Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 оны засвар, арчлалтын хүрээнд хотын 14 байршилд гол болон туслах замыг засаж, шинэчлэхээр төлөвлөсөн. Үүний нэг болох Сүхбаатар дүүргийн Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлыг 2022 оны тавдугаар сарын 27-нд эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд тус замыг Өлзий төвийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвар хүртэлХүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас МУИС-ийн уулзвар хүртэлМУИС-ийн уулзвараас Гадаад харилцааны яамны …
Tag Archives: нийгэм
July, 2022
-
1 July
Хөгжмийн зохиолч Б.Чинбат төр, түмнийхээ хайр, хүндэтгэлийн хариуг хөгжмөөрөө барина
Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат сүүлийн үед уран бүтээлдээ ханцуй шамлан орж байгаагаа өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн бөгөөд хэдхэн хоногийн дараа болох Үндэсний их баяр наадмын ерөнхий хөгжмийн зохиолчоор ажиллаж байгаа аж. Түүний хувьд 2017 онд мөн наадмын хөгжмийн зохиолчоор ажилласан бөгөөд тухайн үедээ наадамчин олны талархлыг ихэд хүлээж байсан. Наадмын ерөнхий хөгжмийн зохиолчоор ажиллана гэдэг нь …
-
1 July
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хурц нартай, аагим халуун үргэлжилж, нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 07 сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим …
June, 2022
-
30 June
У.Хүрэлсүх: Төр, засаг, хувийн хэвшил хамтрахын зэрэгцээ иргэн бүр эх оронч худалдан авагч байя
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч “Очирдагинас” ХХК, “Витафит Инвест” ХХК-д ажиллалаа. “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын хүрээнд ирэх таван жилд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий цогц арга хэмжээ авах болсныг Ерөнхийлөгч хэллээ. Ингэснээр гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр …
-
30 June
Г.Нацаг: Хортон шавж идсэнээс өнгө нь өөрчлөгдсөн модод сэргэх боломжтой
Нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын ногоон бүс болон зарим зуслан орчмын ойн модонд хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулж байгаа. Тиймээс иргэдийг ой модонд аялж, алхахгүй байхыг сануулсаар буй. Түүнчлэн хот орчмын ногоон бүс дэх ой модны өнгө зарим газарт өөрчлөгдөж, хортонд идэгдэж байж болзошгүй тухай иргэд мэдээлэх болсон. Тиймээс Нийслэлийн Байгаль орчны газрын Ой хамгаалал хариуцсан мэргэжилтэн Г.Нацагаас …
-
30 June
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг сар бүр шалгана
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204.11 км авто замын их засвар шинэчлэлтийн ажлын явцтай танилцлаа. Тус авто замыг таван багцад хуваан, дөрвөн эгнээ болгож өргөтгөн шинэчилж буй юм. Одоогоор Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн багц 1, 3, 5 дугаар хэсгийн 113.53 км замыг шинээр асфальтбетоноор хучиж, 2, 4 дүгээр хэсгийн багцын 90 орчим км түр замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байна. Замын гол …
-
30 June
Гэсэр сүмээс Хүнсний 1-р дэлгүүр хүртэлх замыг хааж, хучилт хийнэ
2022 оны зам засвар, арчлалтын хүрээнд Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн уулзвар хүртэлх авто замын засвар, шинэчлэлийн ажил зургадугаар сарын 27-нд эхэлсэн. Тус замыг Гэсэр сүмийн уулзвараас Хүнсний 1-р дэлгүүрийн уулзвар хүртэлХүнсний 1-р дэлгүүрийн уулзвараас Байгалийн түүхийн музейн зүүн урд талын уулзвар хүртэл гэсэн хоёр хэсэгт хуваан шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний хэсгийг хааж, хучилтын ажил …
-
30 June
Цусны донорын тухай анхдагч хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын даргын 2022 оны 08 дугаар захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Учрал, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ. Уг Ажлын хэсэг Эрүүл мэндийн яам болон эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөлтэй Цусны донорын тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт нийслэл …
-
30 June
Наадмын түрүү бөхийн нэрэмжит шагналаар ЭХЭМҮТ-ийг тохижуулна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тоёота Сэйлс Монголиа” ХХК болон “Монгол Контент” ХХК-ийн төлөөллүүд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд Үндэсний их баяр наадмын түншээр ажиллах, эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана. “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос Үндэсний их баяр наадмын түншээр ажиллаж, түрүү …
-
30 June
Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан сурталчилгааны болон бусад самбарыг буулгана
Нийслэлийн Засаг дарга Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зарим арга хэмжээний тухай А/880 тоот захирамжийг өнөөдөр гаргалаа. Тус захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газарт зохих зөвшөөрөлгүй байрлуулсан, хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, эвдэж гэмтсэн зар сурталчилгааны болон бусад төрлийн самбар, хөшөө, суварга, эд зүйлсийг …
-
30 June
Г.Занданшатар: Үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллуулна
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.06.30/ хуралдааны эхэнд Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллуулах талаар мэдэгдлээ. Тэрбээр, УИХ хүнсний гол нэрийн болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан эрсдэлт хүчин зүйлийг урьдчилан харж, түүнээс улсын эдийн засаг, иргэдийн амьжиргааг сэргийлэн хамгаалах асуудлыг онцгойлон анхаарах шаардлагатай байгааг дурдаад, …
-
30 June
Хүүхэд байхдаа урлаж байсан даавуун торон цүнхээрээ одоо ч “гангардаг”
“Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн чанарын менежер, ахлах дэслэгч Т.Үлэмжийг урьлаа. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 2016 оноос хойш 6 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа юм. Сувиллын эмчилгээний хэсгийг хариуцахаас гадна байгууллагын бүхий л үйл ажиллагаанд оролцож, үйл ажиллагааны чанарыг сайжруулахаар зорин ажилладгаараа түүний мэргэжил онцлогтой. -Түүний хувьд багаасаа …
-
30 June
Т.Баасансүрэн: Шинэ Үндсэн хуулиар байгуулагдсан анхны парламентын Хэвлэл мэдээллийн албанд ажилласан минь
Нацагийн Багабанди Улсын Их Хурлын дарга болов. Дэд даргаар Дорноговь, Сүхбаатар, Төв аймгийн даргаар ажиллаж байсан Ж.Гомбожав сонгогдсон. Эрхүүд хуульчийн мэргэжил эзэмшсэн Н.Ринчиндоржийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилжээ. Шинэ Үндсэн хуулиар байгуулагдсан анхдугаар парламентын удирдлага 1992 онд ингэж бүрэлдсэн юм. Эрхүүгийн Их Сургуулийн орос хэлний бэлтгэл ангид хамтдаа суралцаж байсан Н.Багабанди өнөөх Баасансүрэн хаана явж …
-
30 June
Улаанбаатар хотын албан ёсны дижитал хөтчид аж ахуйн нэгжүүдийг бүртгэж эхэллээ
Дэлхий даяар хөгжлийн томоохон давлагаа өрнөж эхэлсэн нь цахим шилжилт юм. Финтек салбарын эрчимтэй өсөлтөөс эхлээд рестораны меню гээд орчин үеийн өдөр тутмын амьдралд шаардлагатай бүхий л үйлдлийг ухаалаг утсаараа дамжуулан гүйцэтгэх бүрэн боломжтой болсон. Монгол Улс энэхүү цахим шилжилтийн түүчээг үргэлжлүүлэн, алгуурхан боловч үр дүнтэйгээр шинэчлэлийг хийсээр байна. Тэгвэл Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд НЗДТГ, Нийслэлийн Сургалт, судалгаа, олон …
-
30 June
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, ялангуяа Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндий болон говь, талын нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжилж, нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2022 оны 06 сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл