Tag Archives: нийгэм

October, 2021

  • 6 October

    УУХҮЯ:АИ-92 авто бензиний нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна

    БНХАУ-аас есдүгээр сарын 27-оос аравдугаар сарын 02-ны хооронд 200 вагон 10131 тн, ОХУ-аас есдүгээр сарын 27-оос 30-ны өдрүүдэд 1573 тн шатахуун орж ирсэн. Цаашид хоёр улсаас шатахууны татан авалтыг хэвийн үргэлжлүүлж 10 сард ОХУ-аас 54880 тонн шатахуун оруулж ирэхээс эхний ээлжийн 33 вагон энэ сарын 2-ны өдрөөс ачигдан Улаанбаатар хотод нийлүүллээ. Харин БНХАУ-аас энэ сард 12700 тн шатахуун оруулж ирэхээс …

  • 6 October

    Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг 371 болгон нэмэгдүүлжээ

    Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон бусад албаны хүмүүс өчигдөр сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгүүдэд ажиллалаа. Сайжруулсан шахмал түлшийг есдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 128 борлуулалтын цэгээр түгээж эхэлсэн. Сүүлийн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдлаас үүдэлтэй иргэдийн худалдан авалтын хэмжээ ихэсч байгаа тул өнөөдрийн байдлаар борлуулалтын цэгийн тоог 371 …

  • 5 October

    У.Хүрэлсүх: Бэрхшээлийн өмнө сөхрөөгүй соён гэгээрүүлэгч багш танаар бахархаж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Багш нарын баярын өдөрт зориулж мэндчилгээ дэвшүүлэв. Эрдэмт багш, эрхэм сурган хүмүүжүүлэгчид Та бүхэндээ Багш нарын баярын өдрийн халуун мэндийг дэвшүүлье! Манай улс 1966 оноос Багш нарын баярыг тэмдэглэж ирсэн бөгөөд 2014 оноос жил бүрийн 10 дугаар сарын 05-ны өдөр Дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэдэг болсон билээ. Өнөөдөр бид Дэлхийн багш нарын 27, Монголын багш …

  • 5 October

    Б.Бямбадорж: Сайн дурын ажилтан өдөрт 50 мянган төгрөгийн цалин авна

    Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд ор олдохгүй байна гэх мэдээлэл гарсан. Мөн эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсэж байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлж байгаа. Цаг үеийн нөхцөл байдлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа. -Нийслэлийн хэмжээнд III тунгийн дархлаажуулалтын явц ямар байна вэ? -Нийслэлийн хэмжээнд “Ковид-19” вирусийн эсрэг дархлаажуулалт амжилттай хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хүн амын 70.7 хувь нь дархлаажуулалтын …

  • 5 October

    “Хавтаст хэрэг” олон ангит киноны зураг авалт эхэллээ

    Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газар, Хүлэгү пикчерс, Номадиа пикчерс хамтран бүтээж буй “Хавтаст хэрэг” олон ангит киноны зураг авалт  өчигдөр /2021.10.04/ эхэллээ. Киноны зохиолыг Хүлэгү пикчерс, Номадиа пикчерсийн уран бүтээлчид хамтран бичиж Цагдаагийн ерөнхий газраас мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажилласан нь энэхүү кино мэргэжлийн өндөр түвшинд, алба хаагчдын бодит амьдралыг …

  • 5 October

    “Зөвхөн хамтдаа… Бид эх дэлхийгээ аварч чадна”

    НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр” болгон уриалга гарган тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Зөвхөн хамтдаа… Бид эх дэлхийгээ аварч чадна” уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон тул Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгэмийн сурагчдын дунд дээрх уриалгын дагуу иргэд, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн аяныг …

  • 5 October

    Н.Батмөнх: Гэр бүлийн тогтворгүй байдал, хардалтаас үүссэн зөрчлүүд түгээмэл байна

    Он гарснаас хойш Хөвсгөл аймаг дахь гэмт хэрэг, зөрчлийн гаралт ямар байгаа талаар тус аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Н.Батмөнхөөс тодрууллаа. Хөвсгөл аймгийн прокурорын газраас энэ оны эхний хагас жилийн байдлаар хэчнээн зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажилласан бэ? Хөвсгөл аймгийн Прокурорын газраас 2021 оны эхний хагас жилд 13742 зөрчилд хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 1417 буюу 11.5 хувиар өссөн. …

  • 5 October

    www.e-mongolia.mn сайтад QR кодоор нэвтэрдэг боллоо

    “e-Mongolia” шинэчлэгдэж, бүх насныхан ашиглахад хялбар хэрэглэгчийн интерфейстэй болжээ. Тодруулбал, www.e-mongolia.mn сайтад хандахад, иргэний бичиг баримт цахимжсан бөгөөд ажил бүтээхэд тань туслах багц үйлчилгээ, иргэдийн хамгийн эрэлттэй үйлчилгээг төвөггүйхэн олж, авах боломжтой болсон байна. Үүний зэрэгцээ www.e-mongolia.mn сайт руу QR кодоор нэвтрэх боломжтой болсон байна. QR кодоор нэвтрэхийн тулд та НЭВТРЭХ гэсэн цэсийн сонгоно. Энэ үед QR код гарч ирэх бөгөөд та гар утас …

  • 5 October

    Сангийн яам “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүллээ. Мөн ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр Монгол Улсын ДНБ-ий 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулж, ойн агентлаг болон ойн аж ахуйн нэгжийг байгуулан, дүүрэг, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт …

  • 5 October

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд үргэлжилж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт өчигдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХУД-ийн нутаг дэвсгэр, “Ногоон хэрэм” төслийн талбайд мод тарьсан билээ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлтийн өдрүүд 2021 оны 10 дугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх юм. Тодруулбал, нийслэл хотод сонгон авсан 4 байршилд байгууллага, аж ахуйн нэгжүүд өдөр бүр мод тарьж байгаа юм. МОД ТАРЬЖ БУЙ …

  • 5 October

    Зээлийн мэдээллээ “e-Mongolia”-с харах боломжтой боллоо

    Арилжааны банкнаас зээл хөөцөлдөхөд нэн тэргүүнд тухайн иргэн зээлийн шалгуур хангаж байгаа эсэхийг банкнууд шалгадаг. Ингэхдээ Монголбанкны зээлийн мэдээллийн санд буй мэдээллийг харгалзан үзэж, хэдий хэмжээний зээлийг тухайн иргэнд олгох талаар шийдвэр гаргадаг юм. Тэгвэл энэхүү мэдээлэл нь иргэдэд төдийлөн ил тод бус байдаг бөгөөд иргэд харилцагч банкандаа хүсэлт гаргаж, тухайн үйлчилгээг төлбөртэй авах эсвэл зээл хөөцөлдөх үедээ энэхүү мэдээлэлтэй …

  • 5 October

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд соёл урлагийн салбарынхан нэгдлээ

    Соёлын яамны албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн Баянгол дүүргийн 20-р хороо, “ДЦС-4” ТӨХК-ийн урд талд байрлах “Баянгол Агропарк” ОНАТҮГ-ын талбайд мод тарих ажлыг эхлүүллээ. Соёл урлагийн салбарын албан хаагчид энэ сарын 9-ны өдөр хүртэл тус цэцэрлэгт хүрээлэнд нийт 300 мод тарих юм. “50 га газартай “Баянгол Агропарк”-ийн 60 хувьд мод тарьж ургуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд “Тэрбум мод” тарих …

  • 4 October

    Эмчлүүлж байгаа болон тусгаарлагдсан иргэд зөөврийн хайрцгаар саналаа өгнө

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр явагдах нөхөн сонгуулийн бэлтгэл ажил батлагдсан цаг хугацааны хуваарийн дагуу хангагдаж байна.  Энэ удаагийн нөхөн сонгууль нь коронавируст халдвар /Ковид-19/-ын хүнд нөхцөл байдалд зохион байгуулагдаж байгаа тул Улсын Онцгой Комиссоос гаргасан чиглэлийн дагуу Засгийн газрын 2021 оны 152 дугаар тогтоолоор баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-аас …

  • 4 October

    У.Хүрэлсүх: Эх орноо ногоон Монгол болоосой гэж хүсэж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ. Ерөнхийлөгч байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулахаар төлөвлөснийг  НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо зарласан юм. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт ХУД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Ногоон хэрэм” төслийн талбайд болж Монгол Улсын …

  • 4 October

    Улаанбаатар хот орчмын бүс нутагт 754 удаа газар хөдөлжээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний үеэр ­­­энэ оны эхний  есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад ямар байгаа талаар Нийслэлийн  Цагдаагийн  удирдах  газрын  дарга  Р.Отгонжаргал, Тээврийн цагдаагийн албаны Замын  цагдаагийн газрын дарга С.Жавхлантбаатар нар мэдээлэл өгөв. Цагдаагийн байгууллагад нийт 17.360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 11.132  буюу 64.1 хувь нь Улаанбаатар хотод …