Tag Archives: нийгэм

March, 2019

  • 1 March

    УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоолоо

    Монгол Улсын Үндэсний аудитын газар Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг уг тойргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, хүн амын тоо зэргийг харгалзан, нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 113.4 сая төгрөгөөр, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 96.5 сая төгрөгөөр тогтоожээ.

  • 1 March

    Амралтын өдрүүдэд “Нүүдэлчдийн өвөл 2019- Бүргэдийн баяр” болно

    Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран “Нүүдэлчдийн өвөл 2019 – Бүргэдийн баяр” арга хэмжээг энэ амралтын өдрүүдэд буюу 3-4ний өдрүүдэд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна. Шувуулахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. …

  • 1 March

    300 гаруй ажлын байранд зуучлах өдөрлөг болно

    Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 4-7ны өдрүүдэд “Ажлын байрны өдөрлөг” арга хэмжээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар “Жигүүр гранд групп” ХХК, “Гоёо” компаниудтай хамтран зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийн үеэр нийт 30 гаруй ажил мэргэжлийн 300 гаруй ажлын байранд ажил хайгч иргэдийг бүртгэх, ажлын шууд ярилцлагад хамруулах, ажилд зуучлах, ажил мэргэжлийг чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах …

  • 1 March

    Ерөнхийлөгч “Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээний стратеги” төслийн уулзалтыг нээж үг хэлэв

     Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулагдаж буй “Зүүн хойд Азийн бүс нутгийн нэгдсэн сүлжээний стратеги” төслийн олон улсын уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ. Зүүн хойд Азийн Монгол Улс, БНХАУ, ОХУ, Япон, БНСУ зэрэг таван улсыг холбосон эрчим хүчний нэгдсэн сүлжээг бий болгох зорилготой төслийн уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв. Тэрбээр“Хатагтай, ноёдоо, Эрхэмсэг Элчин сайдууд, Нэгдсэн Үндэстний Байгууллага, …

  • 1 March

    У.Хүрэлсүх: Бэрхшээл их байгаа ч хөгжил дэвшил тасралтгүй үргэлжилж байна

    Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны 98 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ. Эх орон нэгт Монгол улсын нийт ард иргэдээ! МАН-ын гишүүд, дэмжигчид ээ! Та бүхэндээ Монгол Улсад улс төрийн ууган хүчин МАН үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, Эх орончдын өдрийг тохиолдуулан чин …

  • 1 March

    Монгол Ардын Намд шинээр 98 гишүүн элслээ

    Өнөөдөр улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярын өдөр. Жил бүр энэ өдрийг “Эх орончдын баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд МАН түүхт 98 жилийн ойн баярын өдрөө 98 шинэ гишүүн элсүүлэх ёслолын арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд зохион байгууллаа. Батламж гардуулах ёслолын арга хэмжээнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын …

  • 1 March

    “Эх орончдын баяр”-ын өдрийг тохиолдуулан Их Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

    “Эх орончдын өдөр”, МАН байгуулагдсаны 98 жилийн ойг тохиолдуулан төр засгийн болон нийслэлийн удирдлагууд өнөөдөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд МАН-ын дарга У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүд, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирач С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс, иргэдийн …

  • 1 March

    Д.Амарбаясгалан: Дэлхий дахины хөгжил дэвшилд хөл нийлүүлэн алхуулах хариуцлагатай үүрэг ногдож байна

    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн “ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР”-ийн мэндчилгээ  Журмын эрхэм нөхөд өө! Үе үеийн эх орончид оо! Та бүхэндээ Эх орончдын өдөр, Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 98 жилийн ойн баярын мэнд хүргэе! Монголчууд гадаад гүрнүүдийн шахалтан дор төрийн тусгаар тогтнолоо алдсан хүнд цаг үе болох 1921 оны гуравдугаар сарын энэ өдрүүдэд …

  • 1 March

    Нурангад дарагдсан дөрвөн иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна

    Төв аймгийн Заамар сум, Ууцар гэдэг газарт “Эко-Алтан Заамар”ХХК-ийн ашигт малтмалын олборлолтын 100 метр өргөн, 80 метрийн гүнтэй ил уурхайд өчигдөр 16.00 цагийн орчимд нуралт болж зургаан хүн дарагдсан осол гарсан юм. Осол болсон газар луу онцгой байдлын албаныхан Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е нисдэг тэргээр очиж, аврах ажиллагааг явуулснаар хоёр иргэнийг аварсан. Харин үлдсэн дөрвөн иргэнийг эрэн хайх …

  • 1 March

    МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр О.Амартүвшин сонгогдлоо

    МҮХАҮТ-ын ээлжит 20-р их хурал өчигдөр болж тус танхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчөөр UFC группийн  ТУЗ-ийн дарга О.Амартүвшин сонгогдлоо.Тэрбээр хамгийн олон санал буюу 259 санал авсан бөгөөд ирэх дөрвөн жил тус танхимыг удирдах юм. Санал хураалтын удаах байранд Б.Лхагважав 127,  Ч.Ганхуяг 73, Б.Жаргалсайхан 25 санал тус тус авсан байна.  

  • 1 March

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. 2019 оны 03 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир …

February, 2019

  • 28 February

    Х.Баттулга: Шүүх засаглал, зөв, шударга байж Монголын төр цэвэр байх учиртай

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт зарлиг гардуулж, үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай” 27 дугаар зарлиг гаргаж: Гансүхийн Есөн-Эрдэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан …

  • 28 February

    Нийслэлийн Засаг даргаар томилогдсон С.Амарсайхан үүрэгт ажлаа хүлээн авлаа

    НИТХ-ын ээлжит бус Vll хуралдаан энэ сарын 26-ны өдөр хуралдаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг сонгох асуудлыг хэлэлцсэн. Нийт төлөөлөгчдийн 56.8 хувь буюу олонхийн санал авсан С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид батламжлуулах тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэхэд хүргүүлсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр захирамж гаргаж, С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар батламжилсан …

  • 28 February

    Иргэдийн анхаарал болгоомжгүйгээс шар өвсний түймэр гарлаа

    Энэ сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрийн Шадивлан зусланд шар өвсний түймэр гарчээ. Түймэрийг нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 34-р ангитай хамтран шуурхай арга хэмжээ авч түймрийн тархалтыг зогсоож унтраалаа. Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна. 2019 …

  • 28 February

    МҮХАҮТ-ын удирдах багийг сонгох Их хурал эхэллээ

     МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал Соёлын төв өргөөнд  эхэллээ.Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү их хурал нь Танхимын удирдах дээд байгууллага бөгөөд тайлант хугацаанд Танхимын хийсэн ажлыг үнэлж дүгнэн ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлж, МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Танхимын удирдах байгууллага, албан тушаалтнуудыг сонгодог журамтай. Энэ удаагийн ээлжит XX Их хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: МҮХАҮТ-аас 2015-2018 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын тайлан Хяналтын зөвлөлийн 2015-2018 онуудад хийж гүйцтэгэсэн ажлын тайлан МҮХАҮТ-ын дүрэмд …