Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрбээр “КОВИД-19” цар тахлын нөхцөлд байдалд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн халдвар хамгаалал болон тулгамдаж буй асуудлуудын талаар холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж тодорхой үүрэг чиглэлүүд өгөв. Энэ хүрээнд “Эрдэмтранс” ХХК-ийн нийтийн тээврийн үйлчилгээний автобус өглөө баазаасаа хөдлөхийн өмнө бэлтгэл ажил, ариутгал, халдваргүйтгэл хийх процесс, …
Tag Archives: нийгэм
April, 2021
-
2 April
10 сая төгрөгөөс дээш төлбөртэй 11 сургуульд олгодог хувьсах зардлыг хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр хувьсах зардал ба сургалтын төлбөрийн асуудлаар мэдээлэл хийлээ. Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, дээд боловсрол сургалтын байгууллагад цар тахлын үед сургалтын төлбөрийн уян хатан зохицуулалт хийх, хөнгөлөлт үзүүлэх боломж болон хувьсах зардал олгох судалгаа, санал дүгнэлтэд үндэслэсэн тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. Өмчийн хэлбэр харгалзахгүй бүх …
-
2 April
Монгол цэргүүд барьцаалагдсан иргэдийн амь насыг аварлаа
ИБНАУ-д явагдаж буй НАТО-гийн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XII ээлжийн цэргийн багийнхан өнгөрсөн сарын 30-ны өдөр Афганистаны зургаан цэргийн алба хаагчийн амь насыг аврахад онцгой гавьяа байгуулж, дэлхийн орнуудын мөрдэс нэгт нөхдөөс нь талархал дэвшүүлсээр байна. Тэгвэл Монгол Улсын энхийг сахиулагчдын баатарлаг гавьяа үүгээр зогсохгүй Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад …
-
2 April
Б.Ууганбаяр: Улаанбаатарт 391, орон нутаг 93 хүнээс халдвар илэрлээ
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.02/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр“Сүүлийн 24 цагт 11,876 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 486 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 9,327 болж өслөө. 486 тохиолдлын хоёр нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Сүүлийн 24 цагт 146 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар …
-
2 April
Охид ихэвчлэн таньдаг хүнийхээ үгэнд хууртан бэлгийн мөлжлөгт өртөж байна
Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын дэмжлэгтэй хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн мөлжлөгөөс охид, эмэгтэйчүүдийг -хамгаалах, урьдчилан сэргийлэх, “Мөрөөдлийн шүхэр” мэдээллийн аян зохион байгуулж байгаа билээ. Аяныг хэрэгжүүлэхээс өмнө олон улсын байгууллагаас Дархан хот болон нийслэлд амьдарч буй 522 эмэгтэйгээс суурь судалгаа авсан юм. Судалгаанд оролцогчдын 83 хувь нь хүн худалдаалах …
-
2 April
Азийн хөгжлийн банк Засгийн газарт бодлогын дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны дэд ерөнхийлөгч Ахмед М. Саеид, Зүүн Азийн газрын захирал Жэймс Линч тэргүүтэй төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ. Уулзалтаар Сангийн сайд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын энэ хүнд үед Монгол Улсын Засгийн газарт АХБ-аас үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэн нягт хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлж, цар тахлыг даван туулахад иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн …
-
2 April
БНСУ-аас 156 иргэн эх орондоо ирлээ
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авахаар төлөвлөсөн. Энэ дагуу өчигдөр буюу 01-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 19:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 156 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”, “Туушин”, “Зүчи”, “Кентавр”, “Мөнххустай” зочид буудалд тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
1 April
УОК-ын Шуурхай штаб:Энэ сард 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2100 орчим иргэнээ татан авахаар төлөвлөөд байна. Үүнд: 04 дүгээр сарын 01-нд Сөүл-Улаанбаатар 04 дүгээр сарын 06-нд Токио-Улаанбаатар 04 дүгээр сарын 07-нд Сөүл-Улаанбаатар 04 дүгээр сарын 10-нд Истанбул-Улаанбаатар 04 дүгээр сарын 13-нд Токио-Улаанбаатар 04 дүгээр сарын 14-нд Сөүл-Улаанбаатар 04 дүгээр сарын 15-нд Франкфурт-Улаанбаатар 04 дүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар 04 дүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатар …
-
1 April
Хүндэтгэн үзэх шалтгаанаар орон нутаг руу явах иргэд тухайн аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авна
Улаанбаатар хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг УОК-ийн хуралдааны шийдвэрийг үндэслэн гаргасан нийслэлийн Засаг даргын гуравдугаар сарын 27-ны А/211 дүгээр захирамжаар зохицуулан ажиллаж байна. Зөвхөн хүндэтгэн үзэх буюу буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай иргэд, ачаа тээврийн зориулалтаар хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх болон уул уурхайн ээлж солилцох ажилчдыг ПСР шинжилгээ, тухайн аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас өгсөн зөвшөөрлийг үндэслэн авто …
-
1 April
Гадаадаас ирсэн иргэдийг 7 хоног тусгаарлана
Улсын онцгой комиссын тогтоолоор гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 7 хоног болгон бууруулах шийдвэрийг гаргаж, холбогдох журамд өөрчлөлт оруулахаар боллоо. Энэхүү шийдвэр дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс хойш тусгай нислэгээр ирж байгаа иргэдийг тусгаарлах байранд 7 хоног тусгаарлана. Дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ирсэн, одоо тусгаарлагдаж байгаа иргэдийн хувьд өмнөх журмын …
-
1 April
Зах, худалдааны төв, үйлчилгээний газрууд 20:00 цаг хүртэл ажиллана
Улсын онцгой комиссын 03 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор коронавируст халдварын тархалтыг бууруулах зорилгоор 04 дүгээр сарын 03-наас 18-ны өдрийг хүртэл үйлчилгээний газрууд болох ресторан, лоунж, саун, бассейн, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, амралт сувиллын үйл ажиллагааг түр зогсоох, зах худалдааны төв, бусад үйлчилгээний газруудыг 20:00 цаг хүртэл ажиллуулахаар тогтоосон. Энэ хугацаанд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээнээс бусад төрийн байгууллага, …
-
1 April
Г.Сайханбаяр:Хугацаат цэргийн алба хаагчдын ангиудад хяналтын камер байрлуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга өнөөдөр Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг нарыг хүлээн авч уулзаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга: “Батлан хамгаалахын сайдтай гуравдугаар сарын 1-ний өдөр уулзаад сүүлийн үед гарч буй асуудлаар, мөн вакцины талаар ярьсан. Гэтэл сарын дараа дахин ноцтой …
-
1 April
Амралтын өдрөөр ажиллаж байгаа шинжилгээний цэг зайлшгүй шаардлагатай иргэдэд үйлчилнэ
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу гуравдугаар сарын 31-нд иргэдээс нийт 346 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.26 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 29 иргэн хандсанаас 15 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 14 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа. Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 108 буюу 31.2 хувийг …
-
1 April
Э.Эрдэнэбаатар: Иргэд орон нутаг руу баталгаат бус замаар ПСР шинжилгээгүй зорчиж, нөхцөл байдлыг хүндрүүлж байна
Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас хот хооронд зорчихтой холбоотой зарим зүйлийг тодрууллаа. –Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хэрхэн зохицуулж байгаа вэ? -Улаанбаатар хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг Нийслэлийн Засаг даргын 2021 оны гуравдугаар сарын 27-ны А/221 дүгээр захирамжаар зохицуулан ажиллаж байна. Зөвхөн хүндэтгэх үзэх буюу буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай иргэд, ачаа тээврийн зориулалтаар хүнс, …
-
1 April
Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүллээ
АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношлогооны төв шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээний шинэ ПГУ оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, БШУЯ-ны Шинжлэх ухаан технологийн газрын дарга С.Мөнхбат, АШУҮИС-ийн удирдлага, нийт эрдэмтэн багш, судлаачид оношлуурыг бүтээсэн төслийн багийн эрдэмтэд, Эмнэл зүйн молекул оношлогооны төвийн хамт олон нээлтэд оролцов. Уг оношлуурыг бүтээх …