Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдод үйлчилж буй жолооч нарын соёл, ёс зүй, зан харилцааны талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржтой ярилцлаа. -Автобусны жолооч нар бүхээгтээ тамхи татдаг, зорчигчтой зүй бусаар харьцдаг, гэнэт тоормослож хүмүүсийг гэмтээдэг гэхчлэн гомдол гаргах нь бий. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ? -Монгол Улсын Авто тээврийн тухай хууль, Нийтийн тээврийн үйлчилгээний стандартад …
Tag Archives: нийгэм
November, 2021
-
30 November
Уртасгасан цагийн болон богино эргэлтийн автобус иргэдэд үйлчилж байна
Нийтийн тээврийн үйлчилгээний газраас уртасгасан цагийн автобус үйлчилгээнд явуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Мөн ачаалал ихтэй замуудад түгжрэл үүсдэг оргил цагуудаар богино эргэлтийн автобусны үйлчилгээг нэвтрүүлжээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутамд 97 чиглэлд 942 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч, ердийн цагийн хуваариар буюу 06:40-22:30 цагийн хооронд иргэдэд үйлчилдэг. Тэгвэл иргэдийн зорчих урсгалын судалгаанд үндэслэн уртасгасан цагийн автобусыг Улаанбаатар хотын хөндлөн болон …
-
30 November
“Омикрон” вирус бүртгэгдсэн улс орноор дамжин өнгөрсөн иргэдийг 10 хоногийн хугацаатай тусгаарлана
Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-ийн албан ёсны мэдээллээр олон нийтэд зарласан “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн монгол улсын иргэдийг эх орондоо ирэх үед 10 хоногийн хугацаатай тусгаарлана. Тусгаарлалтын зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах бөгөөд тусгаарлалтад байх хугацаанд 2 удаагийн ПСР шинжилгээ авна. УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас иргэдийг 17 нэр бүхий зочид буудлыг түшиглэн тусгаарлах …
-
30 November
Гадаад улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна
Сүүлийн үед иргэд гадаад орнуудад аялж зугаалах нь ихэсч байна. Тухайлбал, Турк, Тайланд, Тайвань зэрэг орнуудад ихээр зорчиж байгаа тул ЭМЯ, ХӨСҮТ-ээс анхааруулсан “Омикрон” вирус илэрсэн улс орнуудад зорчихгүй байх, дамжин өнгөрөхгүй байхыг анхааруулж байна. Нөхцөл байдлаас шалтгаалан тухайн улс орны Засгийн газар хилээ хаах, агаарын тээврийн хөдөлгөөнийг зогсоох, хязгаарлаж болзошгүй. Иймд иргэд та бүхэн тухайн улс оронд тодорхойгүй хугацаагаар …
-
30 November
ГИХГ:Визийн зөвшөөрлийн хүсэлтийг ирэх сарын 1-нээс цахимаар хүлээн авна
Гадаадын иргэн, харьяатын газар төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор үйлчилгээгээ үе шаттайгаар цахимжуулж байна. Энэ хүрээнд бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг арванхоёрдугаар сарын 1-нээс цахимаар хүлээн авч эхлэхээр боллоо. Визийн зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт гадаадын иргэнд …
-
29 November
Д.Ихбаяр: Сайжруулсан шахмал түлшний шуудайг дотооддоо үйлдвэрлэх тендер зарласан
“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн удирдлагууд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -Нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй таван газарт гүүрэн гарц барьж байгуулсан. Тэрхүү гүүрэн гарцын цахилгаан шатаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчдог. Гэтэл хүйтний улиралд цахилгаан шат нь ажиллахгүй байна. Мөн гэр хорооллын айл өрхийн хогийг удаан хугацаанд ачаагүйгээс хог маш ихээр хураагддаг. Үүнийг хэрхэн шийдэх вэ. Мөн сайжруулсан шахмал …
-
29 November
Сайжруулсан шахмал түлшийг 600 цэгээр борлуулж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн долоо хоногоос сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 600 цэг ажиллаж буй нь төлөвлөсөн зорилтод хүрснийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн тодотгож байлаа. Нийслэлийн хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй 15 мянган айлын янданг хөөлөхөөр төлөвлөснөөс 13500 айлын янданг хөөлжээ. Зургаан дүүргийн хэмжээнд 38.633 тонн түлш нөөцлөөд байгаа. Борлуулалтын цэгийн хүртээмж сайжирч, …
-
29 November
Гудамж, зам, талбайн цас цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгов
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө. -Нийслэлийн 2021 оны төсвийн төлөвлөгөөний дагуу үлдэж буй нэг сарын хугацаанд төсвийн орлого бүрдүүлэгч байгууллагууд орлого бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэн, төсвийн орлогын төлөвлөгөөг арванхоёрдугаар сарын 25-ны дотор нэр төрлөөр нь ханган биелүүлэх. -Коронавируст халдварын цар тархалтыг бууруулах ажлын хүрээнд иргэд, албан хаагчдаа дархлаажуулалтын …
-
29 November
Д.Сумъяабазар:Хүн амын 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдвал шар түвшинд шилжих боломж бүрдэнэ
Сард нэг удаа зохион байгуулдаг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах мэдээллийг хүргэлээ. -2021 он гарснаас хойших 11 сарын хугацаанд бид “Ковид-19” цар тахлын хүндрэлийг хэрхэн даван туулах, онцгой нөхцөл байдалд иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого боловсруулахад анхааран ажиллаж ирлээ. Нийслэл хотын ажил гэдэг бол цаг …
-
29 November
Б. Бямбадорж: Нийслэлийн хүн амын зорилтот бүлгийн 31.1 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн бүрд анхаарал татсан асуудал нь коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл байдаг. Халдвар авсан хүний тоо болоод дархлаажуулалтын мэдээллийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өглөө. Тэрбээр “Вакцинжуулалтын мэдээг өдөр тутамд гарган, анализ хийж ажилладаг. Өнгөрсөн тавдугаар сард дархлаажуулалт хамгийн өндөр хувьтай байсан. Арваннэгдүгээр сарын 28-ны байдлаар нийслэлийн хүн амын зорилтот бүлгийн 31.1 хувь нь …
-
29 November
Эрүүл мэндийн салбарынханд зориулсан “Монгол Бахархал” хүндэтгэлийн тоглолт боллоо
Эрүүл мэндийн салбарынханд зориулж “Монгол Бахархал”хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдав. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хүрэлцэн ирсэн эмч эмнэлгийн ажилчиддаа хүндэтгэл үзүүлж үг хэллээ. Тэрээр “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэхэд хоёр жилийн хугацаанд тасралтгүй тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч эмнэлгийн ажилчид та бүхэндээ хүндэтгэл үзүүлж Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж байна. Энэ он бол Эрүүл мэндийн …
-
29 November
Энхийг сахиулагчдыг “Бага баян” амралтын газарт тусгаарлажээ
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Цэргийн багийн гурав дахь цувааны бүрэлдэхүүн эх орондоо иржээ. Багийн бүрэлдэхүүнд 240 энхийг сахиулагч ирсэн бөгөөд УОК-ын шийдвэрийн дагуу “Багабаян” цэргийн амралтын газарт тусгаарлаад байна гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.
-
29 November
ЭМЯ-ны шуурхай баг Чингис хаан олон улсын нисэх буудалд ажиллаж байна
Коронавируст халдварын шинэ Омикрон хувилбар гарсантай холбогдуулан 2021 оны 11 сарын 28 –ний өдрөөс эхлэн Чингис хаан Олон улсын нисэх буудалд бүх хуваарьт нислэгт хяналт хийж ажиллаж байна. Улаанбаатар хотод буусан онгоцнуудаас ЭМ-ийн Сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн баг шинжилгээ авч нэвтрүүлж буй юм. Түүнчлэн ЭМЯ-ны Шуурхай баг хяналт тавьж ажиллаж байна.
-
29 November
УОК: Халдвар тархсан улсад зорчсон, дайран өнгөрсөн гадаадын иргэнийг Монгол Улс хүлээн авахгүй
Халдвар тархах хурд нь онц аюултай Өмнөд Африкаас гаралтай “Ковид-19”-ийн шинэ мутаци хувилбарын талаар ДЭМБ /2021.11.26/-нд мэдэгдэл гаргасантай холбоотойгоор УОК хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. 1. Халдвар тархсан улсаар зорчсон болон тухайн улсаар дайран өнгөрсөн гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх 2. Халдвар тархсан улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдварын өндөр эрсдэлтэй бүсээр аялсан Монгол Улсын иргэдийг хүлээн авах бөгөөд …
-
25 November
Эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Геофизикийн цахилгаан хайгуулын олон төрлийн арга ашиглаж, газрын гүний усны эрэл, судалгааг олон жилийн турш цөл, тал хээр, мөнх цэвдэгтэй бүс нутагт хийж, хэдэн зуун уст цэг тогтоон, гүний өрөмдмөл худаг гаргаж, газар тариалан, малын бэлчээр, төв суурин газрыг усжуулахад бодитой хувь нэмэр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл