Засгийн газрын Лхагва гаригийн ээлжит хуралдаанаар “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг батлав. Хөтөлбөр нь манай улсын уугуул иргэд, авьяас билэгтнүүд, нийт монгол туургатныг дэмжих, язгуур соёлоо хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, монгол үндэстний соёлын дархлааг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэж үзжээ. Хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлэхээр болсон байна. Өнөөдрийн байдлаар “Монгол Улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл”-д …
Tag Archives: нийгэм
February, 2019
-
13 February
АНУ-ын Сан Франциско хотод Монголчууд 2018 оны шилдгүүдээ тодруулав
АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар өөрийн тойрогт бизнессийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй оны онцлох аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг шалгаруулан шагнал гардуулах арга хэмжээг 2019 оны хоёрдугаар сарын 4-нд буюу XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахайн жилийн өмнөх битүүний өдөр зохион байгууллаа. Ерөнхий консул Э.Галбадрал нээж үг хэлэхдээ АНУ-ын баруун эргийн бүсэд 560 гаруй Монгол иргэд …
-
13 February
Дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал хэвийн байна
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 11-ний байдлаар, амбулаторийн 11.124 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 897 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 8.1 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 3.3 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 4.0 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногт цагаан сар, амралтын өдрүүд тохиож, нийт амбулаторийн үзлэг буурсантай холбоотой юм. …
-
13 February
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр, 14-нд говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жиндүү хүйтэн байхыг анхааруулж байна. 2019 оны 02 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хэсгээр солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, …
-
12 February
“Давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг бүртгэж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хамтарсан тушаалаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүнсчдийн холбоо хамтран “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. …
-
12 February
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
“Эрдэнэс Тавантолгой-Инноваци-Үйлдвэрлэл” сэдэвт зөвлөгөөн “Туушин” зочид буудалд болж байна. Зөвлөгөөнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэхдээ уул уурхайн салбарт инноваци нэвтрүүлэх цаг болсон гэдгийг тодотголоо. Мөн хөгжлийг дөрвөн жилээр бус, 20-25 жилээр төлөвлөх, эдийн засгаа олон тулгууртай болгох, дундаж давхаргаа 70-аас дээш хувьд хүргэхийн тулд бүгд хамтран ажиллах ёстой. Энэ бүхэнд эрдэмтэн, судлаач, …
-
12 February
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа
Хотын дарга асан Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч өчигдөр /2019.02.11/ хянан хэлэлцээд доорх шийдвэрийг гаргажээ. Шүүхээс мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлүүд тогтоогдсон, мөн зайлшгүй нэмж шалгах ажиллагаа илэрсэн …
-
12 February
НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 17-нд явагдана
НӨАТ-ын урамшууллын 2019 оны 01 дүгээр сарын сугалааны тохирол 02-р сарын 17-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны 01-р сарын 01-нээс 01-р сарын 31-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2019 оны 02-рсарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
-
12 February
Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм хүйтэн байна
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш өглөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жиндүү хүйтэн хэвээр байна. 2019 оны хоёрдугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 …
-
11 February
Сар шинийн өдрүүдэд ахуйн гал түймрийн дуудлага зонхилжээ
Сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2019 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн 09:00 цагаас хоёрдугаар сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллажээ. Энэ хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 94 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 20 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан байна. …
-
11 February
Хулгайн гэмт хэргүүдийг шуурхай илрүүлжээ
Энэ сарын 8-ны өдөр 102 тусгай дугаарын утсанд 1,756 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 103, зөрчлийн 1,098 мэдээлэл шалгаж, 41 гэмт хэргийг шуурхай илрүүлжээ. Тухайлбал: Баянгол дүүргийн 6 дугаар хороо Г-ийн өвлийн сууцны хаалга эвдэж, гар утас болон бусад эд зүйлийг 52 настай Э хулгайлсан, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Х-ийн эзэмшлийн автомашины хучлагыг 51 настай А хулгайлсан, Хан-Уул дүүргийн …
-
11 February
Татварын хөнгөлөлт авах хугацаа энэ сарын 15-нд дуусна
Татвар төлөгч, анх удаа амьдрах зориулалтаар орон сууц худалдаж авсан, барьсан иргэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, гурван сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. Мөн татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд нь гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль, коллежид элсэн суралцаж байгаа бол түүний сургалтад төлсөн, баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлтийг үзүүлдэг. …
-
11 February
Эргүүлийн алба хаагчид хоёр хүний амь аварчээ
Эргүүлийн алба хаагчид хоёр хүний амь аварчээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн хэлтсийн алба хаагчид 2019 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн 19.00 цагийн орчимд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хоёр иргэний амь насыг хамгаалж ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Мөн Өвөрхангай аймгийн хэмжээнд “Архидалтгүй-Өвөрхангай” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж буй юм. Энэ хүрээнд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, гэмт хэргийн хохирогч …
-
11 February
Монголын бурхны шашны гурван зулын нэг VII Зая гэгээн таалал төгсжээ
Монголын бурхны шашны гурван зулын нэг VII Зая гэгээн таалал төгсжээ. Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамцын бичсэн эмгэнэл болон “Гонзог” ерөөл буяны үйл ажиллагааны хөтөлбөрийг Гандантэгчэнлин хийдээс ирүүлснээр хүргэж байна. Адистидын дээдийг хайрлагч язгуур үндэсний лам Агуу шидийн хурыг буулгагч амирлангуй хилэнт ядам, Ад зэтгэр бүгдийг арилгагч дагинас номын сахиусанд Ариун гурван үүдний чин бишрэлээр сүсэглэн мөргөмүй. Умар зүгийн Монгол орны аврал …
-
11 February
Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу баатарлаг тууль хайллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан билээ. Зарлигт бичсэнчлэн “Жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан …