Tag Archives: нийгэм

April, 2021

  • 6 April

    И март дэлгүүрийн хамт олон уриалга гаргажээ

    Ковид-19 халдварын цар тахал дэлхий дахинаа хурдацтай тархаж, дэлхийн бүх улс, үндэстэн 2 жил шахам хугацаанд тахлын эсрэг тууштай тэмцсээр байна. Ард иргэдээ хүнсээр хангах чиг үүргийн дагуу Имарт хайпермаркет энэ цаг хугацаанд үүргээ ухамсарлан хүнс бараа,бүтээгдэхүүний тасалдал үүсгэлгүй ажиллахын зэрэгцээ үйлчлүүлэгчдийнхээ эрүүл ахуйг дээд зэргээр хамгаалсан үйлчилгээг үзүүлэхээр хичээнгүйлэн ажилласаар байна. Мөн үйлчлүүлэгч болон ажилтнуудынхаа харилцаж буй орчинд ариутгал, …

  • 6 April

    Шүүхээс Н.Түвшинбаярыг 20 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 0275 дугаартай, Найдангийн Түвшинбаярыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцлээ. Уг шүүх хуралдаанд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч Л.Данзанноров нар оролцлоо. Яллагдагч Н.Түвшинбаярыг 2021 оны 04 …

  • 6 April

    Өчигдрийн 18 цагийн байдлаар 28505 иргэн вакцинжуулалтад хамрагджээ

    Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дарга С.Баттөр нар өчигдөр Хан-уул дүүргийн шинжилгээ, вакцинжуулалтын цэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа. Мөн дүүргийн 1 дүгээр хорооны “Мөнх Бадрах” өрхийн Эрүүл мэндийн төвд очиж, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хэрхэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэж байгаа асуудлаар болон тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг нь шийдвэрлэх чиглэл өглөө. Өчигдрөөс …

  • 5 April

    С.Мөнгөнчимэг: Хүүхдийн мөнгийг энэ сарын 5, 6-ний өдрүүдэд олгоно

    Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын мэдээллийг Сангийн яам 7 хоног бүр олон нийтэд танилцуулж байгаа билээ. 4-р сарын 5-ний өдрийн байдлаар 10 их наядын төлөвлөгөөний хэрэгжилт, түүн дотроо ажлын байр дэмжих зээл олголтын явцын талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын I хэлтсийн захирал Э.Ариунаа, Төрийн …

  • 5 April

    Г.Нэргүй: Шар өвсөө зориулалтын саванд шатаах, эсвэл шуудайнд хийж хогийн цэгт хаях хэрэгтэй

    Нийслэлийн Онцгой байдлын газар (НОБГ)-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйтэй ярилцлаа.   -Он гарснаас хойш НОБГ-т хэчнээн дуудлага ирээд байна вэ? -НОБГ-т 2021 он гарснаас хойш 536 дуудлага ирсэн байна. Үүний 500 нь ахуйн гал түймрийн, 36 нь эрэн хайх аврах ажиллагааны дуудлага байна. Нийслэлд маань манай улсын хүн амын тал хувь нь амьдардаг. Маш их нягтаршилтай байдаг учраас …

  • 5 April

    Д.Ганзориг:Цэргийн алба хаагчдаас энэ сарын 20-ны өдрөөс эхлэн түвшин тогтоох шалгалт авна

    Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг өнөөдөр /2021.04.05/ Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нартай цахим уулзалтыг явууллаа. Уулзалтад Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар тэргүүтэй ЗХЖШ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга, төрлийн цэргийн командлалын холбогдох удирдлагууд байлцсан юм. Уулзалтаар хошууч генерал Д.Ганзориг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нарт бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадвар, харилцаа, хандлага, цэргийн …

  • 5 April

    Баянзүрх дүүргийн 101.5 мянган иргэн эхний тундаа хамрагдаж, вакцинжуулалтаараа тэргүүлж байна

    Өнөө өглөөний байдлаар улсын хэмжээнд 376373 иргэн вакцины эхний тундаа хамрагдаад байна. Улаанбаатар хотод дүүргээр нь ангилж харвал: Баянзүрх дүүрэгт вакцинжуулалт хамгийн өндөр буюу 101.5 мянган иргэн эхний тундаа хамрагджээ. Харин Баянзүрх дүүрэгтэй ойролцоо хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт вакцинжуулалт харьцангуй муу буюу 44.8 мянган иргэн хамрагджээ. Хан-Уул дүүрэгт 47.2 мянга, Сүхбаатар дүүрэгт 43.4 мянга, Чингэлтэй дүүрэгт 39.9, Баянгол 55 мянга, …

  • 5 April

    Д.Сумъяабазар: Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд барилга бариулахгүй

    Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг болох Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд буюу дөрвөн талдаа орон сууцны барилгаар хүрээлэгдсэн газар дахин барилга барихаар газар ухсаныг иргэд эсэргүүцэж байгаа. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр газар дээр нь очиж ажиллаж, оршин суугчдын төлөөлөлтэй уулзлаа. Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга …

  • 5 April

    Б.Бямбадорж: Дархлаажуулалтын давтан тунг дөрөвдүгээр сарын 9-нөөс эхэлнэ

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын өнөөгийн нөхцөл байдал болон дархлаажуулалт, шинжилгээний цэгүүдийн талаарх мэдээлэл өгсөн юм. Дархлаажуулалтад нийт 346743 хүн хамрагдаад байгаагаас сүүлийн 24 цагт 18241 хүн вакцин хийлгэсэн байна. Гэрийн тусгаарлалт эмчилгээнд 1461, гэрийн ажиглалтад 6400 хүн байгааг танилцууллаа. Мөн тэрбээр“Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 69 цэг ажиллаж, 30 …

  • 5 April

    2026 он гэхэд Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэнэ

    Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд хүчин төгөлдөр болсон. Компакт гэрээний 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх таван жилийн хугацаа албан ёсоор тоологдож эхэлснийг тэмдэглэх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, …

  • 5 April

    Хотын дарга “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүрэг өглөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны “Ривер гарден”, “Хан хиллс” зэрэг хотхоныг хоёр гарцтай болгох үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсэх гол шалтгаан болдог байна. Тиймээс Хотын дарга “Хан хиллс” хотхоноос баруун зүгт нэг км авто зам барих …

  • 5 April

    Ирэх амралтын өдрүүдэд зах, үсчин, гоо сайхны газрууд ажиллахгүй

    Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад иргэдийг өргөнөөр хамруулах зорилгоор дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, өдөрт 30 мянган хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Гэтэл өнгөрсөн бямба гарагт дархлаажуулалтын 37 цэгт 93 багийн 643 эмч, ажилтан ажиллаж, 7871 хүнийг вакцинд хамруулсан байна. Харин өчигдөр буюу ням гарагт 18-аас дээш насныхныг вакцинжуулж эхэлсэн бөгөөд дархлаажуулалтын 64 цэгт 138 багийн 1033 эмч, ажилтан ажиллаж, 18241 хүнийг вакцинжуулжээ. …

  • 5 April

    Налайх дүүрэгт шинээр 15 тохиолдол бүртгэгдлээ

    Налайх дүүрэгт сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 15 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Хороодоор ангилбал: Нэгдүгээр хороонд-1 Хоёрдугаар хороонд-3 Гуравдугаар хороонд-5 Дөрөвдүгээр хороонд-5 Тавдугаар хороонд-1 тохиолдол батлагдлаа. Ингэснээр дүүрэгт бүртгэгдсэн халдварын нийт тоо 138 боллоо. Бүртгэгдсэн нийт халдварын 58 хүн нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн байдлаар гэрийн эмчилгээнд-18 хүн эмчлүүлж байгаа бол, ойрын болон дам хавьтлын 278 …

  • 5 April

    Хөвсгөл аймагт гурван ихэр хүү мэндэллээ

    Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт өнөөдөр өглөөний 7:40 цагт 3 ихэр хүү мэндэлжээ. Тодруулбал Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл хоёр дахь төрөлтөөрөө гурван ихэр хүүтэй болсон байна. Тэрбээр 2016 онд төрж хүүтэй болж байсан бол 5 жилийн дараа 3 ихэр хүү төрүүлж 4 хүүтэй болж байгаа юм. Ихрүүдийг Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн Ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр, Их эмч Э.Инжир, Эх баригч …

  • 5 April

    Зайлшгүй шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн байршил

    Хөдөө орон нутагт зайлшгүй /хүнс, шатахуун, малын өвс, тэжээл тээвэр, уул уурхай, газар тариалан, буяны ажил, эрүүл мэнд/ шалтгаанаар зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгийн байршлыг танилцуулж байна. Үүнд: -СХД-ийн 32 дугаар хороо “Авто худалдааны төв”, -“Буянт-Ухаа” спортын ордон, -БЗД-ийн 8 дугаар хороо “Баянзүрх” авто оношилгооны төв, Дээрх дурдсан шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн …