Автомашины торгуулиа хуульд заасан 2021 оны 10 дугаар сарын нэгнээс өмнө амжиж төлөхөөр нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд иргэдийн урт дараалал үүсээд байгаа билээ. Үүсээд буй урт дарааллыг багасгаж, үнэтэй цагаа хэмнэхийн тулд хэрхэн цахимаар төлж болох талаар хэрэглэгч хүний хувиар судласан юм. И-Монголиа системээр төлж болох тухай мэдээлэл ирсэн ч одоогийн байдлаар зөвхөн өөрийн төлбөрөө төлж болохоор байгаа бололтой. Мөн …
Tag Archives: нийгэм
September, 2021
-
29 September
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг хөдөлмөрийн насны иргэдийг ургац хураалтын ажилд хамруулжээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас намрын ургац хураалтад оролцох иргэдийг ХХҮЕГ болон нийслэл, аймаг дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газраар дамжуулан бүртгэж, холбон зуучилж ажиллаж байгаа. 9 дүгээр сарын 24-ний байдлаар 14 мянга гаруй иргэдийг ургац хураалтын ажилд хамруулаад байна. Тодруулбал, давхардсан тоогоор нийт 4135 хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авдаг хөдөлмөрийн насны иргэд, 8 аймгийн 1131 бүртгэлтэй ажилгүй иргэн, 10 аймгийн 3092 …
-
29 September
Б.Ундрам: Үйлдвэрлэлийн ослын эмчилгээний зардлыг нэмсэн
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээний жишиг үнийн жагсаалт шинэчлэгджээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжих сувиллын хувьсах зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 16 дугаар тогтоол энэ онд батлагдсан билээ. Тус тогтоолоор ямар өөрчлөлт оруулсан тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах …
-
29 September
Г.Арсланхуяг:Намрын хуурай салхи, ургамлын онцлогоос шалтгаалан нэг ширхэг навч шатах төдийд ойг бүхэлд нь түймэрдэх аюултай
Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуягтай ярилцлаа. “Алдвал галдана” нөлөөллийн аяныг анх удаа зохион байгуулж байгаа юм байна. Энэхүү аяныг өрнүүлэх болсон шалтгаан, уг аян ямар хугацаанд үргэлжлэх вэ? Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран “АЛДВАЛ ГАЛДАНА” нэртэй аяныг энэ оны 09 …
-
29 September
Коронавируст халдвар үнэлгээ хийх ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Дархан Уул аймагт ажиллаж, “Коронавируст халдвар (Ковид-19) явцын үнэлгээ хийх, орон нутгийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхижуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ажлын байран дээрх сургалт зохион байгуулах” сургалтыг зохион байгуулж байна. Ажлын хэсэг ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, МХЕГ-ын Эрүүл ахуйн хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа, …
-
29 September
“Цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” онол, практикийн бага хурлыг зохион байгуулна
Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлын үеийн шинэ хэв маягт дасан зохицох нь” сэдэвт онол, практикийн бага хурлыг зохион байгуулах гэж байна. Коронавируст халдварын (Ковид-19) цар тахлын үе дэх амьдралын шинэ хэв маягт дасан зохицож буй талаарх бусад улс орны туршлага, сургамжаас суралцах, салбарын болон салбар дундын хамтын …
-
29 September
“МИАТ” ТӨХК 2021 оны эхний хагас жилд 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж, үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрчээ
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар уулзаж, “МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.Цар тахлаас шалтгаалан олон улсын хуваарьт нислэг зогсож, зорчигч тээврийн орлого буурч, сүүлийн 20 сарын турш тус компани өөрийн нөөц бололцоог дайчлан агаарын хөлгийн түрээсийн төлбөр, техник үйлчилгээ, даатгал зэрэг тогтмол зардлаа нөхөх, цалин, …
-
29 September
ХБНГУ-ын сэтгүүлчид Монгол орныг сурталчлахаар иржээ
ХБНГУ-ын Штуттгарт хотноо 2022 оны нэгдүгээр сард зохион байгуулагдах СМТ 2022 – аялал амралт зугаалгын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцохтой холбогдуулан 2021 оны есдүгээр сарын 26-ны өдөр Монгол орныг сурталчлах Германы хэвлэлийн төлөөлөгч нар ирлээ. Уг үзэсгэлэн нь цар тахлын дараах хэвийн байдалд болох анхны үзэсгэлэн ба 300,000 хүн зорин ирдэг томоохон үзэсгэлэн тул Байгаль орчин, аялал жуулчлалын яам …
-
29 September
Тээврийн хэрэгслийн торгуулийг “e-Mongolia”-р төлөх боломжтой боллоо
УИХ-аас энэ оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийн 50 хувийг 10 дугаар сарын 1 хүртэл хөнгөлөхөөр болсон билээ. Тэгвэл жолооч нар “e-Mongolia” системээр дамжуулан торгуулиа цахимаар төлөх боломжтой боллоо. Тус үйлчилгээг авахын тулд жолооч та “e-Mongolia” системд НэвтрэхЖолоодох эрх, тээврийн хэрэгсэлТээврийн хэрэгсэлАвто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр …
-
29 September
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан байна
Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүхэн байна.2021 оны 09 сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. …
-
28 September
В.Үнэнбат: Хүнсний ногооны хураалт 50 орчим хувь, улаанбуудайнх 15 хувьтай байна
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. -Ургац хураалтын явц ямар байна вэ?-Энэ онд улсын хэмжээнд 420.2 мянган га-д үр тариа, 389.4 мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийт 660 мянган га-д тариалалт …
-
28 September
“Улаанбаатар Түншлэл-2021“ Олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана
“Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн Засаг даргын тамгын газар ХХААХҮЯ, ЖДҮГ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар Түншлэл-2021“ Олон улсын үзэсгэлэнг 46 дахь жилдээ 9 дүгээр сарын 30-аас 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдана. Үзэсгэлэнгийн гол зорилго нь үндэсний үйлдвэрлэл, …
-
28 September
Г.Байгалмаа: ОХУ-ын зайн цахим санал хураалтын тогтолцоог манай улс хэрэгжүүлэх хэрэгтэй
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Г.Байгалмаа ОХУ-д болсон Төрийн Думын сонгуулийн албан ёсны ажиглагчаар ажиллаад ирсэн юм. Түүнтэй ярилцлаа. – Монголын талаас хойд хөршийн сонгуулийн албан ёсны ажиглагчаар уригдан оролцлоо. Таны сэтгэгдэл ямар байв. Энэ удаагийн сонгуулийн онцлог, давуу талыг хэрхэн харсан бэ? – Энэ оны есдүгээр сарын 17,18,19-ны өдрүүдэд ОХУ-ын Төрийн Думын сонгууль болж өнгөрлөө. ОХУ-ын сонгуулийн Төв …
-
28 September
“Угаарын хийгээс урьдчилан сэргийлье” аяныг хэрэгжүүлнэ
Таван толгой түлш ХХК өчигдрөөс эхлэн сайжруулсан шахмал түлшийг иргэдэд борлуулж эхэлсэн. Улмаар галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-н хүртэлх нэг сарын хугацаанд “Угаарын хийгээс урьдчилан сэргийлье” аяныг санаачилж, танилцуулсныг Тэргүүлэгчид дэмжлээ. Учир нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээс хойших хоёр жилийн хугацаанд иргэд угаарын хийд хордсон тохиолдол хамгийн их тохиолдол дээрх хугацаанд байжээ. Тиймээс галлагааны стандарт алдагдсанаас …
-
28 September
Э.Энхжаргал: Ор зохицуулалтын баг 24 цагаар, гурван ээлжээр ажиллана
Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, Коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам гаргасан байна. Энэхүү журмын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Чанарын удирдлага, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Энхжаргалаас тодрууллаа. -Коронавируст халдвараар өвчлөгсдөд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс шинэ журам мөрдөж байгаа гэсэн. Журмын онцлог юу вэ? -Сайдын тушаалын дагуу түр журам гарч, журмыг хэрэгжүүлэх …