022 оны тавдугаар сарын 28-ны бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгохоор шийдвэрлэлээ. Мөн эл өдөр “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг хамтатган зохион байгуулах юм. “Автомашингүй өдөр”-өөр нийслэлийн хэвтээ чиглэлийн гол зам болох Энхтайваны өргөн чөлөө болон хотын төвийн Их тойруугийн замууд, гудамжаар тодотговол, Сөүлийн  болон Бээжин, Анкара, Сүхбаатар,  Их сургууль, Элчин, Хөх тэнгэр,  Партизан, Олимп, Самбуугийн …

  • 12 May

    Фото: Онцгой байдлын найман алба хаагч Гэрлэх ёслолын ордонд хуримлав

    Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас “Гэрлэх ёслол”-ын ордонтой хамтран найман алба хаагчийн хуримын ёслолыг зохион байгууллаа. Гэрлэх ёслолын ажиллагааг Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан, Гэрлэх ёслолыг удирдагч Б.Амгалан нар нээж, хуримаа хийж буй хосуудад аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Аврах ангийн аврагч, дэд ахлагч Г.Билгүүн, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, …

  • 12 May

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар хур тунадас орж, говь, тал, хээрийн нутгаар салхитай, ихэнх нутгаар сэрүүвтэр байна. 2022 оны 05 сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нийт нутгаар хойноос …

  • 11 May

    “Тиффани мед” эмнэлэг дэргэдээ Иогийн студитэй боллоо

    Tiffany yoga студийн уриа үг: Зүрхэн чанад руугаа аялъя Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг дэргэдээ “Tiffany yoga” студитэй боллоо. Ингэснээр эрүүл мэндийн салбартаа Анхдагч эмнэлэг болж байна. “Tiffany yoga” студийн нээлтийн үйл ажиллагаанд “Tiffany yoga” студийн үйл ажиллагаа хариуцсан захирал, Иогийн багш Ц.Ундармаа, студын багш нар, “Тиффани мед” эмнэлгийн удирдлага хамт олон мөн тус эмнэлгээр үйлчлүүлэгчдийн төлөөлөл …

  • 11 May

    ЕТГ-ын дарга Я.Содбаатар БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл-д бараалхав

    БНСУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр Ерөнхийлөгч Юн Сок Ёл-д бараалхав. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл-д уламжилж, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, хоёр улсын иргэдийн солилцоог өргөжүүлэх зорилгоор БНСУ-ын иргэдийг …