Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ. Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Уг тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн цэрэг татлагын үйл ажиллагаа …
Tag Archives: нийгэм
October, 2021
-
21 October
Н.Сугар: Хүндэвтэр оноштой иргэдийн тоо энэ долоо хоногт өссөн
НОК-оос зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ “Өнгөрсөн долоо хоногт 6001 ороор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан бол энэ долоо хоногт 6098 ор байна. Энэ нь 97 ор нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс 258 нь эрчимт эмчилгээний ор бол 5840 нь энгийн эмчилгээний ор байна. Өнгөрсөн долоо хоногт 6429 хүн …
-
21 October
А.Ариунзаяа: Хүүхэд хамгааллын салбарт төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж, шинэ шатанд гаргаж ажиллах нь чухал
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Хүүхдийн оролцооны үндэсний сүлжээ, Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн эсрэг үндэсний сүлжээ, Экпат Монгол сүлжээ, Хүүхдийн эрхийн форум, Нийгмийн халамжийн байгууллагуудын нэгдсэн холбоо, Монголын сурагчдын холбоо, Монголын үндэсний зуслангуудын холбоо, Харааны бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын холбоо, …
-
21 October
Ж.Батбилэг:Халдвар гарснаас болж багш нарын урамшууллыг олгохгүй байх ёсгүй
НОК-оос долоо хоног бүрийн пүрэв гарагт цаг үеийн асуудлаар мэдээлэл өгдөг. Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Батбилэг дараах мэдээллийг өглөө. -Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургуулиуд танхимаар болон зайны сургалт явуулаад хоёр сар болж байна. Өнөөдрийн байдлаар хүүхдүүдээс илэрч буй халдварын тохиолдол буурах хандлагатай байгаа юм. Одоогийн байдлаар хоёр сургууль, таван цэцэрлэг 100 …
-
21 October
Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан Дамдины Хаянхярваад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцлээ. …
-
21 October
Булган, Хөвсгөл аймгууд “e-Mongolia-д нэгдлээ
Орон нутгийн төрийн байгууллагууд үйлчилгээгээ цахимжуулж, “e-Mongolia” системд нэгдэж эхэллээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн төрийн 10 байгууллагын 68 үйлчилгээ цахимжсан бол Булган аймгийн төрийн 9 байгууллагын 54 үйлчилгээ “e-Mongolia” системд орлоо. Хөвсгөл аймаг: Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн 18 үйлчилгээ Ус сувгийн газрын 9 үйлчилгээ Авто тээврийн төвийн 3 үйлчилгээ Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын 5 үйлчилгээ Онцгой байдлын газрын …
-
21 October
БОАЖЯ:“Tourism Forum Mongolia 2021”, “ITM 2021″ олон улсын Аялал, жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулагдана
Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран “TOURISM FORUM MONGOLIA 2021”, “ITM 2021″ олон улсын Аялал, жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулахаар ажиллаж байна. Цар тахлын дараах аялал жуулчлалын хөгжилд онцгой ач холбогдолтой гэж үзэж буй эдгээр арга хэмжээ нь салбарыг сэргээхэд чухал нөлөөтэй гэж судлаачид үзэж байгаа. “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээг …
-
21 October
Д.Сумъяабазар: Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж төлөвлөөгүй нэг ч хотхоныг дахин бариулахгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, тус хороодод улсын сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийдвэрлэхээр нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзсэн юм. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо нь 26 мянган хүн амтай бөгөөд 7500 нь 18 хүртэлх насны хүүхдүүд. Үүнээс цэцэрлэгийн насны 3000 орчим хүүхэд байдаг ч улсын …
-
21 October
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2021 оны 10 сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор …
-
20 October
Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн нэгдүгээр цуврааны бие бүрэлдэхүүн өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирлээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт хүчин зүтгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон монгол эх орон, төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ амжилт гүйцэтгэсэн …
-
20 October
Дархлаажуулалтын гуравдугаар тунгийн дараа “Эрдэнэт үйлдвэр”-т халдварын тохиолдол 10 дахин буурчээ
Коронавирусын халдвараас хамгаалах, тархалтыг бууруулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, дархлаажуулалтын ажлын хэсэг байгуулан, нийт ажилтнуудаа гурван удаагийн вакцинжуулалтад хамруулжээ. БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Синофарм үйлдвэрийн Вероцелл вакцины эхний тунд нийт ажилтны 100 хувь, хоёр дахь тунд 98 хувь нь хамрагдсан бол гуравдугаар тунд 3919 ажилтан буюу 82.4 хувь нь хамрагдаж, Пфайзер вакцин хийлгэжээ. Ингэснээр дархлаа сэргээх нэмэлт тунгийн дараа 14 хоногоос хойшхи …
-
20 October
Н.Долгормаа: Шинжилгээний цаг авах системийг хөгжүүлнэ
Иргэд коронавирусийн халдвар авсан эсэхээ шинжилгээгээр баталгаажуулж байгаа. Иргэдийн шинжилгээний хариуг цаг алдалгүй хүргэхийн тулд цахим системүүдийг ажиллуулж эхэлсэн. Энэ талаар НЭМГ-ын Статистик мэдээлэл, цахим эрүүл мэндийн хэлтсийн дарга Н.Долгормаагаас тодрууллаа. -Иргэдийн шинжилгээний хариуг ямар системээр хүргэж байна вэ? -Коронавирусийн цар тахлын үед Монгол Улсын эрүүл мэндийн салбар томоохон системүүдийг хөгжүүлсэн. Эдгээрээс www.eruul.gov.mn, www.tandalt.gov.mn зэрэг системүүдийг иргэд ихээхэн ашиглаж байна. Шинжилгээний хариугаа гар утсаараа авах, шинжилгээний …
-
20 October
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд эрдэс баялгийн бирж байгуулах тухай асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд танилцуулж, үүнтэй холбоотойгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Монгол Улсын үндсэн хуульд заагдсан төрийн нийтийн өмч болох газрын дорх баялгаас хүртэх үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, …
-
20 October
“Тавантолгой дулааны станц” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг энэ долоо хоногт зарлана
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг цаг алдалгүй зохион байгуулж, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг Эрчим хүчний сайдад даалгалаа. Төсөл санаачлагчийг төлөөлж, “Эрдэнэс-тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэл хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер …
-
20 October
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахална. Тус хороо нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцын Парисын хэлэлцээр, Цөлжилттэй тэмцэх конвенцоор хүлээсэн үүрэг болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажлын …