Tag Archives: нийгэм

May, 2022

  • 27 May

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан нар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Ё.Баатарбилэг нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай анхдагч хуулийн төслийг өнөөдөр (2022.05.27) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Хуулийн төсөл 6 бүлэг, 19 зүйлтэй. Улсын Их Хурлаас 2017 онд улс орон даяар зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэдийн 94.5 хувь нь төрийн сахилга хариуцлагыг …

  • 27 May

    Хөгжлийн банкны дуулиан юу болов…

    Өнгөрсөн өвлөөс эхэлсэн Хөгжлийн банкны дуулиан юу болов гэж эх баригчдаас асууя. Хөгжлийн банкнаас 74 аж ахуйн нэгжид нийт 2,383,007,436,094 /хоёр их наяд гурван зуун наян гурван тэрбум/ төгрөгийн зээл олгосон байсан бөгөөд зээлийн зарцуулалттай холбоотой үйл ажиллагаа нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоохоор хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн. Хамгийн гол нь улс төрчид болон тэдний ойрын хүрээлэлийнхэн бага хүүтэй …

  • 27 May

    Л.Оюун-Эрдэнэ: Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 38 мянган чадварлаг инженер хэрэгтэй байна

    Өмнөговь аймаг, энэ орчмын бүс нутаг нь уул уурхай, эрчим хүч болон боловсруулах аж үйлдвэрийн салбарын хөгжлийн гол цэг, тэргүүлэх бүс нутаг болон хөгжиж байна.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 321-р тогтоолоор Өмнөговь аймагт эрчим хүч, геологи, уул уурхай, барилга, мэдээллийн технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа сургуулийг шинээр байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу Өмнөговь аймаг дахь “Сургалт- эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор-ыг байгуулахаар болсон …

  • 27 May

    Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У. Хүрэлсүх эмэгтэй энхийг сахиулагчдад баяр хүргэв

    Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” энэ өдрүүдэд тохиож байна. Эмэгтэй энхийг сахиулагчдаа алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх ёслол Соёлын төв өргөөнд болж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 400 гаруй эмэгтэй алба хаагч оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх  төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй …

  • 27 May

    Маргааш нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно

    “Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээн маргааш буюу тавдугаар сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор тухайн өдөр 06:00-18:00 цагийн хооронд зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны гурван чиглэлийн үйлчилгээ түр зогсоно. Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их …

  • 27 May

    Хонь, ямааны нөөцийн махны үнийг 200 төгрөгөөр буурууллаа

    Нийслэлийн хүн амын 2022 оны хаврын улирлын хэрэгцээнд зориулан 23 аж ахуйн нэгж 12.7 мянган тонн мах нөөцөлсөн. Нөөцийн махыг нийслэлийн 9 дүүргийн 565 хүнсний дэлгүүрээр худалдаалж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 30 хувийг борлуулаад байна. Улаанбаатар хотын инфляцид хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 34 хувиар нөлөөлж байна. Тиймээс бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд махны үнийг хямдруулах, иргэдэд очих үнийн өсөлтийн дарамтыг …

  • 27 May

    Сүхбаатарын талбайд “Европын өдөрлөг” болно

    Нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах гэж буй. Энэ жилийн хувьд энэхүү тэмдэглэлт өдөрт бас нэгэн томоохон арга хэмжээ хүч нэмэн орж ирж байгаа нь “Европын өдөрлөг” юм.   Маргааш Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагт  “Европын өдөрлөг”-ийг зохион байгуулна. Өдөрлөг зохион байгуулах ажлыг НЗДТГ, УБЗАА-аас …

  • 27 May

    ОХУ-аас орж ирсэн түймрийн голомтод Үндэсний аврах бригадын бүлгийн даргаар ахлуулсан алба хаагчид ажиллаж байна

    Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг, Минжийн застав орчимд ОХУ-аас Монгол Улсын хил рүү ойн түймэр гарч байгаа тухай дуудлага ОБЕГ-т 2022.05.25-ны өдрийн 21:40 цагт ирсний дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн Эрэн хайх салбарын бүлгийн дарга, ахмад Х.Ганхуягаар ахлуулсан алба хаагчид үүрэг гүйцэтгэхээр явсан талаар Шадар сайдад танилцуулав. Өчигдөр өглөө 07:36 цагт ОБЕГ-ын …

  • 27 May

    Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт эхэллээ

     Монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалт” Соёлын төв өргөөнд эхэллээ. Тус арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 400 гаруй энхийг сахиулагч эмэгтэй оролцож байна. Энэ үеэр НҮБ-ын энхийг сахиулах болон олон үндэстний цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн эмэгтэй цэргийн алба хаагчдын …

  • 27 May

    Фото: Сүхбаатарын талбайд шөнийн парад боллоо

    Монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний болон ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын 1500 орчим алба хаагч ёслолын жагсаалд жагсахаар бэлтгэлээ базааж байна. Тус нэгдсэн бэлтгэлийн хүрээнд шөнийн парадыг өнөө өглөө үүрийн 04.00 цагт Сүхбаатарын талбайд хийлээ. Ёслолын жагсаалд Онцгой байдлын албаны эрэгтэй, эмэгтэй 73 алба хаагч оролцож байгаа юм гэж …

  • 27 May

    Шивээхүрэн боомтод ачаа тээврийн терминал энэ оны есдүгээр сард ашиглалтад орно

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүний хамт Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагаа, ачаа шилжүүлэн ачиж, буулгах терминалын бүтээн байгуулалттай танилцлаа.Цар тахлын улмаас 2021 оны аравдугаар сараас үйл ажиллагаа нь зогсоод байсан тус боомт энэ сарын 25-ны өдрөөс хэвийн ажиллаж эхэлсэн. Улс хоорондын тээвэрлэлт эхэлж, экспорт импортын урсгал саадгүй боллоо. Энэ сарын 25-ны өдөр боомтоор 220 чингэлэг нүүрс гарсан байна. Ойрын …

  • 27 May

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын  нутгийн  зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 2022 оны 05 сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.  Бусад нутгаар бороо орохгүй. …

  • 26 May

    Л.Оюун-Эрдэнэ: Бид ойрын ирээдүйд экспортын дөрвөн гарцтай болно

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймаг, Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд оролцож, мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөлтэй танилцлаа.  Ерөнхий сайд “Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг. Энэ оны хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын …

  • 26 May

    Л.Оюун-Эрдэнэ: Өмнөговь аймгийн ХАНБОГД сумыг орчин үеийн ХОТ болгон хөгжүүлнэ

    Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгон өргөжүүлэх ажил өнөөдөр эхэлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус суманд УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт ажиллаж “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” төлөвлөлтийн баримт бичгийг танилцуулж, Ханбогд сумын удирдлагуудад хүлээлгэн өгөв.   Барилга, хот байгуулалтын яам, Өмнөговь аймаг, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар, …

  • 26 May

    Фото:“ТЭГРИ ЧИНУ” олон ангит кино нээлтээ хийлээ

    Belgute Pictures, Mount Guard болон Мобинет ХХК-ийн Voo хамтран бүтээсэн “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны нээлт өчигдөр /2022.05.25/ Corporate Convention центрт боллоо. “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны Ерөнхий продюсераар Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, Ц.Идэрмөнх, П.Баярмөнх, гүйцэтгэх продюсераар А.Амундра, Б.Дэлгэрцэцэг, Ц.Мэнд-Амар ажилласан бол Ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан С.Ариунбямба, Н.Ялалт ажиллаж, киноны эх зохиолыг Тодко Самсон …