Tag Archives: нийгэм

November, 2021

  • 5 November

    Дархлаажуулалтын цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллана

    Улаанбаатар хотод өнөөдөр суурин 16 цэгт 20 багийн 85 эмч, ажилтан ажиллаж, 2,978 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Иргэд өөрт ойр цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой бөгөөд доорх цэгүүд 10:00-20:00 цагийн хооронд ажиллана. Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 4-нд нийслэлийн хэмжээнд I тунд 57 II тунд 141 нэмэлт сэргээх тунд 3,538 нийт 3,736 иргэнийг дархлаажуулсан байна. Коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт …

  • 4 November

    Маргааш дархлаажуулалтын цэгүүд хэвийн ажиллана

    Энэ сард нийтээр тэмдэглэх тэмдэглэлт хоёр өдөр тохиож буйтай холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохицуулах тушаалыг Нийслэлийн Эрүүл мэндийн дарга гаргасан байна. Тушаалд зааснаар арваннэгдүгээр сарын 5, 26-ны өдөр дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтэл, хүүхэд, дотор, шүдний кабинет, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет 09:00-15:00 цагийн хооронд ажиллах аж. Мөн Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн …

  • 4 November

    Х.Цагаанбаатар: Хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө нэмэлт тундаа хамрагдаарай

    ЭМЯ, НЭМГ, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Спортын төв ордонтой хамтран тамирчдыг өнөөдөр дархлаа сэргээх нэмэлт III тунд хамрууллаа. Нийт 350 тамирчин Пфайзер болон Синофарм вакцины сонголттой III тунгийн дархлаажуулалтад хамрагдаж буй юм. Энэ үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц “Соёл урлаг, спортын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэй, III тунд хамрагдсан бол түргэвчилсэн шинжилгээ шаардахгүйгээр явуулах болсон. Манай …

  • 4 November

    Улаанбаатар хот явган болон дугуйн замын сүлжээтэй болно

    Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хуралдаанд Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Авто замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний төсөл”-ийг танилцууллаа. Авто замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний төсөлд 18 зорилго, зорилт бүхий 108 ажлыг тусгажээ. Динамик судалгааны дүнгээр Улаанбаатар хотын автомашины тоо гурван жилийн дараа нэг саяд хүрнэ гэж гарсан байна. Одоогийн байдлаар …

  • 4 November

    Р.Батнасан:Прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудын мэдүүлэг авах өрөөнүүдийг сар бүр шалгадаг

    Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаар УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Р.Батнасангаас тодрууллаа. Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Эрүү шүүлт тулгах” гэмт хэрэг гэж ямар гэмт хэргийг ойлгох вэ, энэ гэмт хэргийн талаар танаас мэдээлэл авах гэсэн юм? Юуны түрүүнд эрүү шүүлт гэж юу болох, хууль тогтоомжид хэрхэн тусгагдсан байдаг талаарх мэдээллийг өгье. 2002 оны …

  • 4 November

    Авто замын түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбум төгрөг зарцуулна

    Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо хуралдлаа. Хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Тэрбээр хуралдааны эхэнд иргэдийг дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалаад, ирэх оны төсвөөс 420 тэрбум төгрөг нийслэлд анх удаа шийдэж өгч байгааг онцлон тэмдэглэсэн юм. Өмнө нь замын түгжрэл, түүнийг тойрсон асуудалд жилд 30-50 тэрбум төгрөг зарцуулдаг байсан бол ирэх оноос …

  • 4 November

    Л.Оюун-Эрдэнэ: Шийдвэр гаргахад “Ногоон гэрэл” асааж өгье

    Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах  үндэсний хорооны хурал Төрийн ордонд болж, хоёр дахь удаагийн албан даалгавраа гаргалаа. Энэхүү албан даалгавар нь дараах чиглэлүүдийг багтаасан юм. Нэгдүгээрт, орон нутагт хөгжлийг дэмжиж, бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг хангах. Хоёрдугаарт, Улаанбаатар хотын дагуул хот, дэд төвүүдийг хөгжүүлэх замаар төвлөрлийг сааруулах. Гуравдугаарт, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр албан даалгавар …

  • 4 November

    Замын уулзваруудад хиймэл оюун ухаанд суурилсан камер суурилуулжээ

    Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад технологийн шийдлийг боловсруулах, нэвтрүүлэх зорилгоор замын хөдөлгөөн, тээврийн ухаалаг нэгдсэн системийг бий болгохоор ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд нийслэлийн 161 уулзварыг ухаалаг камер болон авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ унших “RFID” төхөөрөмжөөр тоноглох, төлбөр хураамжийг 100 хувь цахимаар шийдэх ажлын тооцоо, судалгааг хийж буй. Тухайлбал, орчин үеийн ухаалаг хиймэл оюун ухаанд суурилсан камерын …

  • 4 November

    БНСУ-аас 19,4 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг татан авлаа

    Эрээн хотод коронавирусын халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан БНХАУ тодорхойгүй хугацаагаар хилээ хаагаад буй. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, хүнс, барааны татан авалтыг эрчимжүүлж, тасалдуулахгүй байх чиглэлээр боломжит бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хүрээнд өчигдөр /2021.11.03/ БНСУ-аас эмнэлгийн зүү тариур, дуслын шингэн, өргөн хэрэглэгддэг антибиотик, цус шингэлэх эм зэрэг нэн шаардлагатай 19.4 тонн …

  • 4 November

    Хэнтий аймгийн засаг даргаар Ц.Чогсомжав томилогдлоо

    УИХ-ын гишүүн Ц.Идэрбат шинээр томилогдсон Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын тамгыг гардуулан өглөө. Монгол Улсын Ерөнхий сайдын “Засаг даргаар томилох тухай” 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 171 дугаартай захирамжийг уншин танилцуулж, тамгыг хүлээлгэн өгч, ард иргэдийнхээ оролцоотойгоор санаачлан хэрэгжүүлсэн “Хэтийн Хэнтий-2024” үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хичээл зүтгэлтэй, багаар ажиллахыг хүсээд, амжилт хүслээ. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Засаг дарга Ц.Чогсомжавыг …

  • 4 November

    Ж.Чүлтэмсүрэн: Дэлхийн жишигт болон Монгол улсын боломжид нийцүүлэн боловсруулсан технологийн дагуу “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргаж байна

    Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг зохион байгуулж байгаатай холбогдуулан Ажиллагааны ерөнхий удирдагч, ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнтэй ярилцлаа. -Хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа ямар шатандаа явагдаж байна вэ? “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулсан ажил гүйцэтгэх аргачлал буюу технологийн картын дагуу …

  • 4 November

    Б.Ууганбаяр:БНСУ-аас 19.4 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг татан авлаа

    Улсын Онцгой комиссын Нэгдсэн шуурхай штабаас эм, эмнэлгийн хэрэгслийг татан авах тухайд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаараа танилцууллаа. УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “БНСУ-аас өчигдөр 19.4 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг татан авлаа. Мөн арваннэгдүгээр сарын 5, 8, 10-нд агаарын тээврээр шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг татан авна. Ийнхүү шат дараалсан арга хэмжээгээр нэн шаардлагатай эм, эмнэлгийн …

  • 3 November

    Барилгын компаниудад шаардлага хүргүүлж, түр хашааг татуулахаар болов

    Сүхбаатар дүүргийн хоёр, зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй барилгын хашааг явган хүний зорчих хэсэг рүү хэтрүүлэн барьж,  нийтийн эрх ашигт харшилсан үйлдэл гаргасан тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас барилгын “Талын Шонхор” ХХК, “Билгүүн Монгол Констракшн” ХХК-д хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг өнөөдөр хүргүүллээ. “Билгүүн Монгол Констракшн” ХХК нь барилгын түр хашааг  эзэмшил газраасаа 3-4 метр хэтрүүлж барьсан бол …

  • 3 November

    Г.Занданшатар: Сэтгүүлчдийн бодит, үнэн зөв шуурхай мэдээлэл нь хоёр орны хамтын ажиллагаа, ард түмний харилцан итгэлцэл ойлголцлыг шинэ түвшинд гаргахад чухал үүрэгтэй

    Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничество” агентлагтай хамтран Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Уг форумд оролцож буй ОХУ-ын сэтгүүлчдийн төлөөллийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Монгол, Орос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан хоёр орны сэтгүүлч, хэвлэл мэдээллийн …

  • 3 November

    Японы Засгийн газраас нийтлэлч Б.Батбаярт Мандах нар одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон гардуулна

    Япон улсын Засгийн газар 2021 оны намар одон гардах гадаад иргэдийн нэрсийг өнөөдөр зарлалаа. Үүнд Монгол Улсаас улс төр, түүхийн талаар нийтлэгч Бат-Эрдэнийн Батбаяр багтсан бөгөөд “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонг түүнд гардуулахаар шийдвэрлэжээ. Нийтлэлч Б.Батбаяр нь Япон, Монголын парламентын гишүүдийн хамтын ажиллагаа болон хоёр орны найрамдалт харилцаанд үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхэм билээ. Тухайлбал, …