Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг цаг алдалгүй зохион байгуулж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг Эрчим хүчний сайдад даалгалаа. Төсөл санаачлагчийг төлөөлж, “Эрдэнэс-тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэл хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер …
Tag Archives: нийгэм
October, 2021
-
20 October
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахална. Тус хороо нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцын Парисын хэлэлцээр, Цөлжилттэй тэмцэх конвенцоор хүлээсэн үүрэг болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажлын …
-
20 October
Орон нутагт төрийн өмчит их, дээд сургуульд суралцах оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо . Орон нутагт төрийн өмчийн их, дээд сургуулийн үйл ажиллагааг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахтай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. -Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал газар, тариалангийн хүрээлэнгийн Агро-Экологи, бизнесийн сургуулийг хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх -Өмнөговь аймагт геологи, уул …
-
20 October
Нисэх онгоцны шинэ буудлаас шуурхай автобус иргэдэд үйлчилж байна
Дэлхийн олон хотод нэвтэрсэн буухиа буюу шуурхай автобусны үйлчилгээг “Улаанбаатар Эйрпорт Шаттл” ХХК Монголд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Хөшигийн хөндийд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орсноор тус үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд өнөөдөр Сүхбаатарын талбайд болсон “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр энэхүү үйлчилгээгээ олон нийтэд танилцуулав. Шинэ нисэх онгоцны буудлыг зорьж буй болон нисэх буудлаас хот орох зорчигчдод …
-
20 October
Б.Одонтунгалаг: Хадгаламж нь таны зорилго, мөрөөдөлтэй холбогдвол илүү үр дүнтэй байх болно
Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай “Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аяны талаар ярилцлаа. “Дэлхийн хуримтлалын өдөр” аяныг Монгол Улсад тэмдэглэж байгаатай холбогдуулж, юуны өмнө энэхүү аяны талаар товч танилцуулна уу? Түүхийн цаг үеүүдэд хуримтлал нь хүний амьдралд ямар чухал, ач холбогдолтой болохыг дэлхийн олон улс орнууд өөрийн туулсан туршлагаар ойлгож анхаарсан байдаг. Тиймээс “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 1924 оноос хойш …
-
20 October
“ITM 2021” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно
ITM 2021 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “Хүртээмжтэй Аялал Жуулчлал” уриан дор 22 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Аялал жуулчлалын салбарын хамгийн том үзэсгэлэн болох “ITM 2021” 10 дугаар сарын 28, 29, 30-ний өдрүүдэд “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэнгийн танхимд болох юм. Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын аялал жуулчлалын холбоо, хамтран зохион байгуулагчаар Байгаль орчин аялал жуулчлалын яам ажиллаж байна.
-
20 October
“e-Mongolia” давхардсан тоогоор 5.5 сая төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар үзүүллээ
Одоогоос нэг жилийн өмнө олон нийтэд танилцуулагдсан “e-Mongolia” систем өнөөдөр давхардсан тоогоор 5.5 сая төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэсэн бөгөөд Монгол Улсын 2 сая орчим иргэн төрийн 55 байгууллагын 555 үйлчилгээг цахимаар түргэн шуурхай авч байна. Үүний зэрэгцээ “e-Mongolia” систем шинэчлэгдэж, иргэн бүрт Digital ID үүссэн билээ. Иргэн та бичиг баримтаа мартсан тохиолдол ухаалаг гар утасныхаа тусламжтайгаар “e-Mongolia” аппликейшнээс цахим …
-
20 October
250 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч төхөөрөмжийг орон нутгийн эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө
Эрүүл мэндийн яам КОВИД-19 цар тахлын үед өвчтөнүүдэд яаралтай тусламж үзүүлэхэд нэн шаардлагатай 1,000 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч төхөөрөмжийг худалдаж авах ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажлыг дэмжин “Оюу толгой” компани 570 сая төгрөг хандивласан юм. Эрүүл мэндийн яам “Оюу толгой” компанитай хамтран эхний ээлжийн 250 ширхэг төхөөрөмжийг орон нутгийн эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө. Хүчилтөрөгч өтгөрүүлэгч нь зөвхөн КОВИД-19 өвчний үед төдийгүй хүчилтөрөгчийн дутагдалд …
-
20 October
Д.Батзориг: Импортлогчид барилгын материалаа баталгаажуулалтад хамруулж тохирлын гэрчилгээ авах шаардлагатай
Импортоор орж ирж буй барилгын материал руу чиглэсэн бодлого, үйл ажиллагааны талаар БХБЯ-ны БМҮХ-ийн дарга Д. Батзоригоос тодрууллаа. – Импортоор орж ирж байгаа барилгын материалын чанар асуудал дагуулдаг. Энэ тал дээр БХБЯ-аас ямар бодлого барьж ажиллаж байна вэ? Өнөөдрийн байдлаар барилгын материалын 63 орчим хувийг импортоор авч байгаа бөгөөд нийт барилгын материалын 99 орчим хувийг хяналт шалгалтгүй нэвтрүүлж байна. 2021 онд …
-
20 October
Л.Нямдаваа: Цагдаагийн байгууллагын мэдээлэлд өмнө мөрдөгдөж байсан эрүүгийн байцаан шийтгэх хуулийг сэргээх, хэрэглэх санаа агуулагдаагүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2021 оны аравдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний зөвлөгөө”-ний талаар Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Нямдаваагаас тодрууллаа. -Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдсан “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үндэсний зөвлөгөө”-ний тухай болон уг зөвлөгөөнд цагдаагийн байгууллага ямар асуудлыг дэвшүүлэн оролцсон тухай …
-
20 October
О.Алтангэрэл:Шүүхээс хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаадаг явдлыг зогсоох нь зөв, гэхдээ…
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурлаар өнгөрсөн долоо хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн билээ. Нэр бүхий гишүүдийн өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн уг төслөөр эрүүгийн хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс прокурорт буцаадаг, эсвэл дахин хэлэлцүүлэхээр болдог зохицуулалтыг хүчингүй болгохоор тусгаад буй юм. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын …
-
20 October
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
2021 оны 10 сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, Алтайн өвөр говиор 11-16 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. 7-9 хэм дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. …
-
19 October
С.Амарсайхан: Гашуунсухайт боомтын шинэчлэлийн үр дүнд экспортын хүчин чадал 3 дахин нэмэгдэнэ
Коронавирус цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, мэргэжлийн шинжээчдийн таамаглал, бизнесийн салбарт тулгарч буй эрсдэлүүдийг судалж, илрүүлэх, төр хувийн хэвшлийн оролцоотойгоор хамтран хэлэлцдэг “Мандал эрсдэлийн форум” 12 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Форумд Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан оролцож, нийгэм, эдийн засгийн эрсдэлийг даван туулах чиглэлээр илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ нийгэм болон байгалийн эрсдэл, эдийн засгийн эрсдэл …
-
19 October
Цэрэг татлага нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 21-нд эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-ын Цэргийн штабаас нийслэлийн цэрэг татлагын товчооны нэгдсэн хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар 2021-2022 оны хугацаат цэрэг татлагыг хэрхэн зохион байгуулах, цэргийн анги, цэрэг татлагын комиссууд хэрхэн ажиллах, юунд анхаарах талаар хэлэлцлээ. Энэ үеэр мөн 2020-2021 оны цэрэг татлагаас халагдан ирсэн цэргүүдийг хэрхэн хүлээж авсан талаар мэдээлсэн юм. Тодруулбал, Зэвсэгт хүчин болон хилийн анги, байгууллагаас халагдсан дайчдыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн …
-
19 October
С.Эрдэнэболд:Байт харвааг бүх нийтийн спорт болгон хөгжүүлэх бүрэн боломжтой
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Монголын байт харвааны холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд тэргүүтэй тус холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр байт харвааны спортыг хөгжүүлэх, жилийн аль ч үед энэ спортоор хичээллэдэг тамирчид бэлтгэл хийх боломж бүхий зориулалтын заал, бэлтгэлийн төв бий болгохтой холбоотой дэд бүтцийг сайжруулах талаар ярилцлаа. Мөн Монголын байт харвааны холбооны газартай холбоотой үүсээд буй нөхцөл …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл