Tag Archives: нийгэм

October, 2021

  • 18 October

    ЭХЭМҮТ-д амьсгалын аппарат хандивлалаа

    Унгар улсын Засгийн газраас хоёр ширхэг амьсгалын аппаратыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-т хандивласан. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө тус амьсгалын аппаратын нэгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн төв /ЭХЭМҮТ/-д өнөөдөр хүлээлгэн өглөө.  ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэг ковид-19-ийн эмчилгээний 40 ор дэлгэн ажиллаж байсан ба эмчлүүлэх шаардлагатай хүүхдийн тоо нэмэгдсэнээр дахин 20 ор дэлгэсэн байна. Мөн эрчимт эмчилгээний найман ортой үйл ажиллагаа явуулж …

  • 18 October

    З.Бауыржан: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үндсэн 5 зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээ, мэдээллээ иргэд олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх зорилгоор цуврал ярилцлага бэлтгэн хүргэж байна. Энэ удаагийн дугаарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөгжлийн хэлтсийн дарга З.Бауыржантай ярилцлаа. -Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдчихлаа. Хөтөлбөрийн гол …

  • 18 October

    Монгол улс НҮБ-д элссэний 60 жилийн ойд зориулсан “НҮБ-ын 7 хоног” эхэллээ

    Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын 101 дэх гишүүнээр элссэн. Туурга тусгаар улс гэдгээ дэлхийн түвшинд тунхаглан зарлаж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Нэгдсэн Үндэстний Байгууллага нь 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан. НҮБ нь олон улсын энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм, …

  • 18 October

    Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх жолоочийн өгсөн нэг удаагийн шинжилгээг үндэслэн өдөрт хоёр удаа ачаа тээвэрлэлт хийлгэхээр тохиролцжээ

    Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал 2021 оны 10 дугаар сарын 11-14-ний хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-д томилолтоор ажиллаж байгаа хугацаандаа 2021 оны 10 дугаар сарын 12-13-ны өдөр Өлзий, Сэхээ боомтын үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр Альшаа аймгийн дэд дарга Цэцэн болон Өлзий, Сэхээ боомтын холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, Шивээхүрэн-Сэхээ боомтын ачаа тээврийг нэмэгдүүлэх боломж, коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх …

  • 18 October

    Вьетнам Улсын Засгийн газраас 50 мянган ам.доллар хандивлалаа

    ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.             Элчин сайд Зоан Хань Дам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газраас Ковид-19-ын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж Монгол Улсын Засгийн газарт олгож буй 50 мянган ам.долларыг Улсын Онцгой …

  • 18 October

    У.Наранцэцэг: Томуугийн эсрэг вакцинд 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдийг идэвхтэй хамрагдахыг уриалж байна

    Сэрүүний улиралд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Тиймээс нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакциныг 2-11 насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдэд тарьж байгаа. Вакцинжуулалтын явц ямар байгааг НЭМГ-ын мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодруулахад”Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 оны есдүгээр сарын 13-наас эхлэн нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хоёр настай хүүхдүүдийн 91 хувь, гурваас таван настай хүүхдүүдийн 97 хувь, зургаагаас арван нэгэн настай хүүхдүүдийн 98 хувь нь томуугийн вакцинд хамрагдаад байна. Харин жирэмсэн эхчүүдийн хамрагдалт 15 …

  • 18 October

    Төрийн байгууллагуудын зөвлөгөөн, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэхийг үүрэг болгов

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа. Гэр хорооллын иргэдийг ая тухтай өвөлжүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад онцгой үүрэгтэй сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаарх мэдээллийг шуурхай зөвлөгөөний эхэнд сонслоо. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд сайжруулсан түлшний нийт 500 борлуулалтын цэг ажиллаж байна. Сонгинохайрхан дүүрэгт 170, Баянзүрх дүүрэгт 127, Чингэлтэй …

  • 18 October

    Б.Бямбадорж:Эмнэлэгт 6727, гэрээр 27107 хүн эмчлүүлж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Нийслэлийн хэмжээнд коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалт, халдвар авсан хүний тоо буурч байгаа боловч  хүнд болон хүндэвтэр хүмүүс,  тэр дундаа амьсгалын аппарат шаардлагатай хүмүүс нэмэгдэж байна. Эмнэлэгт 6727 хүн хэвтэж эмчлүүлж буй бол …

  • 18 October

    Б.Гүнжидмаа: Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Баянзүрх дүүргийн иргэд хамгийн идэвхтэй санал өгч байна

    “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд  есдүгээр сарын 29-нөөс энэ сарын 29 хүртэл иргэдээс санал авч буй. Энэ талаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаа, Нийслэлийн хот төлөвлөлт, судалгааны институтийн маркетинг менежментийн хэлтсийн дарга Б.Гүнжидмаа нартай ярилцлаа. -Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хэзээнээс эхэлсэн бэ? Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаа: – Нийслэлийн хэмжээнд мөрдөн ажиллаж байгаа “Улаанбаатар …

  • 18 October

    Ц.Баасанжав: Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиа шинэчлэн батлуулж, өнөөгийн нөхцөлд нийцүүлж чадсан нь том ололт

    Нийслэл Улаанбаатар хотын 25 дахь дарга,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч хэмээх албан тушаалд анхлан томилогдож байсан Цэрэндэмбэрэлийн Баасанжавтай ярилцлаа. Тэрбээр 1992-1996 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, 1996-2000 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж, 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Нийслэлийн хүндэт иргэн юм. Нийслэл Улаанбаатар хотын 382 жилийн ойн босгон дээр хотын ахмад даргатай хуучилснаа та …

  • 18 October

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэгдлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, “Түгээмэл хөгжил” төв, Монголын Эпилепсийн холбоо хамтран Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй хайлаас мод тарилаа. “Бид хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч, энэ нь аливаа зүйлийг чадахгүй гэсэн үг биш. Үндэсний хөдөлгөөнд бусдын адил идэвхтэй оролцохоо илэрхийлж байгаагийн хэлбэр” гэж …

  • 18 October

    Г.Байгалмаа: КОВИД-19 халдварын улмаас залуучуудад тархины харвалт үүсэх эрсдэл нэмэгдэж байна

    Ковид-19 халдварын үед тархины харвалт ихэссэн талаар Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Харвалтын тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч   Г.Байгалмаатай ярилцлаа. -Ковид-19 халдварын үед тархины харвалт өгөхөөс хэрхэн сэргийлэх вэ? -Дэлхий нийтийг хамраад буй Коронавирусийн халдварын улмаас сүүлийн хоёр жилд тархины харвалт дэлхий дахинд болон манай улсад улам нэмэгдэх хандлага байна. Учир нь Ковид-19 халдвар нь хүний биеийн цусанд …

  • 18 October

    Б.Батзаяа: Монгол Улсад дээрэлхлээс урьдчилан сэргийлэх сарыг анх удаа тэмдэглэн өнгөрүүлж байна

    Дэлхий нийтэд аравдугаар сарыг дээрэлхлээс урьдчилан сэргийлэх сар болгон тэмдэглэдэг. Энэ жил манай улсад анх удаа тэмдэглэж байна. Энэхүү сарын хүрээнд “Сургуулийн болон цахим орчин дахь дээрэлхэл ба сэтгэл зүй” хэмээх цахим сургалт, мэдээллийн аяныг зохион байгуулж байгаа хүүхэд хамгааллын мэргэжилтэн, “Оюунлаг монгол хүн” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Батзаяатай ярилцлаа. -Яагаад 10-р сарыг дээрэлхлээс урьдчилан сэргийлэх сар болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсон …

  • 18 October

    Мөнгө угаах 45 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

    Энэ оны 3 дугаар улирлын байдлаар прокурорын байгууллага нийт 284 Мөнгө угаах гэмт хэрэгт хяналт тавьж, 45 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан Мөнгө угаах гэмт хэргийн 11.9 хувь нь дангаар, 88.1 хувь нь бусад гэмт хэрэгтэй давхар зүйлчлэгдэн шалгагдсан байна. Тодруулбал, 32 хувь нь Татвар төлөхөөс зайлсхийх, 26.4 хувь нь Залилах, 9.6 хувь нь …

  • 18 October

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна. 2021 оны 10 сарын 18-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Дорнод-Дарьгангын тал нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг …