Өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг биелүүлэхгүйгээр хүүхдийн эрхийг зөрчиж байгаа үйлдэл юм. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон бөгөөд, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг …
Tag Archives: нийгэм
February, 2022
-
9 February
Монгол-Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд шилжүүллээ
Монгол-Японы эмнэлгийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяанд шилжүүлж, тус эмнэлгийн үйлчлэх хүрээг тогтоох, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд нарт даалгалаа. Их сургуулийн эмнэлэг нь эмнэлгийн болон бусад мэргэшлээр суралцаж буй оюутан, эмч, эрүүл мэндийн ажилтанд анагаах ухаан болон эрүүл мэндийн боловсрол олгох, эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшүүлэх, …
-
9 February
Хил дээр хуримтлагдсан нүүрсийг гаргаж эхэлжээ
Монголын цагаан сар, Хятадын хаврын баяраар хилийн боомтыг гурван өдөр хааж, энэ сарын 4-нөөс хэвийн ажиллаж эхэлжээ. Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор 2022 оны хоёрдугаар сарын 4-8-нд 268 чингэлгээр 4000 орчим тонн ачаа татсан байна. Мөн энэ сарын 9-нөөс эхлэн задгай нүүрс гаргаж эхэллээ. Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги, Булган боомтуудаар экспортын ачаа тээвэрлэлт хэвийн явагдаж байна. .
-
9 February
Энэ сарын 14-нөөс эхлэн сургууль, цэцэрлэг 100 хувь танхимаар хичээллэхээр боллоо
Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 56, ПГУ шинжилгээний эерэг илрүүлэлтийн хувь 30 хувиар тус тус буурсан талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Нийт хүн амын 31, зорилтот бүлгийн иргэдийн 52 хувь нь коронавирусын эсрэг нэмэлт тунд хамрагджээ.Зорилтод бүлгийн дархлаажуулалт 50 хувьд хүрсэн, халдвар буурч байгаа тул 2022 оны …
-
9 February
Монголбанк нэгдүгээр сард 1.6 тн үнэт металл худалдан авчээ
Монголбанк 2022 оны 1 дүгээр сард 1.6 тн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 312 кг-аар өссөн үзүүлэлт юм. 1 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 48.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 64.1 кг үнэт металл худалдан авсан. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2022 оны 1 дүгээр сард 166,244.80 …
-
9 February
Ч.Гантүлхүүр: Далан давхрын оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил дөрөвдүгээр сард эхэлнэ
Самбалхүндэвийн оршуулгын газар буюу олон нийтийн хэлж заншсанаар Далан давхрын оршуулгын газрын 10 га талбайд “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв” байгуулахаар төлөвлөсөн. Тус төслийн явцын талаар “Нью семетри” ХХК-ийн mөслийн мэргэжилтэн Ч.Гантүлхүүрээс тодрууллаа. -Далан давхрын оршуулгын газарт хэдэн оноос хойш шарил тавих болсон бэ. Өдгөө хэчнээн шарил байна вэ? -Далан давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаагдсан боловч иргэд …
-
9 February
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 17-ноос олгоно
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 2022 оны хоёрдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг гаргасан байна. Тухайлбал, энэ сард тэтгэвэр, тэтгэмжийг 15-наас эхэлж олгох нь. Харин хүүхдийн 100,000 төгрөг болон эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг хоёрдугаар сарын 17-ноос олгох хуваарьтай байна.
-
9 February
Ч.Номин:Жуулчдын ихээр явдаг маршрутын дагуу түүх, соёл, шашны аялал жуулчлалын төвүүдийг бий болгох боломжтой
Соёлын сайд Ч.Номин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийг Соёлын яаманд урьж, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Соёлын яамны хийж хэрэгжүүлж буй бодлого, чиглэл болоод аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах асуудлаар уулзаж ярилцлаа. Өнгөрсөн онд Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам хамтран “Монгол өв соёлоо дэлхийд сурталчлан таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж …
-
9 February
Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр товлогдлоо. Хуралдаанаар Ардын чуулган нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монголын Төв нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх, Монгол Ардын намын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын даргыг бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг тус тус …
-
8 February
М.Баяраа: Нийслэлийн өмчийн тооллогыг дөрвөн жилд нэг удаа хийдэг
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга М.Баяраатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Нийслэлийн Өмчийн харилцааны газар нийслэлийн төсөвт жилд хэчнээн төгрөгийн орлого төвлөрүүлдэг вэ? -Нийслэлд орлого төвлөрүүлдэг гурван агентлаг байдаг. Үүнд, Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газар багтдаг. Нийслэлийн Өмчийн харилцааны газарт түрээсийн орлого, өмчийн дуудлага худалдааны орлого, нийслэлийн харьяа байгууллагуудын ногдол ашиг, акталсан хөрөнгө борлуулсан …
-
8 February
“Чингис хаан” нисэх буудал руу шуурхай автобусаар зорчих боломжтой
“Ковид-19” цар тахлын тархалт харьцангуй хумигдаж, улс орнууд хил гаалиа нээж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн гадаадын улс орныг зорих монголчуудын тоо ч нэмэгдэж байна. Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал нийслэл Улаанбаатар хотоос 52 километрийн зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрладаг. Тиймээс “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг зорих иргэд голчлон хувийн автомашинаар зорчдог. Тэгвэл иргэд …
-
8 February
Академич Б.Пүрэвсүрэн 2021 оны олон улсын “Шилдэг эрдэмтэн”-ээр шалгарчээ
Академич Б.Пүрэвсүрэн 2021 оны олон улсын “Шилдэг эрдэмтэн”-ээр шалгарсан байна. Тодруулбал, Канад улсын ”International Achievements Research Center” байгууллагаас академич Б.Пүрэвсүрэнгийн гадаадад хэвлэгдсэн бүтээлүүд нь олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдэн дэлхийн эрдэмтдийн хүртээл болж, олон удаа ишлэл хийгдсэн зэргийг нь үндэслэн ийнхүү шалгаруулсан байна. Тэрбээр 2022 оны нэгдүгээр сарын 27-ний өдөр гэрчилгээгээ гардан авчээ.
-
8 February
Улсын хэмжээнд 38 мянган албан тушаалтан хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогоо мэдүүлээд байна
Албан тушаалтнуудын 2021 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас тус газарт ирүүлсэн урьдчилсан дүнгээр мэдүүлгээ гаргавал зохих 46.8 мянган албан тушаалтнаас 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08:40 цагийн байдлаар 38.1 мянган …
-
8 February
Б.Батчулуун “Баатарлаг үйлстэн”-ээр тодорлоо
МҮОНТ-ийн ММ агентлагийн “Цагийн хүрд” хөтөлбөрөөс зохион байгуулсан үхэр жилийн “Цагийн хүрдийн баатрууд”-ын “Баатарлаг үйлстэн”-ээр ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Батчулуун тодорлоо. Ахлах ахлагч Б.Батчулуун нь Онцгой байдлын байгууллагад 9 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд улсын хэмжээнд тохиолдсон томоохон дуудлагуудад тогтмол үүрэг гүйцэтгэж ирсэн шилдэг алба хаагчдын нэг юм. Тухайлбал, Төв аймгийн Заамар …
-
8 February
Сэрэмжлүүлэг: Мөс цөмөрсөн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
Он гарсаар 11 удаагийн мөс цөмөрсөн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 9 иргэний амь насыг аварч, автомашиныг татан гаргах ажиллагааг зохион байгууллаа. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн “Партизан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 82 км, сумын төвөөс хойд зүгт 2 км/ Ховд голын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин голын мөс цөмөрч суусан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл