Засгийн газрын өнөөдрийн/2022.05.25/ хуралдаанаар Монгол Улс, БНХАУ-ын агаарын хилийг нээх тухай хэлэлцлээ. Тус асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монгол Улс, БНХАУ хооронд агаарын тээврийн нислэгийг сэргээх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Өнөөдрөөс 26 сарын өмнө Монгол, Хятадын хооронд агаарын тээврийн үйлчилгээ зогссон байсан. Манай улсын Элчин сайдын яамныхан холбогдох газруудтай ярилцаж Шанхай, Бээжингээс бусад хотууд руу долоо хоногт нэг удаа нислэг …
Tag Archives: нийгэм
May, 2022
-
25 May
Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлүүлэв
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Хятадын талаас цар тахал хил дамнан халдварлахаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах бодлого хэрэгжүүлж, өнгөрсөн хугацаанд Сэхээ боомтод ариутгал, халдваргүйжүүлэлтийн байгууламжийг барьж байгуулсан байна. Улмаар талууд Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын …
-
25 May
Фото:Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд алдарт эхийн одон гардууллаа
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардууллаа. Хуульд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан. Энэ жил алдарт эхийн одонгоор улсын …
-
25 May
Чех улстай хамтран оюутан солилцоог 20 сарын хугацаатайгаар хэрэгжүүлнэ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Витопилыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр тал Боловсрол, шинжлэх ухааны яам, Чех улсын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлуудыг эрчимжүүлэхээр харилцан ярилцлаа. Яамд хоорондын хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын төрийн өмчийн дээд боловсролын байгууллагын бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж …
-
25 May
Явуухулангийн цэцэрлэгт “Хүрээ үдэш”-ээр зочлоорой
Уран бүтээлийн “Цэгц аравт” нэгдлээс санаачлан яруу найргийн уншлага, хотын дуу, хөгжим зэрэг урлаг, соёлын чөлөөт үзүүлбэр бүхий их хотын үдшийн чөлөөт хөтөлбөрийг ирэх баасан, бямба, ням гарагууд буюу тавдугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. “Хүрээ үдэш-City night” хэмээн нэрлэсэн энэхүү гурван үдшийн чөлөөт хөтөлбөрт үе үеийн яруу найрагчид хүрэлцэн ирж …
-
25 May
Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэлдэхээр гадаадын шилдэг их сургуулийн тэтгэлгийг анх удаа олголоо
Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2021 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-ын дагуу зохион байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оюутнуудад батламж гардууллаа. Гадаадын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт суралцах сонирхолтой 77, дотоодын их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн дэмжлэг авах хүсэлтэй 146 суралцагч өргөдөл ирүүлснээс нийт 75 иргэнийг журмын дагуу …
-
25 May
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна. 2022 оны 05 сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, …
-
24 May
Д.Даваасамбуу: Баялгийн өгөөжийг хувь хүний хуримтлалд зарцуулах нь илүү үр дүнтэй
УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023-2025 оны төсөөлөл, өрийн стратегийн байдалд санал дүгнэлтээ өгөөд байгаа. Үүнтэй холбогдуулан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Д.Даваасамбуутай ярилцлаа. -Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү. Инфляцийн түвшин, төсвийн байдал ямар байгаа талаар болон хүндрэл хэрхэн үүссэн талаар, өрийн байдал ямар байгаа талаар бодит мэдээллийг тодруулж …
-
24 May
Б.Одбаяр:Явган хүний замыг өргөтгөхөд саад учруулж буй ААН-д мэдэгдэл, шаардах хуудас хүргүүлж байгаа
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар төсвийн бие даасан байдал хангагдаж, нийслэл болон дүүргүүд нийгэм, эдийн засгийн хувьд хөгжих боломж бүрдсэн. Үүний үр дүнд түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг эхлүүлж, гудамж, зам шинэчлэх, авто зам болон гүүрэн байгууламжийг шинээр барих, өргөсгөх зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийж буй. Энэ хүрээнд иргэдийн аюулгүй …
-
24 May
“Автомашингүй өдөр” иргэдэд үйлчилгээ үзүүлэх байршил, амрах захуудын жагсаалтыг баталлаа
Гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 28-ныг “Автомашингүй өдөр” болгож, “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжаар тавдугаар сарын 28-ны 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахаар болов. Тодруулбал, Жанжин Д.Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж) Сөүлийн …
-
24 May
Г.Барсбаатар:ЦДБЭЧ-ын алдарт 60 харын үргэлжлэл, Энхийг сахиулагч Монгол цэрэг гэдгээрээ үргэлж бахархдаг
Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Г.Барсбаатартай ярилцлаа. –Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн удахгүй болох “Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой”-н баярын мэндийг хүргэе. -За баярлалаа. Танай сайтын хамт олонд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе. –Анх урлагийн салбартай хэрхэн холбогдсон талаараа уншигчидтайгаа хуваалцахгүй юу? -Цэцэрлэгт байхаасаа дуулах дуртай хүүхэд байсан. Архангай аймгийн …
-
24 May
Чингэлтэй дүүрэгт хоёр спорт цогцолбор ашиглалтад орлоо
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, олон нийтийг хамарсан спортын арга хэмжээ зохион байгуулах, иргэдийн амарч, зугаалах орчныг нэмэгдүүлэхээр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж байна. Тодруулбал, энэ жил Чингэлтэй дүүрэгт хоёр спорт цогцолбор ашиглалтад орлоо. 1000 ХҮНИЙ СУУДАЛТАЙ СПОРТ ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРЛОО Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгуулсан 1000 хүний суудалтай, гурван блок бүхий …
-
24 May
Замын-Үүд авто замын боомтоор ноос, арьс шир, самар, эмийн ургамал, хөнгөн цагаан зэргийг экспортолж эхэллээ
Цар тахлын улмаас өнгөрсөн 1 жил гаруй хугацаанд уул уурхайн бус бүтээгдэхүүний БНХАУ-д хийх экспорт зогссон байв. Монгол Улсаас БНХАУ-д экспортолдог уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээх, тээвэрлэлтийг эхлүүлэх талаар дипломат шугамаар бүх түвшинд ярилцаж, харилцан ажилласны дүнд 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс Замын-Үүд-Эрээн авто замын боомтоор чингэлэг тээврийн горимоор ноос, арьс шир, самар, эмийн ургамал, хөнгөн цагаан …
-
24 May
Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоны тээврийг нэвтрүүлж эхэллээ
Цар тахлаас өмнө буюу эрүүл хэвийн үед Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор өдөрт дунджаар өргөн царигаар экспортын ачаатай 14-15 цуваа галт тэрэг, нарийн царигаар импортын болон дамжин өнгөрөх чингэлгийн 6-7 цуваа галт тэрэг нэвтэрдэг байв. БНХАУ-ын Эрээн хотод коронавирус бүртгэгдсэний улмаас 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор галт тэргээр нүүрс, нефть, зэсийн хүдэр, цайрын хүдэр, төмрийн …
-
24 May
“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээний үеэр нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орно
“Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээн энэ бямба гарагт буюу тавдугаар сарын 28-нд болно. Үүнтэй холбоотойгоор тухайн өдөр 07:00-18:00 цагийн хооронд зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орж, троллейбусны гурван чиглэлийн үйлчилгээ түр зогсоно. Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл