Tag Archives: нийгэм

December, 2021

  • 6 December

    УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-д хийсэн айлчлалаа дуусгаж, эх орондоо ирээд гэрийн тусгаарлалтад оров

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж, өнөөдөр эх орондоо ирлээ. 2021 оны арван хоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд үргэлжилсэн айлчлалаар тэрбээр Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд-д бараалхаж, тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Венкаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла, БНЭУ-ын Гадаад харилцааны сайд др. Сүбрахманьям …

  • 6 December

    Утаажилтын бүсээс 13 иргэнийг гаргаж, 2 иргэний амь насыг авран хамгаалжээ

    Нийслэлийн хэмжээнд 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 31, аврах ажиллагааны 2 удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэж ажиллаа. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 13 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 2 иргэнийг аварч, 570 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан …

  • 6 December

    Д.Нямсүрэн: Иргэн бүр сайн хөрш байж, хүчирхийллийн талаар цагдаагийн байгууллагад мэдээлэх үүргээ биелүүлж байх хэрэгтэй

    Нийслэлийн Хан-Уул дүүрэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн гаралт ямар түвшинд байгаа, энэ  төрлийн зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх үүднээс тус дүүргийн прокурорын газраас хийж байгаа ажлын талаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Нямсүрэнгээс тодрууллаа. Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналт тавьсан зөрчлийн хэргийн хэдэн хувийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил эзэлж байна вэ? …

  • 6 December

    Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо, хэмжээ нэмэгдэж байгаа нь агаарын чанарт нөлөө үзүүлж байна

    “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ”, “Утаагүй, угааргүй ухаалгаар хэрэглэе” аяны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, “Таван Толгой Түлш” ХХК болон холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг даваа гараг бүр нэгдсэн байдлаар тогтмол хүргэхээр боллоо. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын мэдээ, мэдээллийг нээлттэй танилцуулж байна. Тухайлбал, 2019 онд нийслэл хотод авто машины тоо 569 …

  • 6 December

    Тусгай хэрэгцээт иргэдэд зориулж “Тайван инээмсэглэл” шүдний кабинет нээгдлээ

    Тусгай хэрэгцээт иргэдэд зориулж Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн сэргээн засах төв эмнэлгийн “Тайван инээмсэглэл” шүдний кабинет нээлтээ хийлээ. Тусгай хэрэгцээт иргэдийн дунд нэн тулгамдсан асуудал бол амны хөндийн эрүүл мэнд гэдгийг энэ төвийн эмч нар хэлж байв. Энгийн иргэнд 1,6-аас 2 цоорхой шүд байдаг бол тусгай хэрэгцээт иргэнд 7,6 цоорхой шүд байна гэсэн судалгаа байдаг гэнэ. Мөн хүүхдүүдийн дунд …

  • 6 December

    С.Бадрал: Чимэгэ дэлхийн шилдэг 40 стартапын нэг боллоо

    “Чимэгэ” систем нь дэлхийн шилдэг 40, азийн шилдэг 10 стартап компанийн нэг болжээ. Энэ талаар болон цаашид хийгдэх хөгжүүлэлт, зорилгынх нь талаар тус компанийн үүсгэн байгуулагч С.Бадралтай ярилцлаа. – Сайн байна уу. “Чимэгэ” систем маань дэлхийн шилдэг 40, азийн шилдэг 10 стартапаар шалгарсан тухай гайхалтай мэдээ сонслоо. Энэ талаар ярилцлагаа эхэлье. – “Чимэгэ” технологийн нээлтийг 2020 оны 09 дүгээр сард …

  • 6 December

    Эрчим хүчний дэд бүтцийн төвлөрлийг сарниах Surge WATT-ийн нээлттэй захиалга эхэлнэ

    Эрчим хүчний дэд бүтцийн төвлөрлийг сарниах Surge WATT-ийн нээлттэй захиалга 12-р сарын 8-ны лхагва гарагт 11:40-өөс эхэлнэ  Surge төслийн үүсгэн байгуулагчид өөрсдрийн нүүрсний дулааны цахилгаан станцаас гарч буй эрчим хүчийг токенжуулан блокчэйнд холбосноор цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчээс хэрэглэгчид нээлттэй арилжаалах платформыг бүрдүүлэхээр зорьж байгаа. Энэхүү цахилгаан эрчим хүчний арилжааг гүйцэтгэхэд ашиглагдах хөвөгч үнэтэй WATT токены урьдчилсан захиалга (pre-sale) 11-р сарын …

  • 6 December

    Барилга хүлээж авах дүгнэлтийг гаргуулахын тулд 73 сая төгрөгийн хахууль авсан албан тушаалтнуудын үйлдлийг илрүүлжээ

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтан Б, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын албан тушаалтан Ж, иргэн Э нарт холбогдох хахуулийн үйлдлийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгаж байна. Албан тушаалтан Б нь “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулах үүднээс 2021 оны …

  • 6 December

    Сайжруулсан түлшийг хөдөө орон нутаг руу зөөх боломжгүй

    Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурлыг Шадар сайд зарлан хуралдууллаа. Хурлаар агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын товч тайланг сонсон, санал солилцон, тулгамдсан асуудлын шийдлийн талаар хэлэлцэв. Цахим хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон албан бусад хүмүүс оролцлоо. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн Нийслэлийн агаарын бохирдлын нөхцөл байдлын талаарх …

  • 4 December

    55-р сургууль Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

    Жил бүрийн 12 дугаар сарын 3 -нд болдог Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургууль ХБИ-ний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг эцэг эх, олон нийтэд сурталчлах “Нээлттэй хаалганы өдөр”-ийг найм дахь жилдээ 12-р сарын 2, 3-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. …

  • 3 December

    Ч.Мөнхзул: Дорнод аймагт гэмт хэргийн улмаас 24 хүүхэд хохирсон

    Дорнод аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд 2021 оны эхний 7 сарын байдлаар хүүхэд хохирсон гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалсан байна. Энэ талаар тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзултай ярилцлаа. –Энэ оны эхний 7 сарын байдлаар Дорнод аймагт хүүхэд хохирсон хичнээн гэмт хэрэг гарсан байна бэ? Дорнод аймгийн прокурорын газраас 2021 оны эхний 7 сарын байдлаар насанд хүрээгүй хүний …

  • 3 December

    Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахад БНЭУ дэмжин ажиллана

    УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д  албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд айлчлалын бүрэлдэхүүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон ажиллаж байна. Айлчлалын хүрээнд эдийн засаг, соёл боловсрол, эрчим хүч, мэдээллийн технологи зэрэг салбарт хамтарсан төсөл, хөтөлбөрүүд, онцлох ажлуудын талаар хэлэлцэж байна. Тухайлбал, Газрын тос боловсруулах үйлдвэрийг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах асуудлаар тус улсын Парламентын доод танхим- …

  • 3 December

    Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон 16 хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ

    Нийслэлийн цагдаагийн газрын Шөнийн эргүүлийн хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран өнгөрсөн шөнө нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ. Энэ үеэр шалгах шаардлагатай иргэн, тээврийн хэрэгсэл, аж ахуйн нэгжийг шалгаснаас нийслэлийн Засаг даргын захирамж зөрчсөн, гар дээрээс архи худалдсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 23 зөрчлийг илрүүлсэн байна. Мөн …

  • 3 December

    “Монпен” санаачилгын хүрээнд халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянахад шаардлагатай тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

    ДЭМБ-аас МонПЕН төслийн хүрээнд халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянахад нэн шаардлагатай 630 гаруй сая төгрөгийн үнэ бүхий, 11 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна.  Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, Дундговь аймаг, Дархан-Уул аймаг, СХД-ийн ЭМТ-ийн газрын төлөөлөл оролцов.  Дэлхий дахинд хүн амын өвчлөлийн …

  • 3 December

    Шадар сайд С.Амарсайхан аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзав

    Коронавирусийн шинэ мутаци буюу “Омикрон” дэлхийн улс орнуудад бүртгэгдэж, зарим улс орнууд хилээ хаах, хэсэгчилсэн хориг авах арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нар Монголын аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр болон Аялал жуулчлалын компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Улсын онцгой комиссын шийдвэрээр Коронавируст халдварын мутацилагдсан …