Tag Archives: нийгэм

January, 2019

  • 15 January

    Зодоон хийсэн хурандаа нарыг чөлөөлнө

     Баянмонгол хороололд цагдаагийн хурандаа нар хоорондоо зодолдож, нэгнээ гэмтээсэн хэрэг гарсан. Тодруулбал, нэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа н.Ариунбат, нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн хурандаа н.Отгонжаргал нар согтуурсан байх үедээ хоорондоо маргалдан зодолдож, улмаар нэгнийхээ гэмтээсэн байна. Тэдэнд ямар арга хэмжээ авах талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга, хурандаа С.Баатаржаваас тодруулахад “Зодоон хийсэн хурандаа …

  • 15 January

    Ч.Улаан:Салбарынхаа хөгжлийн баттай суурийг тавихын төлөө ажиллана

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн удирдлага, албан хаагчид, харьяа байгууллагын удирдлагуудын нэгдсэн шуурхай хурал өчигдөр (2019.01.14) ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо. Хурлыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле удирдаж, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдсон Ч.Улааныг албан ёсоор танилцуулж, шинээр томилогдсон сайд өөрийн баримтлах бодлого, зарчим, ажиллах арга барил зэргээр байр сууриа илэрхийлсэн юм. Хурлын эхэнд, дэд …

  • 15 January

    Б.Махбалд холбогдох хэргийг баасан гаригт шүүнэ

    Зам, тээврийн хөгжлийн яамны байранд Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд халдсан хэрэг өнгөрөгч оны  наймдугаар сарын 9-ны өдөр гарсан. Уг хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт өнгөрөгч оны арваннэгдүгээр сард  шилжүүлсэн. Уг хэрэгт Б.Махбалаас гадна нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд түүнийг батлан даалтад гаргаж, Б.Махбалыг цагдан хорьсон хэвээр байна. Тэгвэл уг хэргийн мөрдөн …

  • 15 January

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, …

  • 14 January

    Мөсөн сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн болно

    Өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид идэр есийн хүйтнийг үл ажран ирэх сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд цэц мэргэнээ сорьж, улсын аваргаа шалгаруулах гэж байна. Монголын үндэсний сур харвах наадмын нэгэн өвөрмөц төрөл болох мөсний сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс …

  • 14 January

    Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн явц 53 хувьтай байна

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн цэргийн бүртгэлийн ажлыг энэ сарын 4-21-ний өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж буюу хороодын байранд зохион байгуулж байна. Нийслэлийн есөн дүүргийн Цэргийн штабын удирлагууд өнөөдөр цэргийн бүртгэлийн ажил эхний 10 хоногийн байдлаар хэрхэн явагдаж байгаа танилцуулав. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн явц 53 хувьтай байна. Баянгол дүүрэг 46.2 хувь Баянзүрх дүүрэг 53.3 хувь …

  • 14 January

    Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Г.Элбэгсайхан ажлаа хүлээн авлаа

    Засгийн газрын нэгдүгээр сарын 9-ний өдрийн ээлжит хуралдаанаар Ганбатын Элбэгсайханыг Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайдаар томилсон билээ. Г.Элбэгсайхан нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн салбарт 18 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд дарга, Тэргүүн дэд …

  • 14 January

    Э.Бат-үүл нарт холбогдох хэрэг шүүхэд шилжлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 18-ны 11:00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ. Нийслэлийн прокурорын газраа өнгөрсөн оны 12-р сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай, Ё.Гэрэлчулуун, А.Гантулга, Т.Гэрэлт-Од, Ш.Ганхуяг, Д.Оюунжаргал нар нь албан үүрэг, бүрэн …

  • 14 January

    Спортыг дэмжих сан төсөл, хөтөлбөрийн сонгон шалгаруулалт зарлалаа

    Спортыг дэмжих сан нь 2019 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн саналыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/-ны Биеийн тамир, спортын бодлогын газар хоёрдугаар сарын 11-ны өдрийн 17.30 хүртэл хүлээн авна гэж зарласан байна. Спортыг дэмжих санд дараах чиглэлийн төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хүлээн авна. Үүнд: Нийтийн биеийн тамир, хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ; Өндөр зэрэглэлийн тамирчин, …

  • 14 January

    Б.Чимидийн нэрэмжит шагналыг доктор, профессор Х.Сэлэнгэ хүртлээ

    Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өчигдөр /2019.01.13/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо. Ёслолын арга хэмжээний эхэнд Б.Чимидийн нэрэмжит УИХ-ын шагнал олгох тухай Улсын Их Хурлын даргын захирамж, шагналын Өргөмжлөлийг уншиж сонордуулав. Монгол Улсын Их Хурлын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Шагнал олгох …

  • 14 January

    Автозам, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангахыг сэрэмжлүүлжээ

    Сар шинийн баяр дөхсөнөөс автомашины хөдөлгөөн нэмэгдэж, их хэмжээний цасанд зам даваа хаагдан, хальтиргаа, гулгаа үүсээд буй нөхцөлд иргэдийг амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг  МХЕГ-аас зөвлөжээ. Үүнд: Олон улсын болон улсын чанартай авто замыг хариуцагч байгууллагууд, түүний харьяа ажиллаж байгаа шуурхай ажлын хэсгүүд шаардлагатай машин механизм, тоног төхөөрөмж, хальтиргаанаас хамгаалах элс, бодис, хүн хүчийг бэлэн байлгах, Аймаг, …

  • 14 January

    Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 хэм,  Завхан голын …

  • 12 January

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо

    Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн /2019.01.11/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар 94.5 хувийн саналаар томиллоо. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан томилогдсон даруйдаа УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингөөс тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо. Тамга гардуулах үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин”ХХААХҮ-ийн …

  • 12 January

    Замын-Үүдэд болсон ослын улмаас хохирсон иргэдэд олгох нөхөн төлбөрийн асуудал шийдэгджээ

    Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 08-ны өдрийн өглөө 06.00 цагийн орчимд Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд 45 зорчигчтойгоор явж байсан 9988 улсын дугаартай зорчигч тээврийн автобус осолдож, хоёр хүн нас барж, 43 хүн гэмтсэн харамсалтай үйл явдал болсон. Ослын үед яаралтай ажлын хэсэг гарган ажилласан бөгөөд  нэгдүгээр сарын 9-ны өглөө Улаанбаатар хот руу 37 хүнийг …

  • 12 January

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдоос уучлалт гуйлаа

    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр /2019.01.11/ 23:40 цаг эхэлж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэгдүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдоос …