Tag Archives: нийгэм

May, 2022

  • 27 May

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын  нутгийн  зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 2022 оны 05 сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.  Бусад нутгаар бороо орохгүй. …

  • 26 May

    Л.Оюун-Эрдэнэ: Бид ойрын ирээдүйд экспортын дөрвөн гарцтай болно

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймаг, Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд оролцож, мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөлтэй танилцлаа.  Ерөнхий сайд “Монгол Улсын нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 орчим хувийг Гашуунсухайт боомт дангаараа эзэлдэг. Энэ оны хоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар Гашуунсухайт-Ганцмод боомтын …

  • 26 May

    Л.Оюун-Эрдэнэ: Өмнөговь аймгийн ХАНБОГД сумыг орчин үеийн ХОТ болгон хөгжүүлнэ

    Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгон өргөжүүлэх ажил өнөөдөр эхэлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус суманд УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт ажиллаж “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040” төлөвлөлтийн баримт бичгийг танилцуулж, Ханбогд сумын удирдлагуудад хүлээлгэн өгөв.   Барилга, хот байгуулалтын яам, Өмнөговь аймаг, Ханбогд сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар, …

  • 26 May

    Фото:“ТЭГРИ ЧИНУ” олон ангит кино нээлтээ хийлээ

    Belgute Pictures, Mount Guard болон Мобинет ХХК-ийн Voo хамтран бүтээсэн “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны нээлт өчигдөр /2022.05.25/ Corporate Convention центрт боллоо. “ТЭГРИ ЧИНУ” олон ангит киноны Ерөнхий продюсераар Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, Ц.Идэрмөнх, П.Баярмөнх, гүйцэтгэх продюсераар А.Амундра, Б.Дэлгэрцэцэг, Ц.Мэнд-Амар ажилласан бол Ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан С.Ариунбямба, Н.Ялалт ажиллаж, киноны эх зохиолыг Тодко Самсон …

  • 26 May

    А.Намуун: Марафоны бүртгэл тавдугаар сарын 27-ны өдрийг дуустал үргэлжилнэ

    Тавдугаар сарын 28-нд нийслэл Улаанбаатар хотод олон улсын гүйлтийн “Улаанбаатар марафон-2022” болно. Энэхүү марафоныг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд цар тахлын улмаас хоёр жил завсарлаж, энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж буй юм. Энэ жилийн хувьд марафоны бүртгэлээс эхлэн бүхий л явцад технологийн дэвшил ашиглан, оролцогч тамирчдын амжилтыг бүртгэж баталгаажуулж эхэлснээрээ онцлог юм. Энэ талаар Нийслэлийн …

  • 26 May

    Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюу Толгой төслөөс ирэх таван жилд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллаж байна. Ханбогд суманд болсон “Ханбогд хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040”хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зураг ёслолын ажиллагаанд оролцож үг хэллээ. Тэрбээр,Эрхэм Монгол ахан дүүс ээ,Эдүгээ цагт Монгол Улсын эдийн засгийн ачааны тэн хагасыг үүрч буй Өмнийн их говийн иргэд ээ, хүндэт ханбогдчууд аа,Энд хуран цуглаж түүхэн мөчийн гэрч болж буй хүндэт зочид, төлөөлөгчид өөМиний бие …

  • 26 May

    БШУЯ:Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй

    Боловсрол, шинжлэх ухааны сайдын  А/38 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн  2021-2022 оны хичээлийн жилийн II, III дугаар улирал буюу хоёрдугаар хагас жилийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон билээ. Энэхүү хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн II хагас жилийн хичээл хоёрдугаар сарын 14-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 01 хүртэл үргэлжилж, дөрөвдүгээр сарын 04-10-ны өдрүүдэд нэг долоо хоног амарсан. Харин гуравдугаар улирлын хичээл дөрөвдүгээр сарын 11-ээс эхэлсэн …

  • 26 May

    Б.Лхагва-Очир: Дэлхийд ур чадвараараа гайхуулдаг циркийн жүжигчдээ гаднын улсад алдаж байгаад харамсаж байна

    Монголын циркчдийн ур чадвар дэлхийд маш өндрөөр үнэлэгддэг байна. Тиймээс манай циркийн жүжигчдээр хичээл заалгаж, шавь болох сонирхолтой гаднын залуус их байдаг аж. Гэтэл Монголын циркчид бэлтгэлийн байргүйгээс бөхийн өргөө, АСА цирк, сургуулиудын спорт заал зэрэг газар түрээс төлж бэлтгэлээ хийдэг. Түүнээс бус бэлтгэлийн байртай байсан бол монгол циркийн жүжигчдийн амжилт улам өндөр байх байсан талаар циркчид ярьж байна. Циркийн …

  • 26 May

    Оройн 22 цагаас шөнийн 02 цагийн хооронд гэр бүл хүчирхийллийн дуудлага эрс нэмэгддэг

    Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах Ажлын хэсгийн гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Б.Жаргалмаа нар Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр болон Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр …

  • 26 May

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна. 2022 оны 05 сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон …

  • 25 May

    Тапан Мишра: “Буянт-Ухаа” нисэх буудлыг НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр ажиллуулах сонирхол байна

    Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар баталсан. Цаашид тус нисэх буудлыг НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр ашиглах боломжийн талаар Зам, тээврийн хөгжлийн яам, НҮБ-тай зөвшилцөх уулзалтыг өмнө …

  • 25 May

    Монгол Банкны Ерөнхийлөгчид “хөлдөөгч” авч өгье

    Монгол төгрөгийн ханш өдөр ирэх тутам буурч, 1 ам доллар албан бусаар 3200 төгрөг хэдийнээ давчихлаа. Иргэд жилийн өмнө 1 ширхэг талыг 1300 төгрөгөөр, 1 литр А92 бензинийг 2700 төгрөгөөр худалдан авдаг байсан бол одоо нэг ширхэг талх 1550, литр бензин 2930 төгрөг болчихлоо. Тэр хэрээр бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, төгрөгийн ханш өдөр ирэх тутам суларч байна. УИХ-ын индэр дээрээс …

  • 25 May

    Фото:Нийслэлийн 9 дүүргээс нийт 5,429 ээж алдарт эхийн одон авч байна

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардууллаа. Энэ жил алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд нийт 12,559 ээж, үүнээс I зэргийн одонгоор 912 ээж, II зэргийн одонгоор 11,647 ээж шагнуулж байна.  Харин нийслэлийн 9 дүүргээс нийт 5,429 ээж алдарт …

  • 25 May

    Хүүхдийн баяраар автомашингүй гудамжинд “Хүүхдийн Ертөнц-2022” фестиваль болно

    Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Нийслэлийн ЗДТГ, Монголын Хүүхдийн Ордон, Хүүхдийн сан, Эм Си Пи ХХК хамтран П.Гэндэнгийн гудамж буюу Баянгол зочид буудлын авто замын уулзвараас Шангри-Ла Моллын хойд уулзвар хүртэлх 500м авто замын хөдөлгөөнийг 2022 оны 6-р сарын 1-ний 08:00-20:00 цагуудын хооронд хааж, “Хүүхдийн Ертөнц-2022” баярын фестиваль нээлттэй зохион байгуулахаар болсон байна.  Тус арга хэмжээний хүрээнд …

  • 25 May

    Ж.Ганболд: “Улаанбаатар марафон” бол олон улсын хэмжээний үзүүлэлт өндөртэй тэмцээн

    “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 28-ны бямба гарагт Улаанбаатар хотод зохион байгуулна. Олон улсын марафон гүйлтийг хэрхэн зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өгөв. Хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Улаанбаатар марафон” бол олон улсын хэмжээний үзүүлэлт өндөртэй тэмцээн. Тиймээс ч  жил болгон гадаадын улс орны тамирчид оролцдог онцлогтой. …