Tag Archives: нийгэм

July, 2018

  • 25 July

    З.Баянсэлэнгийн шүүх хурал хойшиллоо 

    УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэд холбогдох албан тушаал, авлигын хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ хэргийг шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд товлогдсон байсан ч хойшилжээ. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хурлыг ирэх наймдугаар сарын 6-нд болохоор  товлогджээ. Түүнийг 2014-2016 онд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн …

  • 25 July

    Д.Муратад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр  болно 

    Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Мурат нарт холбогдох хэргийг прокурор хянаж, 2018 оны долдугаар сарын 6-ны өдөр шилжүүлсэн байдаг. Түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр өглөөний 09.00 цагт товлогдсон ч шүүх хурал хараахан эхлээгүй байна. УИХ-ын гишүүн Д.Муратыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл болох ‘Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах’ гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна. Хуульд зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн …

  • 25 July

    Аварга тосон нууранд тавьсан гулгуурыг татан буулгажээ

    Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, Аварга тосон нууранд “Эзэнт гүрэн” ХХК зөвшөөрөлгүйгээр усан гулгуурын үйл ажиллагаа явуулж байсныг улсын байцаагчийн актаар зогсоож, гулгуурын хэрэгсэл, эд зүйлийг татан буулгасан талаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас мэдээллээ. Тус компани нь нуураас 4 метрийн зайд зохих зөвшөөрөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, ус ашиглах гэрээ, дүгнэлтгүйгээр гулгуурыг ажиллуулж байжээ.

  • 25 July

    1.5-2 сая төгрөгний цалинтай жолоочийн ажлын байранд бүртгүүлсэн иргэдийг сургалтанд хамруулж байна

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын тээврийн салбарт тэргүүлж буй үндэсний 17 компанийн гишүүнчлэлтэй “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай байгуулсан Санамж бичгийн хүрээнд С, Е ангиллын жолооны үнэмлэхтэй, мэргэшсэн жолоочийн ажлын байрны бүртгэлийг долоодугаар сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Бүртгэлд хамрагдсан нийт жолооч нарт нийслэлйн Залуучуудын хөжлийн газар, “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК нь энэ сарын 24-27-ны …

  • 25 July

    ЦУОШГ: Усархаг бороо үргэлжлэн орох аюулаас сэрэмжлүүлж байна

    Долдугаар сарын 23-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Долоон хоногийн эхээр нутгийн зүүн хэсгээр, дунд үеэс ихэнх нутгаар бороо хуртай, зарим газраар усархаг бороо аадар орох тул үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Цаг, уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Баруун аймгуудын нутгаар: 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд зарим газраар бороо, …

  • 25 July

    АТГ-ын өнөөдөр зарлах хэргүүд

    Авлигатай тэмцэх газраас өнөөдөр сар бүр хийдэг ээлжит хэвлэлийн хурлаа зарлаад байна. Тэд өнөөдөр чухам ямар мэдээлэл өгөх талаараа мэдээллээ. Үүнд: Хэрэг бүртгэлтийн шинээр нээсэн зарим хэргийн товч мэдээлэл: МУИС-ийн эрх бүхий албан тушаалтан нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж санхүүгийн дүрэм, журам зөрчиж цалин урамшуулал олгосон, гадаад томилолт, сургалтын төлбөр зардлыг үндэслэлгүйгээр гаргаж өөртөө болон бусдад …

  • 25 July

    Б.Саран: Иргэдийн шаардлагаар “Эко Алтан заамар”-ын үйл ажиллагаа түр зогсоод байна

    Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компани Туул голд бохир усаа урсгаж буй бичлэг цахим орчинд тархаж, олон нийтийг багагүй бухимдуулсан. Тэгвэл тухайн газар оронд аймаг, сум, холбогдох яамны мэргэжилтнүүд очиж газар дээр нь ажиллаад иржээ. Энэ талаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Сарангаас дараах зүйлсийг тодрууллаа. -“Эко алтан заамар” компанийг …

  • 25 July

    Зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 25-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-20:00 цагт: 9-р хороо, Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65 А, Б байр, Дэлхийн зөн ОУБ, 3-р цэцэрлэг, 79-р сургууль, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дусал ХЭАА, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, …

  • 25 July

    Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. …

  • 24 July

    Ерөнхий сайдын туслахаар ажиллаж байсан Н.Энхбаатарыг саатуулжээ

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан Н.Энхбаатарыг Авлигатай тэмцэх газраас саатуулжээ. АТГ-аас энэ талаар тодруулахад “Э-г авлигын хэрэгт холбогдуулан саатуулан шалгаж байгаа нь үнэн. Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй өөр мэдээлэл өгөх боломжгүй. Прокурорын зөвшөөрөл өнөөдөр гарсан тохиолдолд маргааш болох хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэл өгнө” гэв. Сар бүрийн 25-нд АТГ-аас тухайн сард хийсэн ажлаа тайлагнан хэвлэлийн бага хурал хийдэг билээ.

  • 24 July

    Нэвтрүүлэгч Ж.Батбаяр таалал төгсжээ

    Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ж.Батбаяр өвчний улмаас тэнгэрийн орноо одож, Монголын сэтгүүлзүйд нөхөж баршгүй гарз тохиолоо. Тэрээр сэтгүүлч, хөтлөгч мэргэжлээр 40 гаруй жил ажилласан ахмад нэвтрүүлэгчдийн нэгэн үеийн төлөөлөгч бөгөөд алтан хоолойгоороо сонсогч, үзэгчдэдээ танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн энэ цагийн шилдэг нэвтрүүлэгч  байсан билээ. Нэрт нэвтрүүлэгч Ж.Батбаярын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах, дүү …

  • 24 July

    АТГ-аас үндэслэлгүй төлбөр, хураамж тогтоосон шийдвэрүүдийг хүчингүй болгожээ

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд Засгийн газар болон яам, агентлагт хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь танилцах ажлыг үргэлжлүүлж байна. Ийнхүү ажиллах явцад авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага, албан тушаалтанд тавигдсан 12 төрлийн хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн, хууль бус нэмэлт төлбөр хураамж тогтоосон, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдлүүдийг тогтоож, …

  • 24 July

    Н.Батсуурьд дэд хурандаа цол олгожээ

    Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Намсрайжавын Батсуурь ес даван түрүүлж, Улсын аварга болсон билээ. Тэрбээр Онцгой байдлын ерөнхий газар ажилладаг байна. Иймд түүнийг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзан, баяр хүргэсэн …

  • 24 July

    Л.Гүнбилэг: Ямар нэгэн мод, ой шатааж сайжруулсан түлш бэлтгэх зүйл огт байхгүй

    “Хусан ойг шатааж утаагүй түлш гаргах гэж байна” гэсэн мэдээллийн мөрөөр БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Отгонсүрэнгээс дараах зүйлсийг тодрууллаа. -“Нармон” ХХК Сэлэнгэ аймгийн Мандал суманд хусан ойг шатааж утаагүй түлш гаргах гэж байна” гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад байна. Ийм эрхийг хэн, хаанаас өгдөг юм бол? -Бидэнд өнөөдрийн байдлаар орон нутгаас ирсэн тодорхой мэдээлэл алга байна. Гэхдээ …

  • 24 July

    Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 24-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-20:00 цагт: 9-р хороо, Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65 А, Б байр, Дэлхийн зөн ОУБ, 3-р цэцэрлэг, 79-р сургууль, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дусал ХЭАА, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, …