Ерөнхийлөгч У. Хүрэлсүх өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж, Монгол Улсад анх удаа байгуулагдсан ойн генетик нөөцийн төвийн нээлтэд оролцлоо. 1,000 тн үрийн агуулах бүхий Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв нь нэн ховор, ашигтай болон модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх, ойн генетик нөөцийг хадгалах, хамгаалах, туршилт, судалгаа хийх, тарьж ургуулсан ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд үйл ажиллагаа явуулах юм. …
Tag Archives: нийгэм
June, 2022
-
21 June
Томоохон гол, мөрөн үерийн аюултай түвшинг 10-45 см даван хүчтэй үерлэж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 21-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул, Зэлтэр, зүүн хажуугийн Эг, Барх, Балж, Онон, Улз, Хэрлэн, Хангай нурууны арын Идэр, Чулуут,өврийн Зэгстэй болон Сэлэнгэмөрөн Хялгантбаг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Хүдэр, Туул, Онон, Хэрлэн, Халх, Улз, Ховд гол үерийн түвшинг 10-55 см, Хэрлэнгол Мөнгөнморьт, Балж гол Дадал …
-
21 June
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ачит Ихт” ХХК мод үржүүлгийн газар байгуулж, 3 сая мод тарина
Ерөнхийлөгч У. Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ “Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрт ажиллалаа. “Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын холимог хүдрийн үүсмэл ордын нөөцийг гидрометаллургийн аргаар уусгаж, 99.999 хувийн цэвэршилттэй катодын зэсийг экспортод гаргаж байна. Үйлдвэр 2014 онд ашиглалтад орсноос хойш нийт 88 мянган тонн зэс экспортолж, 258.1 тэрбум …
-
21 June
“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аян эхэллээ
Зам тээврийн ослын улмаас иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал, хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Хаан банк, Мобиком ХХК, GEM групп хамтран “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” арга хэмжээг эхлүүллээ. Энэхүү аян нь энэ оны 06 дугаар сарны 20-ны өдрөөс энэ оны 09 …
-
21 June
Үерийн усаар бий болсон лаг, хагшаасыг цэвэрлэж байна
Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон хур тунадасны улмаас үерийн хамгаалалтын далан сувгуудад лаг, хагшаас ихээр хуримтлагдсан. Геодези, усны барилга, байгууламжийн газраас лаг, хагшаасыг цэвэрлэж, ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж буй. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 2, 4, 20, 23-р хороонд байрлалтай “Алтан жолоо” импексийн өмнөх Бага Нарангийн үерийн далан суваг, Чингэлтэй дүүргийн 11, 12-р хороонд байрлалтай Баруун уулын суваг гаргалгаа бөглөрсөн байсныг …
-
21 June
“Улаанбаатар их дуулга-2022”тэмцээнд Монголын 56 тамирчин оролцоно
Монголын жүдо бөхийн холбоо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны дэлхийн цуврал болох “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнийг энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотноо “Степпе арена”-д зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа. “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээний зохион байгуулалтын талаар Монголын жүдо бөхийн холбооны …
-
21 June
Б.Батцэцэг: ЮНЕСКО Шим мандлын нөөц газарт аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар иргэдийн амьжиргааг сайжруулахад анхаардаг
Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дарга Б.Батцэцэгээс Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн тухай болон түүний ач холбогдлын талаар тодрууллаа. – Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-д бүртгүүлсэн талаарх мэдээлэл гараад буй. Энэ талаар тодруулж өгнө үү? – Монгол Улсын цэнгэг усны 70 гаруй хувь, дэлхийн цэнгэг усны 1 орчим хувийг Хөвсгөл нуур дангаараа бүрдүүлдэг. Эрдэмтдийн олж тогтоосноор Хөвсгөл нуур нь дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг …
-
21 June
Цэвэр, бохир усны шугам угсарч байна
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, иргэдийн тав тухтай орчинд амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийж байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд буюу Их Нарангийн эцсийн буудлаас урагш авто зам дагуу ф315мм-ийн шугамаар Баянхошуу коллекторын үндсэн худагт холбох, 2.8 км урттай бохир усны инженерийн шугам суурилуулалтын ажил хийж байгаа юм. Мөн тус хэсэгт цэвэр усны шугамын …
-
21 June
Үндэсний аврах бригадыг Сүхбаатарын одонгоор шагналаа
Ерөнхийлөгч У. Хүрэлсүх зарлиг гарган төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Үндэсний аврах бригадыг Сүхбаатарын одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулж, алба хаагчдад Үндэсний аврах бригадын 55 жилийн ой, Онцгой байдлын алба байгуулагдсаны баярын мэнд хүргэв. 1967 онд Төмөр замын барилга засвар, сэргээн босголтыг хариуцах үүрэгтэй тусгай …
-
21 June
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, эдгээр уул нуруудаас эх авсан голуудын усны түвшин улам нэмэгдэх тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2022 оны 06 сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн …
-
20 June
Энхтайваны гүүрнээс Олимпын гүүр хүртэлх замын урд урсгалын хөдөлгөөнийг хязгаарлана
“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж байгаа. Шинэчлэлийн ажлыг хийхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хаахаар төлөвлөсөн билээ. Тэгвэл Нарны замыг үндсэн гүүртэй холбох гүүр болох А рампын …
-
20 June
Гар зураг, гар урлал, зохион бичлэгийн уралдааны шилдгүүд шалгарлаа
НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Нийслэлийн салбар зөвлөл болон Нийслэлийн Нийгмийн халамжийн газар хамтран зохион байгуулсан гар зураг, гар урлал, зохион бичлэгийн уралдааны шилдгүүд өнөөдөр шагналаа гардлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлагыг бий болгох зорилготой энэхүү уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил “Хүүхдийн ертөнц” гар зургийн уралдаан, “Миний …
-
20 June
С.Батсайхан: Амралтын өдрөөр орсон борооны үеэр 3000 тонн гаруй ус соруулсан
Геодези, усны барилга, байгууламжийн газар нь Улаанбаатар хотын үерийн далан суваг, авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээг хариуцан ажилладаг. Үерийн эрсдэл үүссэн үед хэрхэн ажиллаж байгаа болон Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй зам, байршлуудын талаар тус газрын ерөнхий инженер С.Батсайхантай ярилцлаа. -Өдгөө Улаанбаатар хотод хэдэн км ус зайлуулах шугам байна вэ. Цаашид хэд болгон нэмэгдүүлбэл хот усанд автахгүй байх боломжтой вэ? …
-
20 June
Олимпын оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” зургадугаар сарын 24-нд эхэлнэ
“Парис-2024” зуны олимпын наадмын албан ёсны оноо олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” өндөр зэрэглэлийн тэмцээнийг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж буй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох жүдо бөхийн олон улсын тус тэмцээн зургадугаар сарын 24-26-ны хооронд “Steppe arena” буюу “Мөсөн өргөө”-д үргэлжилнэ. Монголын Жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ хамтран зохион …
-
20 June
У.Хүрэлсүх: Онцгой байдлын байгууллагыг орчин үеийн мэргэжлийн болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
Онцгой байдлын албаны 18 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал Соёлын төв өргөөнд болж байна. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх хүндэтгэлийн хуралд оролцож, нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэн, ажлын амжилт хүсэн ерөөв. Тэрбээр Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-химичин, ахлах ахлагч Жамсрандоржийн Балданнямд “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” болон 20 сая төгрөгийг гардуулав. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл