Tag Archives: нийгэм

June, 2022

  • 29 June

    Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 126 айлын орон сууц ашиглалтад орлоо

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд “Оргил” хорооллын эхний ээлжийн 126 айлын орон сууцны барилга ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, “Шинэ Барилга” ХХК-ийн ерөнхий захирал Ө.Доржпалам тэргүүтэй төлөөлөл оролцож, 23 дугаар хорооны иргэдэд шинэ …

  • 29 June

    Дулааны төлбөрөө төлдөггүй орон сууцны оршин суугчдын халуун усыг хязгаарлахаар болсноо мэдэгдлээ

    Дулааны эрчим хүчний төлбөрөө төлдөггүй орон сууцны оршин суугчдын хэрэглээний халуун усыг хязгаарлахаар болсноо “УБДС” ТӨХК-аас мэдэгдлээ. Тус компанийн мэдэгдэлд “Эрчим хүч хэрэглэгч бүрийн хувьд хэмнэх, зүй зохистой аюулгүй хэрэглээг бий болгоход онцгой анхаарах, хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа бүрэн төлөх явдал юм. Гэвч өнөөдөр бид хэрэглэсэн дулаан, цахилгааны төлбөрөө сар бүр хугацаандаа бүрэн төлж байгаа юу? гэдэг асуудал эрчим …

  • 29 June

    Монгол Улсыг сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарын иргэн, баг, хамтлагт шагнал олгоно

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Соёлын сайд Ч.Номин “Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсан иргэн, баг, хамтлагт Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал олгох журам”-ыг танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.  Ингэснээр төрийн тодорхой туслалцаа дэмжлэггүйгээр, өөрийн хүч чармайлтаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсан соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарт харьяалагдах Монгол Улсын иргэн, …

  • 29 June

    Завхан аймагт дулааны шугам сүлжээг нэмэгдүүлж, Арцсуурь-Нарийнсухайт -Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замын төслийг эхлүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Завхан аймагт ажиллах үеэрээ иргэдтэй уулзалт хийлээ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цар тахал, улс орны эдийн засаг, дэлхий дахины геополитикийн нөхцөл байдал, үүнээс үүдсэн хүндрэлүүд, авч буй арга хэмжээний талаар ярьж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулан,  авилга, хүнд суртлын эсрэг тэмцэл, ҮХНӨ хийх хэрэгцээ …

  • 29 June

    Өсвөрийн байгаль хамгаалагч Э.Энх-Хүслэн хүү байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай уулзлаа

    Загас тэжээх сонирхол, хоббиндоо хөтлөгдөн загасны төрөл зүйлийг андахгүй сайн судалж, мэдсэн энэ хүүг Э.Энх-Хүслэн гэдэг. Тэрбээр одоо 13 настай, 8-р ангийн сурагч. Өсвөрийн идэвхтэн байгаль хамгаалагчдын төлөөлөл болж, Э.Энх-хүслэн хүү байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзлаа. Цэнгэг усанд амьдардаг загас, түүний төрөл зүйл, хамгаалах асуудлаар байгаль орчны сайдтай тэрбээр санал, бодлоо хуваалцаж, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд хамтран …

  • 29 June

    Гурван дүүрэг дамнасан цэцэрлэгт хүрээлэн байгуулна

    Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040 бодлогын баримт бичигт нийцүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зарчмаар “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Энэ төсөл нь “Баруун терминал”-ын цогцолбор, 5.5 км урттай Туул гол дамнасан гүүр бүхий эко өргөн чөлөө-авто зам, Ард түмний цэцэрлэгт хүрээлэн зэрэг гурван үндсэн төслөөс бүрдэнэ. Улаанбаатар хотыг баруун зүгт тэлж хөгжүүлэх энэхүү төсөл нийтдээ 10 …

  • 29 June

    Наадмын тасалбарыг долдугаар сарын 1-нээс www.enaadam.mn сайтаар борлуулна

    Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс анх удаа цахимаар борлуулахаар болсон. Тодруулбал, www.enaadam.mn цахим сайтаар долоодугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхлэх юм. Тасалбар үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52.500, сүүдрэвчгүй нь 42.000 төгрөгөөр борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм. Иргэд www.enaadam.mn цахим …

  • 29 June

    Хотхоны гарц хааж, бүтээн байгуулалтад хүндрэл учруулсан аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүллээ

    Замын бүтээн байгуулалтын хоёр байршилд “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн газар өртжээ. Тодруулбал, Олимпын гүүрийг Нарны зам хүртэл холбосон замын бүтээн байгуулалттай холбоотойгоор гүүрний хойд талд байрлах “Эрэл”-ийн байр болон орон сууцуудын гарцын асуудал хөндөгдсөн. Нийслэлийн зүгээс орон сууцны орц, гарцыг нээхээр зам тавих талбайд өртсөн “Эрэл” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн ч хариу ирүүлдэггүй, хүлээж авах хүн байдаггүй байна. Иймд Нийслэлийн Газар зохион …

  • 29 June

    Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь МСҮТ ирэх хичээлийн жилийн элсэлтээ авч эхэллээ

         Өмнөговь аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэлжээ. Ирэх хичээлийн жилд тус МСҮТ-д төмөр замын замчин, вагон үзэгч, засварчин, зүтгүүрийн туслах машинч, илчит тэрэгний засварчин, ачаа вагон хүлээлцэгч, ДТХ-ын монтёр, өртөөний жижүүр, найруулагч зэрэг мэргэжлүүдээр суралцагчдыг элсүүлэх аж. 

  • 29 June

    С.Амарсайхан:Хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрх зүйн орчинг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна

    Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн корпораци хамтран “Монгол мах” төслийг өнгөрсөн хоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт түшиглэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төсөл нь мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэх, монгол махыг олон улсад брэнд болгох, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын эрх зүйн орчинг сайжруулах зорилготой. Мөн төслийн хүрээнд малын …

  • 29 June

    НОБГ:Голын усанд живж байсан 34 иргэний амь насыг авран хамгааллаа

    Гол, усны ослоос иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт болон завьт эргүүл энэ сарын 15-аас эхлэн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ хугацаанд НОБГ-ын бие бүрэлдэхүүн, Аврах ангийн аврагчид буцалтгүй нэрвэгдэгч 7 иргэний цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, голын усанд живж амь насаа алдах эрсдэлтэй 34 иргэний амь насыг авран …

  • 29 June

    Туул гол, Дугуй цагаан орчмын тохижилтод иргэдийн саналыг тусгаж, оролцоог хангана

    Нийслэлийн хэмжээнд 188 байршлын нийтийн эзэмшилд зөвшөөрөлгүй барьсан байгууламжуудыг буулгаж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн. Мөн Богдхан уул болоод Туул, Сэлбэ голын эрэг дагуу ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам, сүүдрэвч, сандал бүхий тохижилтыг хийж, иргэдийнхээ ая тухтай аж төрөх, аялж, алхах боломжийг бүрдүүлж буй юм. Энэхүү зорилтын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлын явцыг Нийслэлийн Засаг …

  • 29 June

    Тэнгэр дээд сургууль элсэлт авч эхэллээ

    28 жилийн түүхтэй Тэнгэр дээд сургууль бакалаврын болон магистрын ангиуддаа элсэлт авч байна. Суралцах хугацаанд БНХАУ-ын сургуулиудад 50-100 хувийн тэтгэлгээр суралцах боломжийг олгож байна. 2+2 хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой тул гадаадад суралцах хүсэл мөрөөдлийг оюутан залуус бүхэнд олгож байна. ? Шинэ элсэгчдээ зориулж олон төрлийн тэтгэлэг болон хөнгөлтүүд зарлаж байна. ☑️Захирлын нэрэмжит 50-100 хувийн тэтгэлэг ☑️Шинэ элсэгчдээ эхний жил төлбөрийн …

  • 29 June

    В.Алзахгүй: Монгол Улсын оршин тогтнох, хөгжиж цэцэглэх эрх зүйн орчныг бүрдүүлэх хариуцлагатай үүрэг анхны УИХ-д оногдсон

    Улсын Их Хурлын гишүүн асан,  гавьяат багш, Түүхийн ухааны доктор, профессор  В.Алзахгүйтэй Монгол Улс байнгын ажиллагаатай парламентын засаглалтай болсны 30 жилийн ойг тохиолдуулан ярилцлаа. -Монгол Улс  ардчилсан Үндсэн хуультай болсон, байнгын ажиллагаатай парламентын засаглалт тогтсон 30 жилийн ой энэ жил тохиож байна.  Энэ түүхээс  ярилцлагаа эхэлье? -Монгол Улсад байнгын ажиллагаатай парламентын түүх 1990 оноос эхэлдэг хэдий ч  1990 байгуулагдсан Улсын Бага Хурлыг Ардын Их …

  • 29 June

    Монгол, Японы хамтарсан урлагийн тоглолт болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Токүшима дахь Монгол Улсын өргөмжит Консул Каваүчи Широ, Монгол Улсын Соёлын элч Мики Ясүхиро нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр наймдугаар сарын 22-нд Сүхбаатарын талбайд болох хоёр улсын хамтарсан урлагийн тоглолтын талаар санал солилцов. Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан наймдугаар сарын 20-24-нд Япон Улсын парламентын …