Гадаад Харилцааны Яамнаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын их, дээд сургуульд суралцаж буй монгол оюутнуудын бүртгэлийг хийж буй тул оюутнуудыг доорх холбоосоор орж, бүртгэлд идэвхтэй хамрагдахыг уриаллаа. https://docs.google.com/forms/d/1TNCfvVrw7fh5fDS64fGC1GF95c1eW-dW2tGlJ0Qt6ic/viewform?ts=627a5a96&fbclid=IwAR0wZnSOZ97Sqj76jk0BDoGbeuUp1GwLJbZh0S9YLDGccdveXPO7MtXXbSs&edit_requested=true Бүртгэл 2022 оны долдугаар сарын 31-ний өдрийг дуустал хийгдэнэ. Энэхүү бүртгэл нь оюутнуудын бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх зорилготой тул мэдээллээ бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөхийг зөвлөж байна. Тус яамнаас 2022 оны тавдугаар …
Tag Archives: нийгэм
July, 2022
-
18 July
НОБГ:Баярын амралтаар 56 иргэнийг авран хамгаалав
Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид баярын амралтын өдрүүдэд объектын гал түймрийн 24, эрэн хайх, аврах ажиллагааны 13 дуудлагаар шуурхай үүрэг гүйцэтгэлээ. Улмаар гал түймрийн утаажилтын бүсээс 43 иргэнийг гарган, 13 иргэнийг ослоос аварч, аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн 13 тэрбум 200 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан. Голын усанд осолдсон зургаа /том хүн-4, хүүхэд-2/, зам тээврийн ослоор амь …
-
18 July
Баяр, амралтын өдрүүдэд 20 хүн голын усанд осолдож амиа алджээ
Баяр, амралтын өдрүүд буюу энэ сарын 08-18-ны өдрүүдэд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 36, объектын гал түймрийн 39, нийт 75 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгаалж, 120 гаруй иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Гал түймэр, аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 29 хүн /24 том хүн, 5 хүүхэд/нас барж, …
-
18 July
АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 643 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 7 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 98 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 69 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн …
-
18 July
Цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар 1111 км замыг амжилттай туулан бариандаа орлоо
Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний түүхт 100, Улаанбаатар төмөр зам-Хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулагдсаны 74, Энхийг сахиулах ажиллагааны 20 жилийн түүхт ойг тохиолдуулан Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С.Ганбаатар цагдаагийн алба хаагчийн авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг харуулах зорилгоор Монгол Улсын хойд хил Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хилийн боомтоос урд …
-
18 July
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар мэндчилгээ дэвшүүлэв
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Ши Жиньпин нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүллээ. ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНЫ МЭНДЧИЛГЭЭНД: “Үндэсний их баяр наадам болон …
-
18 July
Монгол Улсын Ерөнхийлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэндчилгээ дэвшүүлэв
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэндчилгээ дэвшүүллээ. АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс Танд болон Монголын ард түмэнд энэ 07 дугаар сарын 11-ний өдөр …
-
18 July
Фото:Вашингтонд амьдарч буй Монголчуудын наадам
АНУ-ын Вашингтон ДиСи орчимд ажиллаж, амьдарч, суралцаж буй нийт Монголчуудын Үндэсний их баяр наадам 7-р сарын 10-ны өдөр Виржиниа мужийн Фэйрфакс дүүргийн “Bull run Regional park” цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа. Баяр наадмын өдөр Монгол Улсын Төрийн далбааны өдөр тохиож байсантай холбогдуулан Төрийн далбааг мандуулах ёслолоор наадмын үйл ажиллагааг эхлүүлэв. Төрийн далбааг мандуулах ёслолыг Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Цэргийн атташе, …
-
18 July
Ломбардаас мөнгө зээлсэн бол…
Иргэн Г.М нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг Ломбардад өөрийн машиныг барьцаалан 1,400,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлж, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцжээ. Г.М нь гэрээний үүргээ зөрчсөн тул Ломбардын зүгээс үндсэн зээлийн үлдэгдэл 1,400,000 төгрөг, хүү 494,400 төгрөг, алданги 425,565 төгрөг, нийт 2,320,465 төгрөгийг …
-
18 July
Н.Удаанжаргал:Төмөр замын төслүүд стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна
“ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ. Монгол түмний Төрт ёсны их баяр цэнгэл Тулгар төрийн 2231, Их Монгол Улсаа даянд тунхагласны 816, Ардын хувьсгалын галыг асаасны 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг эрхэм Та бүхэндээ өргөн дэвшүүлье. Монгол Улс сүүлийн жилүүдэд нийгэм, эдийн засгаа сэргээх их бүтээн …
-
13 July
50 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлжээ
Засгийн газар 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нийслэл Улаанбаатар хотын өвлийн хэрэгцээг хангах сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэх, хичээлийн шинэ жил, намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулах асуудлуудаар албан даалгавар гарган ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Таван толгой түлш” ХХК-ийн зүүн үйлдвэр дээр ажиллалаа. …
-
13 July
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн дурсгалыг хүндэтгэн эмгэнэл илэрхийллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд 7 дугаар сарын 13-ны өдөр хүрэлцэн очиж, Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн дурсгалыг хүндэтгэн гүн эмгэнэл илэрхийлж, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо агсны “идэвхтэй энх тайванч” гадаад бодлого Япон Улсын олон улс дахь …
-
13 July
О.Хангай 10 давж, Улсын АВАРГА боллоо
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд арав даван түрүүлсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Оргихын Хангайд “Улсын аварга” цол олголоо. Мөн ес даван үзүүрлэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын …
-
13 July
Монголчууд бид Монголоороо гоёж, Монголоороо бахархаж, Монголоороо омогшиж, Монголоороо амьдрах ёстой
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ: Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ, Эрхэм хүндэт зочид оо, Эрхэм хүндэт наадамчид аа, Монголчууд бид төрт …
-
12 July
Ерөнхийлөгч хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар өнөөдөр Хүй долоон худагт хурдан соёолонгийн уралдаан үзэж сонирхлоо. Соёолонгийн уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын харьяат Б.Энхбаярын хээр үрээ түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь Хүй долоон худагт Хүй мандал галд зочлов. Тус галд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Тод манлай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл