Tag Archives: нийгэм

March, 2019

  • 5 March

    Монгол-Сингапурын хамтарсан экспорт болон хөрөнгө оруулалтын форумд тавтай морил

    Сингапурын инкубаторын цуврал Бизнес хөтөлбөрийн нэг хэсэг болох Азийн Бизнес Инженерийн албан ёсны төлөөлөгч, ложистикийн хамтрагч, Эрина солюшнз ХХК-ний зохион байгуулж буй МОНГОЛ-СИНГАПУР ХАМТАРСАН ЭКСПОРТ БОЛОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ФОРУМ 2019 оны 03 сарын 7-9 ны хооронд анх удаа Улаанбаатар хотноо зохиогдох гэж байна. Энэхүү форумд дэлхийн зах зээлийн хамгийн хөдөлгөөнт бүс болох Сингапурт өөрийн бизнесээ эхлэхийг зорьж байгаа, бараа бүтээгдэхүүнээ …

  • 5 March

    Ц.Элбэгдорж: “Эрдэнэт” үйлдвэр Монголын өмч

    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өнөөдөр /2019.03.05/ баривчилсан. Энэ үйл явдалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж твиттер хуудаснаа байр сууриа илэрхийллээ.   Хувийн хэвшил бол Монголын 70%.Тэнд ажиллаж байгаа хүмүүс ч Монголын ард түмэн.Нээлттэй сонсгол хийж аль аль талыг нь сонсох л хэрэгтэй.2жилийн …

  • 5 March

    Д.Эрдэнэбилэг, О.Орхон нараас мэдүүлэг авч дууслаа

      Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон нар байцаалт өгч дуусч, цагдаагийн газрыг орхин явлаа. Одоо  “Монголын зэс корпораци”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар байцаалт өгч байна.  

  • 5 March

    Ц.Пүрэвтүвшин байцаалтаа өгч дуусаад гарч явлаа

    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудалтай холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон болон “Монголын зэс корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчилан Эрүүгийн цагдаагийн газар аваачин, байцаалт авч байгаа. Дөнгөж сая, “Монголын зэс корпораци”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин мэдүүлгээ өгч дуусаад Эрүүгийн цагдаагийн газраас авч гарлаа. Тэрбээр ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй. Харин Д.Эрдэнэбилэг, О.Орхон нараас байцаалт авах ажиллагаа үргэлжилж байна.

  • 5 March

    Монголын ШҮҮХ, ПРОКУРОР яаж ажлаа хийхийг одоо харцгаая

    “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл ажиллагааг МАНАН бүлэглэл гардан зохион байгуулж, Монголын баялгийг бүлэглэлдээ авах гэсэн нотлох баримтууд нь олон нийтэд ил болсоор байна. Үндсэндээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Сангийн яам, Хөгжлийн банк,Эрдэнэт үйлдвэр, Монголбанкинд мөнгө байсаар байтал төрийг худалдан авах эрхээс нь татгалзуулж, МАНАН бүлэглэл өөрсдөдөө давуу эрх олгосон гэдэг нь баримтуудаар нотлогдож байгаа юм. Өчигдөр ЗГХЭГ–ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс “Монголиан коппер корпорейшн” …

  • 5 March

    Ц.Пүрэвтүвшин: Намайг өнөөдөр үүрээр энд хүчээр авч ирлээ

    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшингээс хуулийнхан тайлбар авч байна. Ц.Пүрэвтүвшин байцаалтын үеэр гарч ирж агаар амьсгалсан. Энэ үеэр түүнээс  байцаалтай холбоотой асуудлаар тодруулга  авах гэсэн боловч өгөхөөс татгалзсан юм. Тэрбээр “Мөрдөн байцаагчийн зөвшөөрөлгүй яриа өгөх боломжгүй. Намайг өнөөдөр үүрээр энд хүчээр авч ирлээ. Өчигдрийн нэвтрүүлэгтэй холбоотойгоор байцаалт авч байна гэж ойлгож байна” гэлээ.

  • 5 March

    Б.Баатархүү: Эрдэнэт үйлдвэрийн хэрэгт холбогдуулан  Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг баривчилсан

    Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид  өнөөдөр /2019.03.01/ Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчиллаа. Өнөөдөр болж буй баривчилгаатай холбогдуулан ЦЕГ-ын ХМ-ийн төвийн дарга, цагдаагийн хурандаа  Б.Баатархүү “Эрдэнэтийн  49 хувьтай холбоотой хэргийг ЦЕГ, АТГ хамтарсан ажлын хэсэг шалгаж байна. Үүнтэй холбогдуулж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг …

  • 5 March

    Осолдсон дөрвөн иргэний ар гэрт нийт 193 сая төгрөгийн тэтгэмж олгоно

    Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа хүнд нөхцөлд үргэлжилж байна. Ослын үеэр нурангид даруулж амиа алдсан дөрвөн иргэний ар гэрт тэтгэмж олгох нөхцөлийн талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хөдөлмөрийн хуулийн 97-р зүйлд заасны дагуу тухайн байгууллагаас осолдогчийн ар гэрт нэг удаагийн тэтгэмж олгох заалт бий. …

  • 5 March

    Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэг, О.Орхон нарыг баривчиллаа

    Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга, тус банкны эзэмшигч Д.Эрдэнэбилэг болон тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нарыг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид прокурорын зөвшөөрөлтэйгээр баривчиллаа. Тодруулбал, өнөөдөр буюу гуравдугаар сарын 5-ны өдөр 11:45 цагт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Энхжин” хотхон дахь Д.Эрдэнэбилэгийн гэрт нэгжлэг хийж, түүнийг Эрдэнэт үйлдвэрийн хэрэгтэй холбоотой асуудлаар байцаалт авахаар болсон …

  • 5 March

    Зэвсэгт хүчний 310-р ангийн алба хаагч амиа алджээ

    Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа, Зэвсэгт хүчний 310-р ангийн алба хаагч, хүнд даацын автомашинд дайруулж, амь насаа алдсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 310-р ангийн ахлах ахлагч Г нь “Сэрүүн сэлбэ” компанийн хашаанд элс ачиж байгаад тус ангийн эзэмшлийн самосвал “ЗиЛ-130” маркийн автомашинд дайруулсан байна. Уг машиныг ангийн …

  • 5 March

    Ebarimt систем дэх иргэдийн бүртгэл серверт хадгалагддаг тул мэдээлэл устах боломжгүй гэв

    Иргэд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа татварын нэгдсэн систем ebarimt.mn-д бүртгүүлж НӨАТ-ын буцаан олголт болон сар бүрийн урамшууллын сугалаанд оролцдог. Өчигдөр орой буюу /2019.3.4/-ний  орой уг системд иргэдийн бүртгүүлсэн байсан төлбөрийн баримтын дүн 0 болсон, зарим дүн нь буурсан зэрэг өөрчлөлт орсон талаар  цахим орчинд мэдээллээ. Харин энэ асуудал дээр Татварын ерөнхий газраас тайлбар өглөө. Тэрээр  “Ebarimt системд хөгжүүлэлт хийсэнтэй холбоотой 23:00 цагаас …

  • 5 March

    Энэ сард 3, 8-аар төгссөн дугаартай автомашины жолооч нар татвараа төлнө

    Тээврийн хэрэгслийн улсын дугаар 3, 8-аар төгссөн автомашин эзэмшигч жолооч нар гуравдугаар сард багтан татвараа төлнө. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлдөг билээ. 1,6 тоогоор төгссөн бол …

  • 5 March

    Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

    Он гарсаар Онцгой байдлын байгууллагад долоон удаагийн мөс цөмөрсөн дуудлага бүртгэгдсэн. Түүнчлэн 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн тогтвортой мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Цаашид мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй …

  • 5 March

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 03 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд …

  • 4 March

    Монголын Оюутны эрхийн өдөр 98 шинэ гишүүн МАН-д элслээ

    Өнөөдөр Монголын Оюутны эрхийн өдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбоо 98 шинэ гишүүн Монгол Ардын Намд элсүүлэх ёслолын арга хэмжээг Тусгаар тогтнолын ордонд зохион  байгууллаа. НАМОХ нь нийгмийн ардчилсан үзэл санаанд тулгуурлан Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж, улс орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон …