Tag Archives: нийгэм

January, 2022

  • 12 January

    ЭМЯ: 1818 хүнд (covid-19) халдвар илэрч, хоёр иргэн нас барлаа

    ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2022 оны нэгдүгээр сарын 12-ны байдлаар танилцууллаа. Улсын хэмжээнд 24 цагийн хугацаанд 1818 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 1227 нь нийслэлд, 565 нь орон нутагт, 26 нь гадаадаас Монгол Улсад ирсэн иргэдээс зөөвөрлөгдөн бүртгэгджээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр иргэн нас барж, нийт нас баралтын тоо 2003 болсон байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт …

  • 12 January

    Насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж байсан этгээдүүдийг баривчиллаа

    Эрүүгийн цагдаагийн албанаас хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчиллаа. Тодруулбал, 14-16 насны насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлж “ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГ” үйлдсэн байж болзошгүй этгээдүүдийг 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч нарыг орогнуулж байсан газраас нь дайчлан баривчиллаа.

  • 12 January

    Хотын стандартын төслүүдэд санал авч эхэллээ

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх хотын стандартыг боловсруулж,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/1033 дугаар захирамжаар “Хотын стандартыг боловсруулах, батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулсан. Тус ажлын хэсэг хуралдаж, Хотын стандарт, хяналтын газраас …

  • 12 January

    Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлнэ

    Нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын биелэлт, 2022 онд төлөвлөсөн үйл ажиллагааны талаар хэлэлцлээ. Хурлаас нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулах, төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагааг байгууллагын болон холбогдох төлөвлөлтөд тусган хэрэгжилтийг хангуулан, газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх …

  • 12 January

    Дорнод аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 15 хоног хязгаарлана

    Коронавируст халдвар /КОВИД-19/-ын Омикрон хувилбар Монгол улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан  Дорнод аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж урьдчилан сэргийлэх, хохирол амсахгүй байх зорилгоор зарим шийдвэрийг гаргажээ. Тодруулбал төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хязгаарлахаар болсон байна. Мөн худалдаа, үйлчилгээний байгууллагыг …

  • 12 January

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна. 2022 оны 01 сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд …

  • 11 January

    Ачаа бараатай чингэлгүүдийг хилээр оруулж эхэллээ

    Шадар сайдаар ахлуулсан “Коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохицуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах, шаардлагатай санхүүжилт, хариуцлагын арга хэмжээний талаар санал гаргах үүрэг” бүхий Ажлын хэсэг өнөөдөр Замын-Үүд боомтод ажиллаж, тодорхой арга хэмжээнүүдийг газар дээр нь хэрэгжүүллээ. БНХАУ-ын …

  • 11 January

    Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүд боомтод ажиллаж байна

    Шадар сайд С.Амарсайхан, Зам тээврийн сайд Л.Халтар болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Замын-Үүд боомтод очин, цар тахлын улмаас хил гааль дээр үүсээд байгаа ачаа бараа гаргах, татан авах, манай талаас хамаарах хүндрэл бэрхшээлийг бууруулах асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэхээр ажиллаж байна. Шадар сайд тэргүүтэй албаны хүмүүс эхлээд Замын-Үүд дэх төмөр зам болон авто замаар чингэлэг тээвэрлэх, шилжүүлэн ачих “Бүс …

  • 11 January

    Дархан-Уул аймаг цагаан сар тэмдэглэхийг хориглолоо

    Дархан-Уул аймгийн онцгой комисс өнөөдөр /2022.01.11/ хэсэгчилсэн байдлаар хуралдлаа. Малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг 64 хоногийн хугацаанд бүрэн хумисан бөгөөд 4 сарын хугацаанд аймгийнхаа бүх малыг давтан вакцинд хамруулах чиглэлийг ХХААГ-т өглөө. Мөн оны өмнөх хоёр долоо хоногт коронавирусийн өвчлөл эрчимтэй буурч эмнэлгийн ачаалал багассан. Харин оны эхний 7 хоногт өвчлөлийн тохиолдол эрс нэмэгдэж өмнөх 7 хоногтоо харьцуулахад өвчлөлийн …

  • 11 January

    Бүс нутгийн соёлын сайд нарын уулзалт болж байна

    “Ази, Номхон далайн бүс нутгийн соёлын бодлогын ЮНЕСКО-гийн бүсийн зөвлөлдөх уулзалт” буюу бүс нутгийн Соёлын сайд нарын зөвлөлдөх уулзалт энэ сарын 11-12-ны өдрүүдэд цахимаар болж байна. Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ. Зөвлөлдөх уулзалтыг Бүгд Найрамдах Индонези Улсын Боловсрол, соёл, судалгаа, технологийн сайд ноён Надием Макарим удирдан зохион байгуулж байгаа бөгөөд …

  • 11 January

    Мөсний зузаанд хэмжилт хийж, сэрэмжлүүлэг самбар байршууллаа

    Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн, хайх аврах бүлгийн алба хаагчид Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Хаялага” нууранд мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор өрөмдлөг хийж зузааныг хэмжиж, даацыг тодорхойлон аюулгүйн зайг тогтоож, мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг бүхий самбарыг байршуулан ажиллалаа.   Хэмжилтээр мөсний зузаан нь эргээс 70 метр зайд 60см, 150 метр зайд 30см …

  • 11 January

    Н.Пүрэвдорж: Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэж батлаагүй байсан бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол алдагдах байсан

    Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаа энэ өдрүүдэд улс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Улаанбаатар хотын 41 дүгээр …

  • 11 January

    Ч.Хурц: Хамгийн гайхамшигтай нь Үндсэн хуулийг хэлэлцэхэд манай нөхдүүд маш сайн ажилласан даа

    Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан үйл хэрэгт улс орны өнцөг булан бүрээс ард түмний саналаар төлөөлөл нь болж сонгогдсон 430 депутат оролцсон. Хүний ертөнцийн жамаар жилээс жилд цөөрч буй тэднийхээ үгийг хойч үе нь сонсож үлдэх учиртай нь энэ хорвоогийн хатуу боловч үнэн билээ. Тиймээс ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлах үйл хэрэгт оролцож, санал, байр сууриа …

  • 11 January

    ГХЯ: Алматы хотод байнга оршин суудаг монгол иргэн тус хотын цагдаагийн газар саатуулагдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон

    Казахстан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл эргэж ирээгүй байгаа талаар ар гэрийнхэн нь Нур Султан дахь ЭСЯ болон Алматы дахь КГ-д мэдэгдэж, туслалцаа хүссэн билээ. Уг мэдээллийн дагуу ЭСЯ, КГ-ын зүгээс Казахстаны холбогдох байгууллагад Монгол Улсын иргэний талаар мэдэгдэж, сураг гаргаж өгөх хүсэлтийг …

  • 11 January

    ЗААВАР: Хүүхдийн мөнгөө бэлнээр авах хүсэлт хэрхэн гаргах вэ?

    2022 оны 01 сарын 01-нээс “Хуримтлалтай хүүхэд” бодлого хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Засгийн газраас хүүхэд бүрд олгож байгаа 100 мянган төгрөг олгох журмыг шинэчлээд байна.  Тодруулбал, эхний хагас жил буюу долдугаар сарын 1-нийг хүртэл 100 мянган төгрөгийг бүтнээр нь хүүхдийн нэрийн дансанд хуримтлуулах, эсвэл одоо авч буй дансанд шилжүүлж, бэлнээр авах боломжтой юм. Харин дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг …