Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах “Энэрэл” эмнэлгийн гадаа өчигдөр /2021.07.03/ коронавируст халдвараар өвчилсөн иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл уг асуудалд хариуцлагагүй хандаж, яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээг шуурхай удирдлагаар хангаж ажиллаагүй эмнэлгийн гурван даргыг ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, НЭМГ-ийн эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга А.Амартүвшин, яаралтай тусламжийн 103 төвийн дарга Ц.Пүрэвдаш нарыг ажлаас нь чөлөөлөх арга …
Tag Archives: нийгэм
July, 2021
-
3 July
Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу дөрвөн цэгээс буухиа автобус явна
Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа маргааш буюу долдугаар сарын 4-нөөс эхэлнэ. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд 32 их багтаамжийн автобус иргэдэд үйлчлэхээр боллоо. Тодруулбал, 5 шар-“Драгон” авто вокзал, “Буянт-Ухаа” нисэх буудал, Төмөр замын төв вокзал, “Дүнжингарав” худалдааны төвөөс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал чиглэлд буухиа автобус үйлчилгээнд явах юм. Мөн …
-
3 July
Л.Оюун-Эрдэнэ: Замын-Үүд дэх нөхцөл байдал 30 хоногт сайжрахгүй бол албан тушаалтнуудад хариуцлага тооцно
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж хилийн авто тээврийн зохион байгуулалт, хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцав. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтын гарах чиглэлд өдөрт дунджаар 100, орох чиглэлд 125-150 тээврийн хэрэгслийг улсын хилээр солилцох журмаар нэвтрүүлж байна. Боомтын хяналт, шалгалтын бүсэд ачаагүй 619, боомтын гадна экспортын ачаатай 51, ачаагүй 1280 нийт 1950 ачааны дугаарлажээ. Зам тээвэр, хөгжлийн …
-
2 July
Ипотекийн зээлийн төлөлтийг он дуустал хойшлууллаа
Монгол Улсын Их Хурлын 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганаар “Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж, хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунган баталлаа. Иймд хуулийн хэрэгжилтийг хангах, өрхийн орлогод дэмжлэг үзүүлэх, зээлийн эргэн төлөлт тасалдах эрсдэлээс урьдчилан …
-
2 July
Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл батлагдлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 70.7 хувийн саналаар эцэслэн баталлаа. Ингэснээр Монгол Улс кино урлагийн салбарын хууль эрх зүйн зохицуулалттай болж байна. Хууль батлагдсанаар орчин цагийн кино урлагийн чиг хандлагад нийцсэн, энэ салбарын үйл ажиллагаанд оролцогч дотоод болон гадаадын уран бүтээлчдийн хэрэгцээ, шаардлагыг хангасан зохицуулалттай болж байгаа юм. Кино …
-
2 July
18 аймгийн 168 сум хөл хорио тогтоогоод байна
Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан долдугаар сарын 02-ны өдрийн байдлаар 18 аймгийн 168 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна. Тодруулбал, 1.Архангай аймгийн 19 сум бүгд, 2. Хөвсгөл аймгийн 24 сум бүгд 3. Булган аймгийн 6 сум буюу Хутаг-Өндөр, Тэшиг, Могод, Баян-Агт, Сайхан, Баяннуур 4. Төв аймгийн 4 сум буюу …
-
2 July
С.Энхболд:Дельта хувилбар манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал
Эрүүл мэндийн сайд С.Энхболд дэлхий дахинд үүсэж буй COVID-19 цар тахлын нөхцөл байдал, түүний эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Дэлхий даяар нөхцөл байдал хүндэрч байна. Өнөөдөр ДЭМБ-аас Европын холбооны улсуудад халдварын тархалт 10 хувиар нэмэгдсэнийг анхаарууллаа. Энэ нь Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотойгоор тархалт улам нэмэгдсэн гэж үзсэн байна.Улс орнууд хөл …
-
2 July
Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлууллаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.07.02/ боллоо. Хуралдаанаар коронавируст халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргалаа. Мөн аймаг, сумдын баяр наадам, хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов. Түүнчлэн коронавируст …
-
2 July
Байгаль хамгаалагчид Бамбаруушийг тайгад нь тавилаа
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд тавдугаар сарын 16-нд эхээсээ төөрсөн бамбарууш ирснийг нутгийн байгаль хамгаалагчид асран хамгаалж, бие даан амьдрах чадвартай болгоод өнөөдөр тайгад нь тавьж байна. Төөрсөн бамбарууш 2-3 сартай, 6кг жинтэй байсан бол одоо 16-17 кг жинтэй болж өөрөө бие даан амьдарч, идэш тэжээлээ олох чадвартай болсон гэж үзэж байгаа юм. Байгаль хамгаалагчдын асаргаанд сар гаруй болсон …
-
2 July
Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 14,897 иргэн байна
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 388 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 14,897 иргэн байна. Үүнээс нийслэлд 50 эмнэлэгт 6594, тусгаарлан ажиглах 23 байранд 960 иргэн байгаа юм. Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 3831 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. быстрый займ на киви кошелек zaymi-bistro.ru займ онлайн круглосуточно на банковскую карту …
-
2 July
Б.Ууганбат: Шинжилгээний цэгүүд хэвийн ажиллаж байна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид 19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байгаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.015.000 иргэн I тунд, 882.219 иргэн II тунд хамрагдаад байна. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” …
-
2 July
Ц.Содномдорж: Эрүүл мэнд эрхэм баялаг
Улсын онцгой комисс өчигдөр /2021.07.01/хуралдаж цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар шийдсэн.Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдан Үндэсний их баяр наадмыг цуцлах, хойшлуулах эсэхийг шийдвэрлэнэ.Наадам хойшлуулахтай холбоотойгоор бөхчүүд болон уяачид байр сууриа илэрхийлсээр байна. Тэгвэл Хөвсгөл аймгийн харьяат, Монгол Улсын арслан Цэдэвийн Содномдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан наадам хойшлуулахыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. …
-
2 July
Уяачдын холбооноос наадмыг цуцлахыг эсэргүүцэж, морьтойгоо жагсаж байна
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос баяр наадмыг цуцлахыг эсэргүүцэж, Сүхбаатарын талбайд морьтойгоо ирж жагсаал хийж байна. Улсын онцгой комисс өчигдөр хуралдаж коронавируст халдварт цар тахлын дэгдэлт өндөр, иргэдийн өвчлөл, нас баралт буурахгүй, мутацлагдсан вирус тархах эрсдэл байгаа зэргийг харгалзан долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулах Үндэсний их баяр наадмыг хойшлуулах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар шийдсэн. Засгийн газар өнөөдөр …
-
1 July
Үндэсний их баяр наадмыг цуцлах, хойшлуулах эсэхийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэнэ
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.07.01/үдээс хойш боллоо. Хурлаар Эрүүл мэндийн яамнаас оруулж ирсэн дараах саналыг хэлэлцэн шийдвэрлэв. Коронавируст халдварт цар тахлын дэгдэлт өндөр, иргэдийн өвчлөл, нас баралт буурахгүй, мутацлагдсан вирус тархах эрсдэл байгаа зэргийг харгалзан цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн Үндэсний их баяр наадмыг цуцлах эс бөгөөс хойшлуулах шаардлага тавьж, санал гаргасныг хэлэлцээд УОК-ын гишүүд дэмжив. УОК-ын хуралдааны шийдвэрийг …
-
1 July
Р.Чингис:Эмнэлэгт 6585, гэрээр 23684, тусгаарлах байранд 481 иргэн эмчлүүлж байна
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон дүүргийн удирдлагууд, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар оролцсон юм. Энэ үеэр коронавирусийн цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын дарга Р.Чингис танилцуулж, цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөг хэлэлцлээ. Тэрбээр …