Tag Archives: нийгэм

January, 2019

  • 11 January

    Цас орж, явган шуурга шуурна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14,15-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 12-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар …

  • 11 January

    Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

    Он гарсаар 01 дүгээр сарын 07-ны өдөр Орхон голын мөсөн дээгүүр зорчиж байсан “Террана” загварын суудлын автомашин голын эргээс 200 метрт цөмөрсөн дуудлагаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын албан хаагчид ажиллан,  автомашиныг татаж гаргасан. Түүнчлэн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын нэгний өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан …

  • 11 January

    Үндсэн хуулийн цэц Сонгуулийн тухай хуулиар их суудлын хуралдаан хийнэ

    Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааныг энэ сарын 16-ны өдөр хийхээр товлов. Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Сонгуулийн тухай хуулийн “Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдал” гэсэн хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь …

  • 11 January

    Хүний амь хөнөөсөн сэжигтнийг 24 цагийн дотор илрүүлжээ

    Цагдаагийн байгууллагын 102 утсанд энэ сарын 6-ний өдрийн 23:00 цагийн орчимд “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гандангийн гудамжны үзүүрт хүн хэвтэж байна” гэсэн мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтсийн цагдаа нар шалгалт явуулахад Төв аймгийн харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй 26 настай А гэгч нь гаднын нөлөөтэй нас барсан байжээ. Улмаар цагдаа нар шуурхай ажиллаж  хэргийг үйлдсэн сэжигтнийг 24 …

  • 11 January

    Буудлын өрөөнд “өвс” хэрэглэсэн 20-22 насны залуусыг баривчиллаа

    Өсвөр насны залуучууд зочид буудалд мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд “залуус өвс татаад байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад 2018 оны нэгдүгээр сарын 8-ны 20.00 цагийн орчимд иржээ. Дуудлагын дагуу цагдаа нар шуурхай шалгалт хийхэд тус зочид буудлын 203 тоот өрөөнд гурван залуу мансуурсан байсныг илрүүлэн, таслан зогсоожээ. Хэрэгт …

  • 11 January

    Хотын даргыг томилох хуралдааныг ирэх Лхагва гарагт товлолоо

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн /2019.01.11 /хуралдаанаар  Газрын улсын тусгай хэрэгцээнд авах санал дэмжих тухай,  Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл батлах тухай, НИТХ-ын ээлжит бус болон ээлжит хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцлээ. Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрыг олгохыг Тэргүүлэгчдээр дэмжүүлэх саналтай холбогдуулан танилцуулгыг Улаанбаатар хотын Захирагчийн албаны  Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр танилцууллаа. Тэрбээр эмнэлгийн болон бусад аюултай …

  • 11 January

    Эрүүл мэндийн салбарын 139 ажилтан 31 чиглэлээр суралцана

    Засгийн газраас олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц боловсон хүчин бэлтгэх бодлого барин ажиллаж байгаагийн нэг жишээ бол эрүүл мэндийн салбарын 139 ажилтанг дэлхийн долоон улсад суралцуулж мэргэжил дээшлүүлэхээр боллоо. “Эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтныг 2017-2020 онд улсын төсвийн санхүүжилтээр гадаадын өндөр хөгжилтэй оронд төгсөлтийн дараах сургалтад хамруулах тэргүүлэх чиглэл”-ийн хүрээнд 77 эмч, 19 сувилагч, 2 эм зүйч, 41 бусад ажилтан гээд нийт 139 хүнд суралцах боломжийг нээж өглөө. 31 чиглэлээр Бүгд Найрамдах …

  • 11 January

    Хавдраар өвдсөн орон нутгийн иргэд эмчлүүлэх хугацаандаа түр байрлах байртай болжээ

    Манай улсад гэлтгүй дэлхий нийтэд хорт хавдраар өвчлөгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгддэг. Манай улсад өнгөрсөн онд 7000 гаруй хүн хавдартай гэж оношлогдсон гэх статистик бий. Эмчлүүлэгсэд эмнэлэгт дээд тал нь зургаа хонодог.Тодруулбал нэг хүнийг 10-14 хоногийн хугацаанд хэвтүүлэн эмчлэх гэхээр дараагийн өвчтөн хүлээх шаардлага гардаг учраас ийм нөхцөл үүсдэг байна. ХСҮТ-д жилдээ 100 мянга гаруй хүн үзүүлж, 11 мянган …

  • 11 January

    Махны экспортоос 400 тэрбумын орлого олжээ

    Эдийн засаг сэргэж, Засгийн газрын үйл ажиллагаа эрчээ нэмэн ард түмний амьдрал ахуйд нааштай шийдвэрүүд баталж, өмнөх ажлын үр дүн ч эерэг сайнаар эхнээсээ гарсаар байна. МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуульд нэрлэн оруулсан мөрийн хөтөлбөрт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, энэ салбарын орлого ашгийг нэмэгдүүлэх тухай заалт өнөөдөр биеллээ олж өнгөрөгч 2018 оны нэгдсэн дүнгээр махны экспортоос 400 тэрбум төгрөгийн орлого улсдаа оруулснаа мэдээллээ. 2018 онд …

  • 11 January

    Олон улсын шуудангаар мансууруулах бодис захиалан авчруулсныг илрүүлжээ

    Цагдаагийн байгууллага сүүлийн хоёр сарын хугацаанд интернэт сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, АНУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг илрүүлэн холбогдох этгээдүүдийг шалгаж байгаа юм. 2019 он гарсанаас хойш дахин энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэн таслан зогсоожээ. Нидерландын Вант улсаас гэсэн хаяглалтай Олон Улсын шуудан илгээмжээр  иргэн …

  • 11 January

    Зээлийн эргэн төлөлт хийх бүрдээ баримт авч, НӨАТ-ын сугалаанд оролцох боломжтой

    Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу иргэд 2016 оноос худалдан авалт болон үйлчилгээ авсан баримтаа бүртгүүлснээр сар бүр сугалаанд оролцох болсон. Үүнээс гадна иргэн та бүх төрлийн төлбөртэй үйлчилгээнээс баримт авах боломжтой аж. Иргэдийн хамгийн түгээмэл авдаг үйлчилгээ болох зээлийн үйлчилгээгээр жишээ авч тайлбарлавал, иргэн та банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үйлчилгээний төлбөрт хүү төлдөг. Гэхдээ хүүгийн төлбөртөө баримт …

  • 11 January

    Дуучин С.Гантогоо, тулаанч М.Нандин-Эрдэнэ нар сагсан бөмбөгөөр өрсөлдөнө

    Энэ сарын 20-нд БНСУ-ын Сөүл хотод ажиллаж амьдарч байгаа залуучуудын дунд Улаанбаатар хотын утааны эсрэг “Бид угаартлаа” уриан дор сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. Тус тэмцээнийг дуучин С.Гантогоо, мэргэжлийн тулаанч М.Нандин-Эрдэнэ нар дэмжин сагсан бөмбөгөөр өрсөлдөх болжээ. “Бид угаартлаа” уриан дор зохион байгуулах тэмцээнд оролцож буй тамирчдын бооцооны мөнгө, үзэгчдийн тасалбарын мөнгө зэрэг тэмцээнээс олсон бүх ашгийг Сонгинохайрхан …

  • 11 January

    МАНАН нурах дөхсөөр

    Монголчууд шударга ёсны хувьсгал хийхээр дахин сэрлээ. Өөрөөр хэлбэл 1990 оноос хойш хоёр дахь түүхэн жагсаал төв талбайд болж, тэмцлийн хэлбэрээ улс төрийн суултаар үргэлжлүүлэхээ мэдэгдээд байгаа. Сэрсэн Монголыг одоо юу ч зогсоож чадахгүй гэдгийг задарсан авилгач дарга нар ойлгох цаг болжээ. МАНАН дэглэмийн хамгийн сүүлчийн албан тушаалтан М.Энхболдыг огцруулсан цагт дараа дараагийн олон авилгач дарга нар ард түмний хяналтаас …

  • 11 January

    “Цагаан суварга”-н ордын 34%-г улс эзэмших эрхтэй гэсний төлөө Ерөнхий сайд руу дайрч эхэллээ

    Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу хууль бус үйл ажиллагаа явуулж буй стратегийн орд газруудыг хуулийн хүрээнд улсад буцаан авах ажлууд эхнээсээ хийгдэж эхэлсэн. Тухайлбал олон хууль бус үйл ажиллагаа явуулсан Гурван сайхан суманд байдаг алт мөнгөний томоохон орд болох Салхитын ордыг 2043 он, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. Мөн хууль бус үйл ажиллагаа явуулсан Асгатын мөнгөний ордыг мөн …

  • 11 January

    Г.Нямдаваагийн хэрэгт УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татах уу

    Агаар, орчны бохирдлыг бууруулах, утааг арилгах нэрээр эрх бүхий албан тушаалтнууд төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулж, хувьдаа ч завшиж, хамаарал бүхий хүмүүстээ ч олгон, шамшигдуулах болсон. 2012-2016 оны Засгийн газрын үед эрх бүхий албан тушаал хашиж байсан хүмүүсийг “Нүүрс” хөтөлбөр, “Цэвэр агаар” сангийн хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэрэгт ял шийтгэж, тухайн үедээ дуулиан болж байлаа. Улаанбаатарын утааг бууруулах чиглэлээр төр засгаас …