Tag Archives: нийгэм

November, 2021

  • 10 November

    “Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн эрх зөрчигддөг үү” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна

      Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ийн дотуур байранд амьдардаг байсан XII ангийн сурагч О бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа билээ.          Энэхүү ноцтой хэргийн мөрөөр Эргэлт.мн мэдээллийн сайтын сурвалжлах баг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд ажиллаж, талийгаач охин О амиа алдахаасаа өмнө О.Банди гэгчид удаа дараа дарамтлуулж, бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан, энэ …

  • 10 November

    Соёлын салбарын залуучуудын цахим зөвлөгөөн маргааш болно

    Соёлын яамнаас 11 дүгээр сарын турш хэрэгжүүлж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Соёлын бүтээлч үйлдвэрлэл-Залуучуудын оролцоо” сэдэвт соёлын салбарын залуучуудын цахим зөвлөгөөнийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10:00-15:00 цагт зохион байгуулах гэж байна. Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй соёлын салбарын залуучуудын цахим зөвлөгөөнөөр, Монгол Улсад соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Соёлын яамнаас баримталж …

  • 10 November

    УИХ-ын гишүүн С.Батболд Говьсүмбэр, Дундговь аймгийн бүх сумдад хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хандивлав

    УИХ-ын гишүүн С.Батболд Говьсүмбэр, Дундговь аймгийн нийт сумдын эрүүл мэндийн төвүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзав. Тэрээр уулзалтын үеэр Covid-19 цар тахлын амаргүй нөхцөлд хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсож буй эмч, эмнэлгийн ажилтнууддаа талархал илэрхийлээд орон нутгийн эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, материаллаг бааз, эмнэлгийн ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн хангамжийг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллаж буйгаа онцлов. Мөн тэрээр өөрийн санаачлан …

  • 10 November

    “БАЯН МОНГОЛ” чуулгын “Пянзны Баяр” болно

    Улсын Филармонийн “БАЯН МОНГОЛ” чуулга   “Пянзны Баяр” энэ сарын 19-нд 19 цагаас On’n Off Production House-д болох гэж байна. “БАЯН МОНГОЛ” чуулга анхны пянзаа 1980 онд тухайн үеийн ЗХУ –д хэвлүүлж байсан бол шинэ пянзаа Япон улсад хэвлүүлжээ. Пянзанд Баян Монгол, Хорвоо амгалан байг, Аавдаа, Мөрөөдөл, Алтаргана зэрэг Монгол ардын болон Монголын хөгжмийн зохиолчдын 12 бүтээлүүд багтсан ба гол …

  • 10 November

    Энхийг сахиулагчид үерийн голомтод ажиллаж байна

    Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын хэмжээнд сүүлийн гурван жил дараалан үерийн гамшиг нүүрлэж байгаа төдийгүй өнөөдрийн байдлаар тус улсын 10 мужийн найм нь үерт нэрвэгдэн Жонглэй болон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн хариуцлагын бүс Юнити мужад хамгийн их хохирол амсаад байна. Энэхүү үерийн гамшигт өнөөдрийн байдлаар 800000 орчим хүн нэрвэгдсэн бөгөөд цаашид гамшигт өртөж, хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа иргэдийн …

  • 9 November

    Сѳүл-Улаанбаатар нислэгээр 40617 кг эм, эмнэлгийн хэрэгсэл ирлээ

    МИАТ компани Монгол Улсын Засгийн газрын захиалгаар яаралтай хэрэгцээний эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэн авчрах нислэгүүд үйлдэж байна. Энэ сарын 8-ны ѳдрийн Сѳүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7304 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр 40617 кг эм, зүү тариурын бэлдэц, тарилгын шингэн зэрэг яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслүүд тээвэрлэн авчирчээ. Тус компани энэ сарын 10-ний ѳдрийн Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ903, 904 дугаарт аяллын ачаа тээврийн нислэгээр …

  • 9 November

    ХХААХҮЯ:Эрээнд гацсан ачаа, барааг татан авч эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайдын Захирамжаар бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлыг судалж, шаардлагатай арга хэмжээ авах шуурхай Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ахалж байгаа бөгөөд салбар бүрийн уялдаа холбоог сайжруулан санал, санаачилгуудыг нэгтэж чадсанаар Эрээнд гацаад байсан ачаа тээврийг үе шаттай Улаанбаатар руу тээвэрлэх ажлыг эхлүүллээ. Ингэснээр урд шөнө 14 аж ахуйн нэгжийн 7 вагон ачаа “Барс”, “Нарантуул” …

  • 9 November

    У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба улс орон төдийгүй бүс нутаг, дэлхийн хэмжээнд үүрэг гүйцэтгэх чадвартай болно гэдэгт эргэлзэхгүй байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа. Тус газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны анги нэгж шинээр байгуулах төслийн талаар танилцууллаа. Төслийн хүрээнд агаараас эрэн хайх, аврах ажиллагааны хэрэгслээр тоноглосон хоёр нисдэг тэргийг угсарч дуусан, …

  • 9 November

    Ерөнхий боловсролын сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох хичээл орж байна

    Цагдаагийн ерөнхий газраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох хөтөлбөрийг 10 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд ЕБС-ийн бага ангийн сурагчдад аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээлийг харьяа сургуулийн захиргаа, эцэг, эхчүүдийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна. Тус хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл тавь гаруй ЕБС-иуд хамрагдаад байгаа аж. Сурагчдад замын хөдөлгөөнд …

  • 9 November

    Монголын хосгүй үнэт “21 ДАРА ЭХ” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Монголын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал болох Өндөр Гэгээн Занабазарын мутраар бүтээгдсэн Хорин нэгэн дара эхийг олон нийтэд толилуулах, түүний урлагийн болон соёлын үнэт өвийг тайлбарлан танилцуулах үзэсгэлэн өнөөдөр Дүрслэх урлагийн музейд боллоо. “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Өндөр Гэгээн Занабазарын хосгүй үнэт өв болох цутгуур баримлын цуглуулгаас “Хорин нэгэн дара эх”, “Ногоон дара эх”, “Цагаан дара эх” шүтээн бүтээлүүдийг нэгэн …

  • 9 November

    “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргасан ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа. 1985 онд Хөвсгөл далайд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, дээрх байгууллагуудын харьяа ангиуд, Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,  “Эрдэнэт …

  • 9 November

    Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

    Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд хурандаа Д.Энхбаатар захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгэсэн бөгөөд тэд эх орондоо хүрэлцэн ирсээр байна. Цэргийн багийн нэгдүгээр цувааны бие бүрэлдэхүүн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эх орондоо хүрэлцэн ирсэн бол хоёр дахь цувааны бүрэлдэхүүн өчигдөр буюу 11 …

  • 9 November

    МҮБХ:Допинг илэрсэн дөрвөн бөхийн нэг нь “B” сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан

    Наймдугаар сарын 16, 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр, нийт 18 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг 10 дугаар сарын 28-нд МҮДЭБайгууллагаас Монголын Үндэсний Бөхийн Холбоонд ирүүлcэн. Хариуг ирсэн даруйд допингийн төрлийн бодис илэрсэн дөрвөн бөхөд мэдэгдсэн бөгөөд холбогдох дүрмийн дагуу дээрх нэр бүхий бөхчүүд 10 хоногийн дотор”B” cорьцоо шинжлүүлэх эсэхээ МҮБХ-нд мэдэгдэх журамтай. …

  • 9 November

    “Дэлхийн нэг өдөр” бүтээлийн дижитал хувилбарыг 350 орчим сая төгрөгөөр борлууллаа

    “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд өчигдөр Уран зургийн галерейд зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” уран зургийн NFT буюу дижитал арт хувилбарыг танилцууллаа. Энэхүү бүтээлийг зураач Н.Сэргэлэн тэргүүтэй С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нар бүтээсэн бөгөөд 21 метр урт, 2.5 метр өргөн, нийт 52.5 ам.дөрвөлжин метр талбайн хэмжээтэй цардмал даавуун дэвсгэр дээр монгол зургийн аргаар гуаш болон усан будгаар зурсан Монголын анхны том хэмжээтэй …

  • 9 November

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малч­ид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. 2021 оны 11 сарын 09-ний 08 цагаас 20 цаг  хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Дарьгангын тал …