Tag Archives: нийгэм

July, 2018

  • 27 July

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн дээрээс ус асгарсан ч үгээ хэлж дуусгав

    Дэлхийн Хепатитын өдөр  тохиож байгаатай холбогдуулан “Хепатитыг илрүүлье, эмчилье” уриан дор Хепатитын өдрийн нээлтийг Сүхбаатарын талбайд өнөөдөр зохион байгуулав. Өдөрлөгийг нээж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үг хэлэх үеэр түүний дээрээс ус асгарчээ. Сайд  норсон ч үсээ хойшлуулаад, үргэлжлүүлэн үгээ хэлж дуусгасан байна.        

  • 27 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлыг хүлээн авч уулзлаа

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Монгол Улсын Засгийн газартай хамтран Хепатитын өдрийг “Хепатитыг илрүүлье, эмчилье” уриан дор зохион байгуулж байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсад хүрэлцэн ирсэн ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Шин Ён Суг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд  Др.Шин Ён Су Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан өндөр хүндэтгэл үзүүлэн хүлээн авч уулзсанд …

  • 27 July

    Нийгмийн даатгалын ерөнхий газар  харааны бэрхшээлтэй хоёр иргэнийг ажлын байраар хангажээ

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрлөх хүсэл зорилгыг нь дэмжих, байнгын ажлын байр бий болгох зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих” хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газар  харааны бэрхшээлтэй хоёр иргэнийг ажлын байраар хангаж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байна. Харааны бэрхшээлтэй хоёр ажилтан нийгмийн даатгалтай холбоотой бүхий л хууль журмыг …

  • 27 July

    Нийслэл рүү орох замуудад 24 цагаар ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулж байна

    Архангай, Өвөрхангай аймгийн 10 суманд гарсан малын гоц халдварт өвчин гараад буй. Тиймээс нийслэл хотод халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэж байна. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” А/644 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн: Багануур, Багахангай дүүргийн Авто тээврийн шалган бүртгэх товчоо, Хан-Уул дүүргийн …

  • 27 July

    Архангай аймгийн Өндөр-Улаан, Чулуут сумдын цахилгааныг хэвийн ажиллагаанд оруулжээ

    Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутгаар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км/ 07.25-ны өдрийн 20:00 цагийн орчим аадар бороо орж, хүчтэй салхилсны улмаас Өндөр-Улаан, Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булган Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт 5, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдэлийн сүлжээнд 0,4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унасан. Дээрх гэмтлийн …

  • 27 July

    В, С вирүсийн илрүүлэг шинжилгээг Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй хийнэ

    “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатны хүрээнд 15-39 насны хүн амыг хепатитийн В, С вирүсийн эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулж байгаа.Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээ 2018 оны есдүгээр сарын 25 хүртэл явагдана. Мөн Дэлхийн Хепатитын өдөр энэ сарын 27 буюу өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан Д.Сүхбаатарын талбайд 12:00-17:30 цагт элэгний B, С вирүс илрүүлэх түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй …

  • 27 July

    Хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 27-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡️БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 22-р хороо 128-р цэцэрлэг, МЦХ АТС-83, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, СӨХ, ШУТИС-МХТС, Оюутны байр, Цагдаагийн ажилчдын орон сууцны барилга, Зүтгэл найдвар ЗБН, Монтс, Алаг адуут, Таманука, Нью жуулчин турс, Батхангай өргөө, Мөнгөн сав тоног, …

  • 27 July

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 07 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын …

  • 26 July

    С. Амарсайхан: Даншиг наадмыг дэмжихгүй

    “Даншиг наадам Хүрээ цам 2018” шашин соёлын наадам ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд Хүй 7 худагт болно.Харин өчигдөр болсон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны үеэр наадмын хөтөлбөрийг танилцуулжээ. Хөтөлбөрийн танилцуулгатай холбогдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Холоос ирсэн жуулчдаа хазгай муруй хэдэн сандал дээр суулгачихаад, хэдэн морь уралдуулж, бөх барилдуулчхаад аялал жуулчлал хөгжүүлж байна гэдгээ одоо хэдүүлээ больцгооё.Та хэд өөр юм сэтгэ, өөр юм хий, …

  • 26 July

    Нийгмийн даатгалын илүү төлсөн шимтгэлийг буцаан олгож эхэллээ

     Нийгмийн даатгалын байгууллагаас даатгуулагчийн илүү төлсөн шимтгэлийг буцаан олгож эхэллээ. Үндсэн ажлаасаа гадна давхар ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь тухайн үед мөрдөгдөж буй шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд  илүү төлөгдсөн шимтгэлийг буцаан олгодог байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, даатгуулагчийн шимтгэл …

  • 26 July

    Олон Улсын байгууллагууд Баян-Өлгий аймагт тусламж үзүүлж байна

    Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ 7 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд усархаг бороо орсны улмаас үер бууж найман багийн 530 өрхийн 2500 гаруй хүн гамшигт өртөж, олон гэр, байшин, хашаа усанд автсантай холбогдуулан олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, тухайлбал, Дэлхийн зөн, Адра, Мерси Кор Монгол, Монголын улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллагаас гамшигт өртсөн иргэдэд тодорхой хэмжээний мөнгөн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхлээд …

  • 26 July

     Эрүүл мэндийн байгууллагуудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлжээ 

    Нийслэлийн эрүүл мэндийн газраас  үйл ажиллагаа эрхлэх хаяг дээрээ байхгүй, ажлын байр нь хангалтгүй үнэлэгдсэн, ажлын байрны нөхцөл шаардлага хангахгүй эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” А/678 дугаар захирамжаар 1 сарын хугацаатай түдгэлзүүлжээ. Дурдсан хугацаанд шинэ ажлын байр болон ажлын байрыг дахин үнэлүүлээгүй …

  • 26 July

    Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн дөрвөн иргэнийг голд живж байхад нь аварчээ

    Нийслэлийн хэмжээнд 2018 он гарсаар долоодугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 1,845 удаагийн аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага бүртгэгджээ. 2018 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэлх маршрутаар, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2, 3 дугаар хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн бүрэлдэхүүнтэй эргүүлээр 33 удаа гарч, Туул голын эрэг дагуу амарч, …

  • 26 July

    Б.Лут-Өлзий: Цагдаагийн тодорхойлолтыг 44 нэгжээр олгогдохоор болсон

    Цагдаагийн байгууллагаас иргэдэд олгодог ялтай эсэх лавлагааны заавар өөрчлөгдсөн байна. Энэ талаар ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангийн эрхлэгч, цагдаагийн хошууч Б.Лут-Өлзийгөөс тодрууллаа. -Ялтай эсэх лавлагааг олгох зааварт өөрчлөлт орсон гэлээ. Та энэ талаар мэдээлэл өгөөч? -Тэгсэн. Өмнө нь үйлчилж байсан заавраар иргэн болгонд цагдаагийн тодорхойлолтыг олгохгүй зөвхөн гадаад улсын элчин сайдын яаманд, гадаадад зорчих виз хүссэн …

  • 26 July

    Д.Муратад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

    УИХ-ын гишүүн Д.Мурат нарт холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байсан ч Баян-Өлгий аймагт байгаа түүний өмгөөлөгч онлайнаар оролцох хүсэлт тавьсан тул өнөөдөр 14:00 цагт болохоор товлогджээ. Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл болох “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байна. Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Мурат нарт холбогдох хэргийг …