Tag Archives: нийгэм

November, 2021

  • 17 November

    “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба цөлжилт” сэдэвт киноны шилдгүүдийг цахимаар тодруулна

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ба цөлжилт” богино хэмжээний кино бүтээх уралдаанд 26 бүтээл ирээд байна. Сүүлийн шатанд шилдэг аннимаци, шилдэг нэвтрүүлэг төрөлд тус бүр хоёр, шилдэг богино хэмжээний кино төрөлд зургаан бүтээлийг цахим асуулгаар тодруулах боллоо. Иргэд 2021 оны 11 дүгээр сарын …

  • 17 November

    ”Эрчим хүчний зохицуулалт-20″ онол практикийн бага хурал болж байна

    Монгол Улсад Эрчим хүчний зохицуулах байгууллага үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан эрчим хүчний зохицуулалтын ололт амжилт, үр дүнг хэлэлцэх, цаашдын хөгжлийн чиг хандлага, зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн “Эрчим хүчний зохицуулалт-20” сэдэвт онол практикийн бага хурал өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хороон дээр болж байна.  Онол практикийн бага хуралд ЭХЯ, ДҮТ ХХК, МХЕГ, СХЗГ, ШӨХТГ, Хот, …

  • 17 November

    Өвөлжилтийн бэлтгэл ажилд анхаарах ёстойг санууллаа

    Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай өвөлжилтийн бэлтгэл ажил, худалдан авалт, малын халдварт өвчин, цар тахлын үеийн улс, орон нутгийн хэмжээний асуудал болон цаг үеийн асуудлаар санал солилцож, асуултад хариуллаа. Нэн тэргүүн Ковидтой холбоотой асуудалд цаг хугацаа алдсан гэх шалтгаан байж болохгүйг аймгийн засаг дарга нарт анхаарууллаа. Ялангуяа …

  • 17 November

    НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Ням гарагт болно

    НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2021 оны арваннэгдүгээр сарын 21-н буюу Ням гарагт болно. Сугалаанд аравдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн бүх баримт оролцох юм. Энэ удаагийн хонжворын супер шагнал 30 сая төгрөг байх аж. Тохирлыг Ням гарагийн орой Боловрол суваг телевиз шууд дамжуулан хүргэнэ.

  • 17 November

    Д.Сумъяабазар:Хөдөө, орон нутгаас ирж буй хүмүүсийг хотжих соёлд сургаж, соён гэгээрүүлэх ажлыг хийнэ

    Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцож, нийслэлийн хог хаягдлын салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ: -Нийслэл Улаанбаатар хотын хувьд өнөөдрийн байдлаар хог хаягдлын гурван төвлөрсөн цэг бий.  Морингийн болон Цагаан даваа, Нарангийн энгэр гэсэн гурван хогийн цэгт хогийг төвлөрүүлдэг. Нийслэлийн хэмжээнд хог боловсруулах нийт 36 үйлдвэр байгаагаас …

  • 17 November

    Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд Засаг дарга нар манлайлан оролцохыг Ерөнхий сайд уриаллаа

    Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-нд болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо.  Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг баталж, хэрэгжилтийг шуурхай хангахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн явцыг хагас жил тутам нэгтгэж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын …

  • 17 November

    “ЭКСПО 2020-Дубай” үзэсгэлэнд Монголын үндэсний өдөрлөг болов

    Монгол Улс 2021 оны 10 дугаар сарын 1-нээс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрүүдэд болж буй “ЭКСПО 2020-Дубай” дэлхийн үзэсгэлэнд оролцож байгаа бөгөөд энэ хүрээнд өчигдөр Монголын Үндэсний өдөрлөгийн арга хэмжээ зохион байгууллаа. Үндэсний өдөрлөгийн нээлтийн үеэр Монголын хэсгийн Ерөнхий комиссарын орлогч Т.Дүүрэн, Дубай Экспо-гийн Ерөнхий комиссарын ажлын албаны дарга Нажийб Мухаммад Али нар үг хэлэв. Монголын Үндэсний өдөрлөгийг …

  • 17 November

    “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа

    Монгол Улсын Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны 337 дугаар тогтоолоор “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ахлуулан байгуулсан. Энэ дагуу Зохион байгуулах хороо анхны хурлаа цахимаар хийлээ. Хурлаар тус хорооны ажиллах журам, наадмын үзэл баримтлал зэргийг баталж, Зүүн Азийн олимпын хороонд танилцуулж батлуулахаар зохион байгуулах хорооны бүтэц, …

  • 17 November

    Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

    НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана. Иймд иргэн та /75050801, 75050802, 75050803, 75050804/ дугаарын утсаар холбогдож өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөгөө, …

  • 17 November

    Б.Бямбадорж: Вакцин тариулах нь боломж төдийгүй нийтийн сайн сайхны төлөө таны оруулж буй хувь нэмэр юм

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх вакцины талаар ярилцлаа. -“Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх вакциныг олон сонголттойгоор улсын хэмжээнд хийдэг болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Вакцинд хамрагдаж буй иргэдийн идэвх ямар байна вэ? -Цар тахалтай нүүр тулж, түүнээс сэргийлэх, халдвар авсан тохиолдолд эмчилж эдгээх ажлыг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан маань …

  • 16 November

    З.Мэндсайхан: Монгол улсад энэ жил цагаан будааг амжилттай тариаллаа

    ХХААХҮЯ-наас санаачлан салбарын мэдээ мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй өгч байх зорилгоор “Нээлттэй мэдээллийг цаг” уулзалтыг өнөөдөр анх удаа зохион байгууллаа. Мэдээллийн үеэр З.Мэндсайхан нэгэн сонирхолтой мэдээлэл өгсөн нь GIMEX компани Баянхонгор аймгийн Баянлиг суманд 2 га газарт тариалалт хийн, 10 тонн цагаан будаа хурааж авсан тухай юм. Энэ нь тус компанийн 10 жилийн уйгагүй оролдлогын үр дүнд бий …

  • 16 November

    Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага 7,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна

    Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 39, аврах ажиллагааны 2 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 4 иргэний амь нас, иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагын 5,2 тэрбум төгрөгийг авран хамгаалжээ. Гал түймрийн дуудлагын тоо нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7,8 хувиар өссөн үзүүлэлтэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас …

  • 15 November

    BTS хамтлагийн дэлгүүр Зайсан Хиллд албан ёсны эрхтэйгээр нээгдлээ

    Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлагийн шүтэн бишрэгчдэд зориулсан брэнд бүтээгдэхүүнийг худалдаалдаг BTS POP-UP дэлгүүр Зайсан Хилл Цогцолборын  4 давхарт албан ёсны эрхтэйгээр нээгдлээ. The Wealth Record-ийн мэдээлснээр BTS хамтлагийн 2021 оны нийт хөрөнгө нь 100 сая ам.доллараар үнэлэгдсэн бөгөөд энэ цаг үеийн хамгийн алдартай хамтлагаар тодроод байгаа билээ. БНСУ-ын эдийн засагт BTS хамтлаг жилдээ дунджаар 5.5 их наяд воны үр нөлөө …

  • 15 November

    Ш.Болдод Байгаль орчны гавьяат ажилтан цол хүртээв

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одонгоор шагналаа. Байгаль орчны бие даасан тогтолцоо бүрдүүлэх, ардчилал, зах зээлийн харилцааны нийгэмд тус салбарт мөрдөгдөх хууль, тогтоомжуудыг анхлан боловсруулж батлуулан, ойн санг нэмэгдүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, ойн аж ахуйн заавар, зөвлөмж боловсруулах, салбарын залуу мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэн сургах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж …

  • 15 November

    У.Хүрэлсүх: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дагаж жимс, жимсгэнэ, нарийн ногоо, эмийн ургамал зэргийн үйлдвэрлэл эрс нэмэгдэж, олон мянган хүн ажилтай болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Ойн салбарын үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ.             Чуулганаар : Байгаль орчны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл;Байгаль орчны салбарын тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага;Шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт ба байгаль орчин, ойн салбарын хүний нөөцийн хөгжүүлэлт;Ойн салбарын технологи, инновацийн шийдэл;Ногоон санхүүжилт-Таны боломж сэдвээр илтгэж сонсож, хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний …