Хүн амьдралдаа өөрийгөө тодотгох зүйлтэй байгаад түүнийхээ төлөө цаг үргэлж хөдөлмөрлөнө гэдэг үнэхээр сайхан. Энэ удаа бид Спортын мастер Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Идэрбаатартай ярилцлаа. Юун түрүүнд танд болон танай багийн гишүүдэд цагдаагийн байгууллагыг төлөөлөн шатрын тэмцээнд амжилттай оролцон тэргүүн байр эзэлсэнд нь баяр хүргэе. Баярлалаа. Тэмцээний талаар яриагаа эхэлье гэж бодлоо. Хуулийн …
Tag Archives: нийгэм
December, 2021
-
9 December
Швейцарын холбооны улсаас (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэхэд зориулж хөдөлгөөнт рентген аппарат хүлээлгэн өглөө
Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэхэд зориулж хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд зургаан ширхэг зөөврийн рентген аппаратыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг Эрүүл мэндийн яам дээр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Швейцарын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Ерөнхий консул, доктор Стефани Бурри болон ЭМЯ, хүлээн авагч аймгуудын нэгдсэн эмнэлгийн төлөөлөл оролцов. …
-
9 December
Д.Басан: Иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлснөөр жил ухрахгүйгээр тэтгэвэр тогтоолгох боломж бүрдсэн
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжсэнээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдэд өгөөжтэй энэхүү хуулийн хэрэгжилтийн талаар Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн дарга Д.Басангаас тодрууллаа. -Энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжих Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу явагдаж буй нөхөн даатгалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? …
-
9 December
Гүйцэтгэх дээд удирдлагууд хамтын үнэ цэнийг бүтээж, боломжоо хуваалцана
МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академийн санаачилгаар “Executive summit-2021” гүйцэтгэх дээд удирдлагуудын уулзалт хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд компанийн гүйцэтгэх дээд удирдлагын түвшинд ажиллаж байгаа 200 гаруй захирал, менежер оролцож, “Бидний хүч-Үндэсний ялгарал” үзэл санаанд нэгдэв. Уулзалт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшингийн “Их сэргэлт” үндсэн илтгэлээр эхэлсэн бөгөөд шинэ хэвийн байдалд дасан зохицоход бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоо чухал гээд “Их сэргэлт”-д хувийн хэвшил, бизнесийн манлайллаар хамтдаа хүрцгээе гэж уриалсан …
-
9 December
“ENTREPRENEUR–2021” шалгаруулалтын материал авч эхэллээ
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Дэлхий дахинд нүүрлэсэн “КОВИД-19” цар тахлын улмаас 2020 онд тус арга хэмжээг зохион байгуулаагүй. Энэ удаад “ENTREPRENEUR-2021” арга хэмжээг 24 дэхь жилдээ зохион …
-
8 December
“Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд танилцуулж, танилцуулгатай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Агаар бохирдуулах эх үүсвэр тус бүрээс бохирдуулагч бодисын хаягдлын тооцоо судалгааг хийж, агаарын бохирдолд эзлэх хувийг тодорхойлсон дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо. 2022 оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс болон …
-
8 December
Л.Чой-Иш: Нийслэлийн 3 цэгт махны худалдааг өргөжүүлнэ
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Ишээс цаг үеийн асуудлаар мэдээлэл авлаа. -Нөөцийн мах бэлтгэх ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?-Энэ жил 13.3 мянган тонн мах нөөцлөхөөр аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан. Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан агуулахад хадгалж байгаа махны дүн мэдээг долоо хоног бүр тогтмол авч байна. Хөндлөнгийн аудиторууд шалгалт хийж, дүнг нэгтгэн гаргаж байна. Өмнөх …
-
8 December
Гэр оронгүй зорилтот бүлгийн иргэдийг 3 сар дулаан байранд байлгана
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2020 оны 4 дүгээр улирлын байдлаар 40 гаруй гэр оронгүй, тэнэмэл иргэд орц, хонгил, дулааны худагт амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Тиймээс эдгээр иргэдийг бүртгэлжүүлэх, амьдралын орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн амьдралд татан оролцуулах, түр байршуулах, халуун хоол цайгаар үйлчлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, амьжиргааны анхан шатны хэрэглээг хангах зорилгоор өчигдрөөс эхлэн 3 сарын хугацаанд дулаан байранд байлгахаар …
-
8 December
Гадаад улс орнуудаас ирж буй иргэд асуумжийн дагуу мэдээллээ үнэн зөв өгөхийг анхаарууллаа
Дэлхийн улс орнуудын жишгээр Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн захиалгат нислэгээр эх орондоо ирж байгаа иргэдийг өөрийнх нь зардлаар 10 хоног тусгаарлана. Харин бусад орнуудаас агаараар болон газраар ирж байгаа иргэдээс эрүүл мэндийн асуумж авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна. Оршин суух болон …
-
8 December
“Омикрон” вирусийн тархалт өндөр 11 улсаас ирсэн иргэдийг тусгаарлана
Коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус тархсан дараах улс орнуудаас ирж байгаа гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй, өөрийн улсын иргэдийг 10 хоног тусгаарлах шийдвэрийг УОК-оос гарган мөрдүүлж байгаа. Үүнд: Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Ботсвана, Эсватини, Лесото, Намиби, Замби, Ангол, Малави, Мозамбик, Зимбабве, Нигер улс багтаж байна. Харин бусад улс орнуудаас ирж байгаа иргэдээс түргэвчилсэн болон ПГУ-ын шинжилгээ авч, хариу нь …
-
8 December
Хөвсгөл аймгийн “Дөрөлж” нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг татан гаргажээ
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн Дөрөлж нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км/-т “Дөрөлж” нууранд живсэн шатахуун ачсан автомашиныг /чиргүүлтэй/ татан гаргажээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, Засаг даргын тамгын газрын ажилтнууд хамтран дөрвөн өдөр үүрэг гүйцэтгэсэн юм. Алба хаагчид мөсийг 100 …
-
8 December
Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна. 2021 оны 12 сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. …
-
7 December
Зүрх шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдлаа
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр болон Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа 2050“-д заасан Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв байгуулах ажлын хүрээнд улсын гуравдугаар төв эмнэлэг, улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын болон зүрхний эмгэг судлалын эмч нараас бүрдсэн Зүрх шилжүүлэн суулгах үндэсний багийг байгуулж байна. Тус үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн …
-
7 December
Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна
Мэдээ, мэдээллийн тэргүүлэгч 80 гаруй сайтыг эгнээндээ нэгтгэсэн “Монголын сайтын холбоо”-ноос жил бүхэн уламжлал болгон зохион байгуулдаг “Web awards-2021” ёслолын үйл ажиллагаа энэ сарын 30-ны 15.00 цагm “Корпорэйт конвеншн центр”-т товлогджээ. Цар тахлын улмаас хоёр жил гаруйн хугацаанд түр завсарлаад байсан тус тэргүүн наадмыг өнөө жил тав дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд “Цахим сэтгүүлзүйд бодит эх сурвалжтай мэдээлье” уриатай …
-
7 December
УЕПГ:Эрүүгийн 397 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 03-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 230 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 430 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 9 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл