Tag Archives: нийгэм

August, 2019

  • 14 August

    Нарантуул худалдааны төвийн хойд талын автозамын хөдөлгөөнийг түр хаана

    Нийслэлийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний түгээлтийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор 35000В-н агаарын шугамын цахилгааны утсыг 2019 оны наймдугаар сарын 1-ны өдрийн 06:00 цагаас наймдугаар сарын 18-ны өдрийн 00:00 цаг хүртэл, 23-ны өдрийн 06:00 цагаас 24-ний өдрийн 00:00 цаг хүртэл шинэчлэн солих ажлын хүрээнд БЗД-ийн 14 дүгээр хороо Нарантуул худалдааны төвийн хойд …

  • 14 August

    Авто замыг гурван бүсэд хуваахыг иргэд дэмжээгүй тул хойшлууллаа

    Нийслэлийн түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хотын төвийг “A, B, C” гэсэн гурван бүсчлэлд хуваах шийдвэр гаргаад байсан билээ. Тэгвэл бүсчлэлд хуваах талаар санал асуулгад оролцсон нийслэлийн иргэдийн 64 хувь нь дэмжээгүй тул тодорхой хугацаагаар хойшлуулахаар болсон талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ. Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр өнгөрсөн долдугаар сарын 23-ний өдөр мэдээлэл хийх …

  • 14 August

    Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар сонсож, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Дулааны гурав, дөрөвдүгээр цахилгаан станц, “Сонгино” дэд станцын барилга угсралтын ажлын явцтай танилцлаа. Наймдугаар сарын 10-ны байдлаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна гэсэн мэдээллийг салбарынхан өгч байна. Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, эх үүсвэрийн нөөцийг бий …

  • 14 August

    Хилээр 509 кг чулуу гаргахыг завджээ

    Гаалийн ерөнхий газар /ГЕГ/ энэ  сарын 08-ны өдрийн 14.30 цагт Гашуунсухайт дахь гаалийн газрын хяналтын бүсээр Монгол улсын иргэн  А  “Т” ХХК-ны 2302 ӨМҮ улсын дугаартай Фотон маркын авто машиныг жолоодон улсын хилээр нэвтрэхдээ их хэмжээний чулуу гаргахыг завджээ. Чулуунуудыг чиргүүлэн дэх нүүрсэн дундаа нуусан байжээ. Нийтдээ 17 шуудайнд 509 кг чулуу бэлтгэн нуун гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар …

  • 14 August

    Хүүхдэдээ хэрхэн зөв үлгэр дуурайлал үзүүлэх вэ?

    “Хүүхдэдээ хэрхэн зөв үлгэр дуурайлал үзүүлэх вэ” сэдвээр мэргэжлийн эмч, сэтгэлзүйчийн бэлтгэсэн мэдээллийг хүргэе. Хүүхэд эцэг эхийн “толь” гэдэг. Тухайн гэр бүлийн уур амьсгал болон гэр бүлийн дотоод харилцааг хүүхдийн хүмүүжлээс харж болдог. Хүүхдэд үлгэр дуурайл болох гэдэг нь тэдний хувьд хамгийн анхны том хичээлүүдийн нэг байдаг. Орчин үед сэтгэл судлаачид бодол санаа, үйлдэл, мэдрэмжид төрөлхийн ба олдмол шинжүүд хоёулаа …

  • 14 August

    “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай байна

    Эрчим хүчний салбарын зарим үйлдвэр, компаниудын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, төсөл хөтөлбөрийн явц байдалтай өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс танилцлаа. Ерөнхий сайдаар ахлуулсан албаны төлөөлөл эхлээд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, их засвар болон хөрөнгө оруулалтын ажлыг шалгасан юм. “2019 …

  • 14 August

    Өнөөдөр дөрвөн дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ 

    Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 14-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт: ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, …

  • 14 August

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүхэн байна. 2019 оны 08 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим …

  • 13 August

    “Халх гол, Ялалтын 80 жил” үзэсгэлэн нээлтээ хийлээ

    “Халх гол, Ялалтын 80 жил” үзэсгэлэнгийн нээлт өчигдөр /2019.08.12/ Үндэсний музейд боллоо. Үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгөөс 80 орчим биет үзмэр, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Үндэсний музейгээс гэрэл зураг, архивын баримтыг зургаар харуулсан тайлбар бичвэр бүхий үзүүлэнт самбарууд үзмэрт дэлгэгдэв. Нээлтэнд БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, ОХУ-аас Монгол …

  • 13 August

    Гол, усны ослоос урьдчилан сэргийлье

    Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа …

  • 13 August

    Монголоос европын бүх чиглэлийн галт тэрэгний тасалбар захиалан авах боломжтой боллоо

    ОХУ-ын орон нутгийн бүх чиглэлд болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн /ТУХН/ улсууд, Европын орнууд, хятадын зарим хотууд руу аялах зорчигчийн галт тэрэгний ирэх, буцах тасалбарыг УБТЗ-ын Зорчигч тээврийн Тасалбарын төвөөс худалдан авах боломжтой боллоо. Та захиалгаа 21-242471 утсаар өгөх боломжтойгоос гадна биечлэн ирж захиалж болно.

  • 13 August

    АТГ түрээсийн орон сууцны шалгаруулалтыг ил тод явуулах зөвлөмж хүргүүлжээ

    Авлигатай тэмцэх газраас түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтад иргэд хяналт тавих боломж бүрдүүлэн ажиллахыг хотын даргад зөвлөлөө. Нийслэлийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулахаар ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас дээрх үйл ажиллагааг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулах талаар Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг …

  • 13 August

    “Солонгосын 7 хоног” арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ

    Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд  нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Элчин сайдын яам хамтран “Солонгосын 7 хоног” арга хэмжээг энэ сарын 13-18-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж буй. Арга хэмжээний хөтөлбөрт солонгос үндэсний хөгжмийн тоглолт, үндэсний хувцасны загварын шоу, үндэсний тоглоом, цаасан урлал, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн …

  • 13 August

    Бусан хотын эмч нар СХД-ийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж байна

    БНСУ-ын Бусан, Улаанбаатар хотуудын харилцааг хөгжүүлэх, тэр дундаа эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар “Айр Бусан” компанийн төлөөллийг УИХ-ын гишүүн Н.Учрал 2016 оны наймдугаар сард хүлээн авч уулзан Хоёр хотын найрамдалт хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр болсон байдаг. Энэ хүрээнд Улаанбаатар хотын иргэдэд чиглэсэн үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгээр дамжуулан тэдний эрүүл мэндийн орчин нөхцлийг сайжруулж амьдралын ая тухыг дээшлүүлэх ажлууд …

  • 13 August

    Б.Хурц нарын шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

    С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болсон. Шүүх хурал бүтэн өдөр хаалттай үргэлжилсэн ч 20:00 цагийн үед завсарлаж, өнөөдөр шүүх …