Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр “Автобусны чиглэлийг богиносгох, бүсчилж богино эргэлттэй болгох шаардлагатай байна. Мөн Хотын стандартад туссан жолооч нарын үйлчилгээ, соёлыг сайжруулж, сургалт зохион байгуулах, дүрэмт хувцастай болгох хэрэгтэй. Түүнчлэн камерийн хяналтын нэгдсэн системийг хөгжүүлнэ. Бүх …
Tag Archives: нийгэм
April, 2022
-
14 April
Автобусны парк шинэчлэлийг наймдугаар сарын 25-ны дотор хийхийг үүрэг болгов
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн тайлан болон тусгайлан өгсөн үүргийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Ажлын хэсгийн зорилго нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, замын хөдөлгөөний хэт ачаалал, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй, цахилгаан …
-
14 April
Нөөцийн махыг гулуузаар нь борлуулбал үнийг 1000 төгрөгөөр бууруулах боломжтой гэв
УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2022.04.13/ үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах боломж шийдэл, гарцын талаар санал солилцлоо. ХХААХҮЯ-наас өгсөн мэдээллээр өнгөрсөн намар нөөцийн мах бүрдүүлэх чиглэлээр 23 аж ахуйн нэгжид 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, нийт 12,7 мянган тонн махыг нөөцөлсөн байна. Гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргаж эхэлсэн. Үнийн хувьд үхрийн …
-
14 April
Г.Занданшатар: Үндэслэлгүйгээр үнээ бууруул гэж аж ахуйн нэгжүүдийг шахахгүй
Улсын Их Хурлаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2022.04.13/ үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах боломж шийдэл, гарцын талаар санал солилцлоо. D-parliament цахим системээр дамжуулан уг хуулийн төсөлд иргэдийн ирүүлсэн саналыг багцалж төсөлд тусгах …
-
14 April
Хотын дарга дээд лигийн долоон удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багийнхантай уулзлаа
“Хасын хүлэгүүд” баг Монголын сагсан бөмбөгийн 2022 оны “Янзтай дээд лиг”-ийн аварга болсноор долоо дахь удаагаа түрүүлсэн цорын ганц багаар тодорсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тус багийнхантай уулзаж, баяр хүргэлээ. Энэ үеэр Хотын дарга “Нийслэлийн удирдлагуудын санаачилж буй сагсан бөмбөгийн “3х3”-ын талбайн бүтээн байгуулалтад та бүгдийн санаачилга, оролцоо маш чухал. Монголын хүүхэд, залуусыг спортод дурлуулж, ирээдүйг нь бэлтгэх ёстой. …
-
14 April
Том оврын авто машинууд даац хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна
Хаврын улиралд цаг агаар дулаарч газрын хөрс гэссэнтэй холбоотойгоор авто замд ус чийг хуримтлагдаж, авто замын ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг үе. Энэ үед том оврын даац хэтрүүлсэн авто машин зорчих нь авто замыг эвдэх насжилтад сөргөөр нөлөөлөх шалтгаан болдог. Тиймээс Авто тээврийн үндэсний төв, Зам, тээврийн хөгжлийн төв, Тээврийн цагдаагийн алба хамтран авто зам, замын байгууламжийг …
-
14 April
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас үргэлжлэн орж, зөөлөн цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг анхааруулж байна. 2022 оны 04 сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүл багасна. Баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн …
-
13 April
УИХ дахь АН-ын бүлэг:Алдагдлыг мөнгө хэвлэж, улсын төсвөөс нөхөөд ч үнэ буурахгүй
Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барьж УИХ яаралтай горимоор хэлэлцэж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг хууль баталж үнэ тогтворжихгүй. Харин хил гааль, ложистикийн гацаагаа хурдан гаргаж бараа, бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс дээрх хуулийн …
-
13 April
“11 11” төвд ирсэн иргэдийн санал, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаад хяналт тавина
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн үйл ажиллагааг өргөжүүлсэнтэй холбогдуулан тус төвд хандсан иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явц, түүнд тавих хяналтыг сайжруулах талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцууллаа. Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцын талаарх тайлан мэдээг Засгийн газрын хуралдаанд сар бүр танилцуулах, иргэдийн санал хүсэлтэд хандалт өндөр байгаа асуудлаар холбогдох албан тушаалтныг …
-
13 April
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.Тус хуулийг шинэчлэн баталснаар,-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах эрх зүйн орчин боловсронгуй болно.-Үндэсний их баяр наадмаар барилдах бөх, уяач, сур харваач болон шагайн харваачийн эрх, үүрэг тодорхой, хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизм боловсронгуй болно.-Допинг хэрэглэсэн бөх, харваач, уяач зэрэг болон тэдгээрийн багш, дасгалжуулагч, дэвжээ зэрэгт …
-
13 April
Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг хилийн боомтуудад ажиллана
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Засгийн газрын гишүүдэд хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх Ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.Гашуунсухайт боомтоор ердийн үед өдөрт 700-800 нүүрс тээврийн автомашин нэвтэрдэг байсан бол БНХАУ-ын талаас Ковид-19 цар тахалтай холбогдуулан халдвар хамгааллын хатуу шаардлага тавьсны улмаас өдөрт 250 …
-
13 April
УИХ-ын Тамгын газар: “Принтер” биш, зайлшгүй шаардлагын улмаас “Төрийн мэдээлэл” хэвлэдэг хэвлэлийн машин худалдан авсан
“Улсын Их Хурлын Тамгын газар 99 саяар принтер худалдан авчээ” гэсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас дараах тайлбар, мэдэгдлийг гаргаж байна. ТАЙЛБАР, МЭДЭГДЭЛ “Улсын Их Хурлын Тамгын газар 99 саяар принтер худалдан авчээ” гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд гарсан байна. Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Хэвлэх, олшруулах цех нь чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, …
-
13 April
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйлчилгээний ажилчид ирэх долоо хоногт ажил хаялт хийнэ
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны байранд өнөөдөр /2022.04.13/ нийслэлийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын төлөөлөл болсон 260 орчим ажилтан цугларч Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ҮЭ-ийн хорооны дарга Д.Саранцэцэг ТҮ-1-3 шатлалаар цалинждаг ажилчдын цалин хөлсний асуудлаар мэдээлэл хийж, гишүүдийн санал, шаардлагын дагуу Түр хорооноос гарсан шийдвэрийг танилцууллаа. Учир нь төрийн болон орон нутгийн өмчит Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын үйлчилгээний албан тушаал …
-
13 April
Нийтийн эзэмшлийн зам талбай хаасан гарааш, хашааг буулгах ажил үргэлжилж байна
Баянзүрх дүүргийн 5-р хороо Улаанбаатар их сургуулийн ард байрлах, 21 гарааш, дүүргийн өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж буй хашааг буулгалаа. Нийтийн эзэмшлийн зам талбайг хааж, хашаа барьсан, ил задгай хог хаясан зэрэг асуудлуудыг шийдвэрлэж ажиллалаа. Цаашид тухайн байршилд тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийгдэх бөгөөд сургуулийн захиргаа дэмжиж, хамтран оролцоно гэдгээ илэрхийллээ. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах, …
-
13 April
Танилц:Ахмад настанд хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газрууд
Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, 2022 оныг “Иргэн төвтэй жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, амарч сувилуулахад хэрэгцээт мэдээлэл өгөх зорилгоор эрүүл мэндийн даатгалаар ахмад настанд хөнгөлөлттэй нөхцөлөөр амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын жагсаалтыг хүргэж байна. Жагсаалтыг эндээс үзнэ үү.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл