Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Элчин сайд М.Цэнгэг 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллэнд Итгэмжлэх жуух бичгээ барив. Элчин сайд М.Цэнгэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Александр Ван дэр Беллэнд уламжилж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, байгаль орчин, хүмүүнлэгийн салбаруудад өргөжүүлэх талаар ярилцав. Ерөнхийлөгч Александр Ван …
Tag Archives: нийгэм
January, 2022
-
14 January
Эмнэлгийн листийг цахимаар олгож эхэлнэ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгох шийдвэр гаргасан. Энэ хүрээнд E-Health системийг хөгжүүлж ашиглалтад орууллаа. Ингэснээр 2, 3-р шатлалын нийт 47 эмнэлэг (аймаг, дүүргийн, клиник) болон Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүд энэ сарын 17-ноос эхлэн эмнэлгийн хуудас буюу листийг цахимаар олгож эхлэхээр болжээ.
-
14 January
Ашигт малтмал газрын тосны газрын даргаар Л.Баярмандал томилогдлоо
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 1 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Ашигт малтмал газрын тосны газрын даргаар Л.Баярмандалыг томилов. Л.Баярмандал нь уулын инженер, геологич мэргэжилтэй. Боловсролын шинжлэх ухааны доктор//Ph.D/. ОХУ-ын ГХДС, Япон улсын Тохоку Их Сургуулийг төгссөн. Тэрээр 1990-1998 онд Геологи Эрдэс Баялгийн Хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан, 2005-2007 онд Япон Улсын Тохоку Их Сургуульд Ассистант багш, 2007-2011 онд …
-
14 January
ЭМЯ: 2010 хүнд (covid-19) халдвар илэрч, 3 иргэн нас барлаа
ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2022 оны нэгдүгээр сарын 14-ны байдлаар танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2010 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 1454 нь нийслэлд, 531 нь орон нутагт, 25 нь гадаадаас Монгол Улсад ирсэн иргэдээс зөөвөрлөгдөн бүртгэгджээ. Хоногт гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 2009 болсон байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5889 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн …
-
14 January
Замын-үүд боомтоор нэвтэрч буй ачаа тээврийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд тогтмол түгээнэ
Шадар сайд С.Амарсайханы ахалж буй Коронавируст халдварын цар тахлын үед Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт-импортын ачаа тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Хилийн боомтын захиргааг удирдлага, зохицуулалтаар хангах цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх Ажлын хэсэг цахимаар хуралдав. Тус цахим хуралдаанд Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, ХХААХҮЯ, Монгол Улсаас БНХАУ-д …
-
14 January
Гол, мөрөн, нуурын мөсний зузаан 15-75 см нимгэн байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөн ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан 2021 оны мөн үеийнхээс 15-75 см нимгэн, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад …
-
14 January
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 2022 оны 01 сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 …
-
13 January
Үндсэн хуулийн 30 жилийн ойн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүллээ
Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн өдрийг тохиолдуулан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр (2022.01.13) болж, 1992 оноос хойш уламжлал болгон зохион байгуулагдаж буй энэ жилийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглолоо. Зургаагийн давааны дараа Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга амжилттай барилдаж, дунд шөвөгт шалгарсан бөхчүүдэд шагнал гардуулав. Ингээд шинэ Үндсэн хуулиа баталсны …
-
13 January
“Чингис хаан” нисэх буудал дахь шинжилгээний цэгийн тоог нэмэгдүүлж, зорчигчдод шуурхай үйлчлэх үүрэг өглөө
ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд ажиллаж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Тус нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигчдод дараалал үүсгэж, хүндрэл учруулж буй байдалтай газар дээр нь танилцаад шинжилгээ авч буй цэгийн тоог нэмэгдүүлж, ирсэн зорчигчдыг 2 цаг 30 минутад гаргаж байгааг хурдасгаж 1 цаг 30 минут болгох үүрэг өгөв. Мөн хил, гааль, мэргэжлийн хяналт, онцгой …
-
13 January
Увс аймаг нэг сарын хугацаанд хязгаарлалт тогтоолоо
Увс аймгийн Засаг дарга коронавируст халдвар “КОВИД-19”-ын цар тахлын дөрөвдүгээр давлагаа эхэлж, Омикрон хувилбар дотоодод бүртгэгдэж, халдварын тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор 2022 оны нэгдүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд хязгаарлалтын болон зохион байгуулалтын зарим арга хэмжээг авахаар болжээ. Тодруулбал, Нэгдүгээрт хүнс, барааны …
-
13 January
Ховд аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглолоо
Ховд аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб” өчигдөр /2022.01.12/ цаг үеийн асуудлаар хуралдлаа. Энэ үеэр БОЭТ, Эрүүл мэндийн газар болон Зооноз өвчин судлалын төв, Боловсролын газраас ковид-19 халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг танилцуулав. Сүүлийн үед ковид-19 халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан “Шуурхай штаб”-ын гишүүд нөхцөл байдлын талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа. Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх …
-
13 January
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн нээлт боллоо
Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, төрт ёс, түүх соёл, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн судалгааг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах зарлиг гаргасан юм. Ардчилсан, шинэ Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит МУИС-ийн Хууль зүйн сургуулийг түшиглэн байгуулсан хүрээлэнгийн нээлтэд …
-
13 January
Ш.Батхүү нарт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо
“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий 6 шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 13 -ны өдрийн 10 цагт товлосон. Гэвч шүүгдэгч Ш.Батхүү өвдсөн талаар холбогдох баримтыг ирүүлсэн байх тул шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус …
-
13 January
ОБЕГ:Гамшгаас хамгаалах эрхзүйн шинэчлэлтүүдийг хийж, албаны гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүллээ
Онцгой байдлын ерөнхий газраас албаны хэмжээнд 2021 онд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж байгаа “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Цугларалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, удирдах бүрэлдэхүүнд хандаж үг хэллээ. Онцгой байдлын байгууллага нь 2021 онд Гамшгаас хамгаалах эрхзүйн …
-
13 January
Д.Мөнхөө: Үндсэн хууль 30 жилийн турш нийгмийн амьдралыг зохицуулж ирсэн, хамгийн том эрх зүйн акт болж чадсан
Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойн түүхт өдрийг угтан нийслэлийн удирдлагууд тус хуулийг батлахад нийслэлийг төлөөлөн оролцож байсан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлаар баталсан. Ийнхүү шинэ Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойн түүхт өдрийг угтан нийслэлийн удирдлагууд тус хуулийг батлахад нийслэлийг төлөөлөн оролцож байсан Ардын Их Хурлын депутатуудыг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл