Tag Archives: нийгэм

October, 2021

  • 29 October

    М.Ганбаатар: Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчийг монголын хоёр компани үйлдвэрлэж байгаа

    НИТХ-ын  ээлжит Х хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай”  62 дугаар тогтоолын хэрэгжилт, нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй асуудлын талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө танилцууллаа. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд сайжруулсан шахмал түлшний нөөцийн мэдээг хүргэв. Нийслэлийн хэмжээнд аравдугаар  сарын 26-ны байдлаар нийт 51.825 тн сайжруулсан түлшний нөөц байна. Зүүн бүсийн дахин боловсруулах …

  • 29 October

    “Ковид-19” халдвараар өвчилсөн хүмүүсийн 69 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

    НИТХ-ын  ээлжит Х хуралдаанаар  Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар “Ковид-19” халдварын нөхцөл байдал ямар байгааг мэдээлэв. Аравдугаар сарын 27-ны байдлаар нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдол 311.038, үүнээс хүүхэд 66.137, жирэмсэн эх 4569 байна. Тэднээс 273.859 хүн эдгэрч, 27.787 хүн гэрээр эмчлэгдэж, 25.177 хяналтад, 6484 хүн эмнэлэгт эмчлүүлж  байгааг НИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа.  Мөн …

  • 29 October

    Өвдөөд эдгэсэн 18-аас дээш насны иргэдийг нэмэлт тунд хамруулж эхэллээ

    Коронавируст халдвараар өвдөөд эдгэсэн иргэдийг нэмэлт тунд хамруулах тушаалыг Эрүүл мэндийн сайд гаргалаа. Энэхүү тушаалд зааснаар коронавируст халдвараар өвчилсөн 18-аас дээш насны иргэдийг эдгэсэн өдрөөс хойш 21 хоногийн хугацаа өнгөрсөн бол дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулж болно гэж заажээ. Ингэхдээ иргэдийг сайн дурын үндсэн дээр Файзер, Синофарм вакцинаас сонголт хийлгэн вакцинжуулах аж. Харин дархлаажуулалтын нэг дэх тунд хамрагдаад ямар нэг …

  • 29 October

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ. 2021 оны 10 сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, …

  • 28 October

    “Цөлжилт Монголд” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан “Цөлжилт Монголд” гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд тодорлоо. Уралдаанд мэргэжлийн болон сонирхогчид 200 гаруй бүтээлээ ирүүлснээс : 1 дүгээр байрт  С.Чинбатын “Гамшиг гадаа ирээд байна” 2 дугаар байрт Э.Мөнхчулууны “Газрын хилэн” 3 дугаар байрт П.Отгонбаатарын “Цөлд алхаж буй эмэгтэй” Тусгай байрт:  Х.Түшигийн …

  • 28 October

    “Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга” олон улсын хуралд Монгол Улс анх удаагаа уригдан, оролцож байна

    Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга” /FII/ олон улсын хурал 10 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Саудын Арабын нийслэл Эр – Рияд хотод болж байна. Тус хуралд Монгол Улс анх удаагаа уригдан, зохион байгуулагчдын зардлаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ оролцож, илтгэл тавилаа. Тэрбээр Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, тэр дундаа мэдээллийн технологийн салбарт гадаадын …

  • 28 October

    Дархан-Уул аймаг “e-Mongolia”-д нэгдлээ

    “e-Mongolia” төслийн нэгжийн баг Дархан-Уул аймагт ажиллаж, тус аймгийн төрийн 11 байгууллагын 61 үйлчилгээгээ “e-Mongolia” системд нэвтрүүллээ. Тодруулбал Дархан-Уул аймгийн авто тээврийн төвийн 3 үйлчилгээДархан Ус – Суваг ХК-ийн 7 үйлчилгээДархан-Уул аймгийн ЗДТГ-ын 21 үйлчилгээДархан-Уул аймгийн орон нутаг дахь зам тээврийн төвийн 2 үйлчилгээДархан-Уул аймгийн эрүүл мэндийн газрын 4 үйлчилгээДархан-Уул аймаг дахь онцгой байдлын газрын 1 үйлчилгээДарханы Дулааны Сүлжээ ТӨХК-ийн …

  • 28 October

    3186 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

    Цар тахлын хүнд хэцүү цаг үе үргэлжилж байгаа ч эрсдэл сөрсөн шийдвэр гаргаж хичээл сургалтын үйл ажиллагааг хосолмол байдлаар эхлүүлсэн. 9 дүгээр сарын 1-ний өдөр хичээл эхлэхэд “Ковид 19”-ийн халдварын тохиолдлын 20 хувийг хүүхдүүд эзэлж байсан юм. Тэгвэл 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар буюу хоёр сарын дараа гэхэд энэ тоон үзүүлэлт 19,1 хувьтай байгааг УОК-оос мэдээлж байна. Өөрөөр хэлбэл …

  • 28 October

    “Revolution” продакшны бүтээл “ХҮСЛЭН” киноны нээлт маргааш болно

    “Дусал тус” сангийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн, “Revolution” продакшны бүтээл “ХҮСЛЭН” уран сайхны кино маргааш буюу аравдугаар сарын 29-ны өдөр нээлтээ хийх гэж байна. “ХҮСЛЭН” киноны зохиолыг жүжигчин, найруулагч А.Миеэгомбо бичсэн бол найруулагчаар А.Даваажаргал, СТА Б.Батсүх нар ажиллажээ. Киноны гол дүрд Кино урлагийн дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутан Г.Хүслэн, МУГЖ У.Батбаатар, СТА С.Сарангэрэл, Г.Ганбат, Д.Номиндарь нар тогложээ. “ХҮСЛЭН” киноны …

  • 28 October

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 20 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар зорьж байна

    НИТХ-ын ээлжит Х хуралдаан танхим болон цахим хосолсон хэлбэрээр 91 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хурлыг нээж НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн мэндийг хүргэж, Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 27 жилийн дараа шинэчлэн батлагдаж, олон улсын хөрөнгө оруулалт, мега төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болсон, мөн Улаанбаатар хот өөрийн дүрэмтэй болно гэсэн юм. Хуралдааны эхэнд нийслэлийн …

  • 28 October

    “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд-II” эрдэм шинжилгээний хуралд таван орны эрдэмтэд оролцож байна

    Монголын Хүүхдийн ордон, НЗДТГ-тай хамтран хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагааны хүртээмж, чанар, үр дүнг сайжруулах үүднээс “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хоёр дахь хурлыг өнөөдөр зохион байгуулж байна. Хурлын нээлтэд НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү хүрэлцэн ирж, баяр хүргэн үг хэллээ. Мөн ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа баяр хүргэн мэндчилгээ илгээжээ. Энэ удаагийн “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хуралд АНУ, ОХУ, …

  • 28 October

    Г.Ганбаяр:Багш нарын ёс зүйд анхаарах нь чухал

    Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийн үр дагаврын хөндлөнгийн үнэлгээний тайланг танилцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээрх хууль тогтоомж, үндэсний хөтөлбөр дэх хэрэгжилтийн явцын талаарх хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцлоо. Хүүхдийн эрхийг хамгаалах салбар дундын зохицуулалтыг хангах, хамтын ажиллагааг сайжруулах, дээрх хуулиудад хийсэн хөндлөнгийн үнэлгээний дүгнэлт, зөвлөмжтэй танилцаж, …

  • 28 October

    Богдхан уулын байгалийн тогтцыг унаган төрхөөр нь авч үлдэхийг хүслээ

    Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газраас албаны төлөөлөл оролцож, иргэдийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэсэн юм. Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Л.Оргилбаатар, Б.Мөнх-Эрдэнэ нар Баянзүрх дүүрэгт байрлах “Гоожингийн өндөр” хэмээх түүх, соёлын дурсгалт байгууламжийг 2014 …

  • 28 October

    З.Мэндсайхан: Дотоодын махны хангамжийг нэмэгдүүлнэ

    Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт болоод үнийг тогтворжуулах чиглэлээр ямар бодлого хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө. Дотоодын махны хангамжийг нэмэгдүүлнэ Энэ жилийн хувьд импортлогч орны нөлөө, ковидын нөхцөл байдал, дотоодод гарч байгаа малын өвчлөлтэй холбоотойгоор махны үнийг тогтвортой байлгах төрийн бодлого, зохицуулалт зайлшгүй шаардлагатай боллоо. Тиймээс дотоодын махны нөөц, хангамжийг нэмэгдүүлэхэд …

  • 28 October

    Б.Бямбадорж:Эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн 25-26 хувийг хүнд өвчтөн эзэлж байна

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос “Ковид-19” халдварын нөхцөл байдал, орны хүрэлцээ, эрүүл мэндийн байгууллагын цахим шилжилтийн талаар тодрууллаа. -Есдүгээр сараас “Ковид-19” халдварын тархалт болоод хүнд, хүндэвтэр өвчтөний тоо эрчимтэй нэмэгдсэн. Үүнээс үүдэн орны эргэлтийг тусгайлан зохицуулах боллоо. Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас яг ямар арга хэмжээ авч байна вэ? -“Ковид-19”  цар тахлын эмнэл зүйн шинж тэмдэгт тохируулан …