Tag Archives: нийгэм

June, 2022

  • 29 June

    Монгол, Японы хамтарсан урлагийн тоглолт болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Токүшима дахь Монгол Улсын өргөмжит Консул Каваүчи Широ, Монгол Улсын Соёлын элч Мики Ясүхиро нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр наймдугаар сарын 22-нд Сүхбаатарын талбайд болох хоёр улсын хамтарсан урлагийн тоглолтын талаар санал солилцов. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан наймдугаар сарын 20-24-нд Япон Улсын парламентын …

  • 29 June

    Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, ялангуяа Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжилэж, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 06 сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн …

  • 28 June

    Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2022.06.28/ болж Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа. Дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хийж эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байсан юм. УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар Үндэсний их …

  • 28 June

    Д.Дэмбэрэл:1992 оны Үндсэн хууль байнгын ажиллагаатай парламентыг төлөвшүүлэхэд зөв суурь болж өгсөн

    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэний 30 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан анхны парламентын гишүүдийн нэг, “71-ийн бүлэг”-ийн ахлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын даргын албан тушаалыг хашиж байсан Дамдины Дэмбэрэлтэй ярилцлаа. -Та Улсын Бага Хурал болон УИХ-д зургаан удаа сонгогдож, 25 жил хууль тогтоогчоор ажилласан. Байнгын үйл ажиллагаатай парламент байгуулах санаачилга анх яаж …

  • 28 June

    “East” төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гаргав

    Баянзүрх дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр, XIII хороололд буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах шатсан “East” төвийн сууринд өмнө нь Манжийн төрийн үеийн “Бат цагаан” нэртэй шорон байжээ. Тус шоронд гамингууд Монголын эх оронч баатар Манлай баатар Ж.Дамдинсүрэнг хорьж байв. Тэрбээр “Би гамингуудын нүдэн дээр хэвтээгээрээ үхэхгүй” хэмээгээд босоогоороо нас нөгчсөн түүхтэй. Мөн анхны долоогийн нэг Д.Бодоо, …

  • 28 June

    Ногоон нуурын гудамжны замыг хааж, хучилт хийнэ

    Сүхбаатар дүүргийн Ногоон нуурын гудамжны авто замд 2005 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдаад байна. Иймд Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд тус гудамжны авто замд цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилт, хэвтээ …

  • 28 June

    Т.Золжаргал:Наадмаар үйлчилгээ эрхлэх хүсэлтийг маргаашаас эхлэн цахимаар хүлээн авна

    Үндэсний их баяр наадам дөхсөн энэ цаг үед Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг орчимд худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж олширдог. Баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ жил цахимаар хүлээн авах бөгөөд хүсэлтийг маргаашаас буюу 2022 оны зургадугаар  сарын 29-ний 08:00 цагаас авч эхэлнэ. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, …

  • 28 June

    Элсэлтийн Ерөнхий шалгалтад нийт 208 шалгуулагч 800 ОНОО авчээ

    Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” 2022 оны зургаадугаар сарын 23-26-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ онд нийт 36253 шалгуулагч бүртгүүлсэн юм. ЭЕШ-ын нийт хичээлийн ерөнхий дундаж оноо: 2019 онд-500.84 2020 онд-500.82 2021 онд-501.13 2022 онд-501.09 байна. Энэ жилийн ЭЕШ-д нийт 208 шалгуулагч 800 оноо авчээ. Харин шалгалт өгсөн нийт …

  • 28 June

    Монголын жүдочид “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнээс 11 МЕДАЛЬ хүртлээ

    Нэр хүнд, чанар чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа эрэмбэлэгддэг жүдо бөхийн Их дуулга тэмцээн Улаанбаатар хотноо гурван өдөр үргэлжилж, ням гарагт өндөрлөлөө. Тэмцээнд 30 орны 255 бөх өрсөлдсөний дотор Монголын 56 жүдоч байв. Зохион байгуулагч орон нэг жинд дөрвөн бөх оруулж болох давуу талыг ашиглан өсөх ирээдүйтэй залуу бөхчүүдээ тэмцээнд голчлон оролцууллаа. Энэхүү тэмцээнээс манай бөхчүүд хоёр алт, дөрвөн мөнгө, таван …

  • 28 June

    “Өнөр” хорооллын замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар хийнэ

    Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хорооны авто замын шинэчлэлийн ажил эхэлж байна. Энэ хүрээнд зургадугаар сарын 27-ны 23:00 цагаас долдугаар сарын 4-ний 18:00 цаг хүртэл “Өнөр” хорооллын авто замаас Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засвар, шинэчлэлийн  ажил хийх юм. Тус замд 2010 онд их засвар хийснээс хойш ээлжит засвар хийгээгүй. Бүтцийн эвдрэлд орсон учир нэн тэргүүнд шинэчлэх …

  • 28 June

    Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар, ялангуяа Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжлэхийг анхааруулж байна. 2022 оны 06 сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр зүүн хойноос, бусад …

  • 27 June

    ОХУ-д найман сонсогч суралцаж төгслөө

    ОХУ-ын Онцгой байдлын яамны Иргэний хамгаалалтын болон Гал эсэргүүцэх албаны академид Онцгой байдлын албанаас найман сонсогч суралцаж төгслөө. Москва хотын Улаан талбайд Иргэний хамгаалалтын академи, Галын эсэргүүцэх албаны академийн сонсогчдын төгсөлтийн баярт зориулсан ёслолын арга хэмжээ болж, төгсөгчдөд цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг гардуулсан юм. Энэ жил ОХУ-ын Онцгой байдлын яамны зургаан их сургуулийг нийт 1150 гаруй сонсогч, оюутан …

  • 27 June

    УИХ-ын даргын захирамжаар уул уурхайн хууль бус олборлолтыг зогсоох хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна

    УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймаг дахь уул уурхайн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, хатуу хариуцлага тооцох хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, хууль бус олборлолтыг зогсоох, хянан шалгах чиг үүрэгтэй албан тушаалтнуудад хариуцлага тооцох, байгалийн тогтоц, тэнцвэрт байдлыг хамгаалах зорилгоор УИХ-ын даргын захирамж бүхий хамтарсан ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэгт бүрэлдэхүүнд Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн …

  • 27 June

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжлэж, 28,29-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер ус, наршилтын аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 06 сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, …

  • 24 June

    Г.Лхамсүрэн:Бүх автобусны буудалд карт борлуулах, цэнэглэх төхөөрөмж суурилуулах боломжийг бүрдүүлж байгаа

    “Улаанбаатар хотын цахим шилжилт” төслийг танилцуулах үеэр мэдээлэл, технологийн тэргүүлэгч 70 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээ зохион байгуулсан юм. Энэ үеэр тэдний сэтгэгдлийг сонслоо. “E-School”  СИСТЕМЭЭ СУРАГЧ, БАГШ, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛАН  БҮТЭЭСЭН “Дижитал Эдү Менежмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ундрал: -“Дижитал Эдү Менежмент” ХХК нь 2015 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд …