Дөрөв орчим жилийн өмнө “Өсвөр насны хүүхдийг ойлгоё, дэмжье, зөв харилцъя” зорилготой “Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн дэмжих бүлгийн уулзалт”-ыг мэргэжлийн сэтгэл зүйч нар зохион байгуулах гэж байгаа тухай зарыг хараад би тэр уулзалтад шууд очсон юм. Тухайн үед дүү маань 13 настай байсан бөгөөд зан ааш нь тогтворгүй болж, ойлголцоход тун төвөгтэй байлаа. 40 гаруй настай, дээр нь жирэмсэн …
Tag Archives: нийгэм
October, 2021
-
26 October
В.Ганбат:Төрсөн хүүхэд бүр зүрхний ЭХО хийлгэж зүрхний төрөлхийн гажиг байгаа эсэхийг оношлуулах шаардлагатай
Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Хүүхдийн зүрх судасны мэс заслын баг нь хүүхдийн зүрх судасны мэс заслаар мэргэшсэн 4 эмчтэй, нэг цусны зохиомол эргэлтийн эмч, сувилагч, асрагч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд УГТЭ-ийн удирдлагын санаачилгаар залуу эмч нарыг бодлогоор багаар нь олон улсад хүүхдийн мэс заслын чиглэлээр маш нарийн мэргэшил эзэмшүүлж олон улсын түвшний мэс заслыг эх орондоо нутагшуулсан. УГТЭ-ийн …
-
26 October
Явган хүний зам хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээ
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны баруун талд барьж буй барилгын хашаа явган хүний зорчих хэсэг рүү түрж орсон гэх гомдол иргэнээс холбогдох байгууллагад ирсэн. Уг гомдлын дагуу Хот байгуулалт, хөгжлийн газраас барилга барьж буй “Бумбын шовх” ХХК-д нэг хоногийн дотор хашаагаа эргүүлэн татах шаардах хуудсыг хүргүүллээ. Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Тамир …
-
26 October
Өнгөрсөн долоо хоногт өрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээ
Нэг хорооны иргэдийн дунд коронавирусийн халдвар авсан 250 болон түүнээс дээш хүн бүртгэгдвэл нэмэлтээр тусламжийн баг ажиллуулахаар болсон. Энэхүү багт машинтайгаа ажиллах туслах ажилтнуудыг сайн дураар нь ажиллуулах болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 18-24-ний хооронд нийт 45 жолооч нийслэлийн хороодод ажиллажээ. Нэг жолооч дунджаар 5-6 өдөр ажилласан гэсэн тооцоо гарсан байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар …
-
26 October
АНУ дахь Монгол телевизийн үүсгэн байгуулагч, олон улсын сэтгүүлч Ц.Сарантуяаг Соёлын элчээр томилов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон АНУ дахь Монгол Телевизийн захирал Ц.Сарантуяаг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Ц.Сарантуяа нь 2008 оноос эхлэн 13 жилийн турш Монгол үндэсний зан заншил, хэл соёл, монгол ахуйг танилцуулсан сонирхолтой нэвтрүүлгийг Америкийн телевизийн олон нийтийн редакцтай хамтран зохион байгуулж, АНУ дахь Монгол эмэгтэйчүүдийн “Соёл” холбоог үүсгэн байгуулж, олон …
-
26 October
Ж.Бат-Эрдэнэ: Аав болсон өдрөө анх цусаа өгч байсан
Хууль зүй, дотоод хэргийн яамны 110, Орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойд зориулан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа бэлэглэх өдөр”-ийг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр цусаа 11 жил бусдад хандивласан Дотоодын цэргийн 805 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Анх хэзээнээс цусаа өгч эхэлсэн бэ, ер нь яагаад цусаа хандивлая гэж шийдсэн бэ? Анх 2010 онд аав болж байсан. Эхнэр …
-
26 October
С.Энхболд:Эрүүл мэндийн салбарын нийт ажилчдын цалинг нэмэгдүүлнэ
Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ярилцлаа. -2022 оны төсөвт Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэхгүй юм уу? -Цалинг нэмнэ. Харин яаж хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг тооцоо судалгааг Эрүүл мэндийн яамны зүгээс маш олон янзаар хийсэн. Эдгээрээсээ хамгийн зөв, эрүүл мэндийн ажилчиддаа ашигтай байх хувилбараар нь нэмэх тал дээр салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллага, сангийн яам зэрэгтэй зөвшилцөөд явж байна. Яг одоо УИХ-аар …
-
26 October
А.Ариунзаяа: “Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугласан мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд хүлээж авлаа
“Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллагын дансанд цугласан мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд албан ёсоор хүлээж авсан талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. ХНХ-ын сайд А.Ариунзаяа ““Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугласан мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд албан ёсоор хүлээж авлаа. 2’051’172’968 төгрөг “Хүүхдийн төлөө сан” Засгийн газрын тусгай сангийн дансанд шилжин орж ирлээ. “Хүүхдийн төлөө фонд” ТББ …
-
26 October
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. 2021 оны 10 сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Халх голын …
-
25 October
Б.Мөнххишиг: Өөртөө итгэлтэй харцаар хүмүүс рүү харахад л хандлага нь өөр болдог
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэн, нийгэмд манлайлал үзүүлж, хувь нэмрээ хэрхэн оруулж болох вэ. Энэ талаар Баянзүрх дүүргийн ИТХ-ын зорилтот бүлгийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнххишигтэй ярилцлаа. Тэрбээр гурван настайгаасаа тулгуур эрхтний бэрхшээлтэй болжээ. Хэдий тийм ч хөгжлийн бэрхшээл нь түүнийг сурч боловсроход саад болоогүй. Харин ч амжилттай суралцан, ерөнхий боловсролын болон их сургуулиа төгссөн байна. Өдгөө тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд …
-
25 October
Эрдэнэдалай сумын сургууль, цэцэрлэг энэ оны арванхоёрдугаар сард орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно
Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг, Б.Жаргалмаа, Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг болон бусад албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд Дундговь аймгийн зарим суманд хийгдэж буй Боловсрол, шинжлэх ухааны салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалт болон ариун цэврийн байгууламжийн угсралтын ажил, “Сумын төвийн шинэчлэл” хөтөлбөрийн явц байдалтай танилцаж, газар дээр нь ажиллав. “Эрдэнэт” үйлдвэрийн нийгмийн хариуцлагын хүрээнд 100 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2021-2022 онд боловсролын салбарт …
-
25 October
Гал сөнөөгч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлд хашаа, байшин барьж өгчээ
Нийслэлийн Онцгой байдлын газрын Ахлагчийн зөвлөл Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж “Мөрөөдөл биелдэг” сайн үйлсийн аян өрнүүлж, гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлд шинэ хашаа, байшин барьж өглөө. Тодруулбал, уг төсөлд TV9 телевиз, Араг продакшн зэрэг байгууллагууд хамтран, бусад аж ахуйн нэгж, иргэд мөнгөн дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэжээ. Орон сууц барих ажилд НОБГ-ын дарга …
-
25 October
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад эрсдэлийн судалгаа тооцоолол чухал
Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар газар хөдлөлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээг тооцоолж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Энэ оны эхний 9 сарын байдлаар 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 277 удаа, түүний дотор 6 магнитудтай газар хөдлөлт 2 удаа болжээ. Энэ үзүүлэлтийг сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол …
-
25 October
Явган хүний зам хааж хашаа татсан барилгын компанид шаардлага хүргүүлж, хашааг татуулахаар болов
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газраас явган хүний зам хааж хашаа татсан барилгын компанид шаардлага хүргүүлж, хашааг татуулахаар болов. Тодруулбал, Төв шуудангийн урд барилга барьж буй “Улаанбаатар пропертиз” компанид нийтийн эдэлбэр газарт барьсан түр хашаагаа нэг хоногийн дотор татах шаардлагыг хүргүүлсэн юм. Энэ үеэр Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга …
-
25 October
Г.Нэргүй:Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 45 дуудлага бүртгэгдсэн
Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гал түймрийн тоо хохирол, эрсдэлийг бууруулах зорилгоор “Мартаж болохгүй” аяныг өнөөдрөөс зарлалаа. Тус аяны талаар болон цаг үеийн нөхцөл байдлын тухай Нийслэлийн Онцгой байдал газар (НОБГ)-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар (НАБТГ)-ын дарга Б.Пүрэвсүрэн, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал нар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл