Tag Archives: нийгэм

November, 2021

  • 1 November

    Урлаг, соёл, спорт, үйлдвэр үйлчилгээний салбаруудаар дамжуулан Бүүстер тунг идэвхжүүлнэ

    Урлаг, соёл, спортын болон үйлдвэр үйлчилгээний салбарын үйл ажиллагааг өнөөдрөөс танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр эхлүүлж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд, Шадар сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд, нийслэл хотын удирдлагууд өнөөдөр тухайн салбарын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Цар тахлын нөхцөл байдал багадаа 5 жил үргэлжлэх учраас дэлхий нийтээрээ эрүүл мэнд, нийгэм, эдийн засгаа хамтад нь авч явах бодлого баримталж буй. Ковидын үеийн …

  • 1 November

    Л.Оюун-Эрдэнэ: Вакцины нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулна

     Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл, урлаг, спорт, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа.Арваннэгдүгээр сарын 01-нээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах шийдвэр гарсантай холбоотойгоор Улсын онцгой комиссоос энэхүү уулзалтыг зохион байгуулав. Улсын хэмжээнд 2021 оны аравдугаар сарын 31-ны өдрийн байдлаар “Ковид 19”-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунд нийт иргэдийн 69.3,  хоёрдугаар тунд 65.8 хувь нь, гуравдугаар тунд …

  • 1 November

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдийг вакцины гуравдугаар тунд хамрагдахыг уриаллаа

    Арваннэгдүгээр сарын 01-нээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах шийдвэр гарсантай холбоотойгоор УОК, НОК хамтран мэдээлэл хийж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “2020 оны арваннэгдүгээр сарын нөхцөл байдал өнөөдрийнхөөс өөр байсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-оос эхэлж хатуу хөл хориог зургаан удаа тогтоосон. Энэ хатуу хөл хорионоос болж Монгол Улсын эдийн засаг түүхэндээ хоёр дахь удаагаа хасах …

  • 1 November

    Д.Сумъяабазар: Улаанбаатар иргэн төвтэй хот болно

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан.  Ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлэх энэхүү хуулийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа. -Нийслэл хотын хөгжлөөр улс орны хөгжлийг хэмждэг. Эрх зүйн байдлын тухай хуулиа шинэчлэн батлуулсан Улаанбаатар хот бие даасан төсөвтэйгөөр хөгжих боломж бүрдлээ. …

  • 1 November

    Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөнийг энэ сарын 15-наас түр нээнэ

    Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар албаны хүмүүсийн хамтаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын явц, өмнө өгсөн үүрэг даалгаврыг биелэлттэй өнгөрсөн амралтын өдөр танилцаж, заавар, чиглэл өглөө. Одоогийн байдлаар I багц буюу баруун аймаг руу салах уулзвараас хар модот давааны ар хүртэлх 37.28км авто замын ажлын Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлын гүйцэтгэл 95, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн …

  • 1 November

    Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буурч, гэрийн хяналтад эмчлүүлж буй иргэдийн тоо нэмэгджээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 43 дугаар долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол тодорхой хэмжээгээр буурсан бөгөөд өдөрт дунджаар 2318 хүн халдвар авчээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буурч, гэрийн хяналтад эмчлүүлж буй иргэдийн тоо нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 650 хүн эмнэлгээс гарч 609 …

  • 1 November

    Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье

    Жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу  “Түймрийн аюултай үе” гэж үздэг. Түүнчлэн 2021 он гарсаар ой, хээрийн гал түймрийн 54 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд зөвхөн 10 дугаар сарын 31-ний өдөр Дорнод …

  • 1 November

    Өвчин намдаах, харшлын эмийн үнийг нэмсэн зөрчил илэрчээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас эмийн үнэ өссөнтэй холбогдуулан эмийн сангуудад шалгалт хийжээ. Нийт 69 эмийн санд шалгалт хийхэд өвчин намдаах эм, харшлын эмийн үнийг нэмсэн зөрчил илэрсэн байна. Эмийн сангууд үнэ нэмсэн шалтгаанаа хил гааль хаасантай холбоотойгоор эм тасалдсан хэмээн тайлбарласан аж. Гэхдээ эмийн нөөц хангалттай байгаа бөгөөд үнийг зохиомлоор нэмэгдүүлсэн компаниудын нэрийг нийтэд зарлаж, албан шаардлага хүргүүлнэ гэдгээ …

  • 1 November

    Үндэсний өгөх өдрийг “Сайн зан чанараараа гэрэлтье” уриа нь дор тэмдэглэж байна

    “Үндэсний өгөх өдөр” арга хэмжээ 11 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Монголчууд жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрийг “Үндэсний өгөх өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ жил “Хүний хөгжил” сэдвийн дор “Сайн зан чанараараа ГЭРЭЛТЬЕ” уриатай тэмдэглэж байна. Анх 2010 онд хүнд өвчтэй онош нь тогтоогдохгүй байсан 1 ой гаруй настай Удвал охинд туслахаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан найзуудтайгаа хамтраад …

  • 1 November

    Цэцэрлэгт 2-3 настнуудыг хамруулах эсэх асуудлаар эрсдэлийн үнэлгээ хийж байна

    УОК-ын шуурхай штаб, Онцгой байдлын Ерөнхий газар, ЭМЯ, БШУЯ, МХЕГ, ХӨСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг сургуулийн өмнөх боловсролын байгууллагын коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээ хийж байна. Ажлын хэсгийн гишүүд зарим цэцэрлэг дээр очиж нөхцөл байдалтай танилцаж байна. Энэхүү үнэлгээний үр дүнд үндэслэн цэцэрлэгт 2-3 настнуудыг танхимын сургалтад хамруулах эсэх асуудлыг шийдвэрлэх юм. 10-р сарын 27-ны …

  • 1 November

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: 3-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ. 2021 оны 11 сарын 01-ний 08 цагаас 20 цаг  хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар …

October, 2021

  • 29 October

    Хотын үе үеийн удирдлагуудад хүндэтгэл үзүүлэв

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын багийнхан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн баярын өдөр үе үеийн хотын дарга нар болон НИТХ-ын дарга нарыг хүлээн авч,  хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн ёслолын эхэнд Хотын дарга “Нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НИТХ-ын даргаар үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд талархал илэрхийлж, нийслэл Улаанбаатар хот үүсэн …

  • 29 October

    МҮХАҮТ, “Наран фүүдс” ХХК-ийн хамт олон нэмэлт III тундаа бүрэн хамрагдлаа

    Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс болон МҮХАҮТ-аас бизнесийн тогтвортой үйл ажиллагааг ханган ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн тулд аж ахуйн нэгж, байгууллагуудыг дархлаажуулалтын аянд нэгдэж нийт ажилтан, албан хаагчид, үйлчлүүлэгч, харилцагчдаа нэмэлт гуравдугаар тунд идэвхтэй хамруулахыг уриалж байна. Энэ хүрээнд МҮХАҮТ, “Наран фүүдс” ХХК-ийн хамт олон нэмэлт тундаа хамрагдаж, эдийн засгаа эрчимжүүлэх уриалгад нэгдэн гуравдугаар тунгаа хийлгэлээ. …

  • 29 October

    Нийслэлийн удирдлагууд Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт хуураа цэнгүүллээ

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 382 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоо, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, Нийслэлийн Сүлдэт хуурыг цэнгүүллээ. Мэлхийт хөшөөнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч нар,  УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Т.Билэгт тэргүүтэй үе үеийн Хотын дарга нар, НИТХ-ын төлөөлөгч нар хүндэтгэл үзүүлсэн юм. Улаанбаатар хотын анх шав тавьсан Хүн …

  • 29 October

    Б.Намуун:“Ковид-19” халдвараар өвчилж, эдгэрээд 21 хоног өнгөрсөн иргэдийг нэмэлт тунд хамруулж байна

    Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг 24 цагийн турш өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тус дугаарт аравдугаар сарын 21-27-ны хооронд нийт 1550 иргэн хандаж мэдээлэл авсан байна. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Б.Намуунаас зарим зүйлийг тодрууллаа. -Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын явц …