Tag Archives: нийгэм

March, 2019

  • 20 March

    Хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүгч С.Батжаргал, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа хоёрын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байна. Дээрх хоёр шүүгч гэмт хэрэгт холбогдсон учир албан тушаалаас нь чөлөөлж, шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байгаад хэргийг шалгах, мөрдөн байцаах үндэслэлтэй гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс …

  • 20 March

    Ц.Элбэгдорж: Миний өрөөг нэгжээгүй

    ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаныхан өчигдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн албан өрөөнд нэгжлэг хийж, 1000 гаруй уран зураг хурааж авсан гэсэн мэдээлэл өнөөдрийн зарим хэвлэлд нийтлэгджээ. Энэ талаар  Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудсандаа, “Женко технологи. Таван толгойд бүрдүүлсэн цаас нь болохоо байсан уу! Эсвэл 10 хоногийн өмнө төрд шахсан 280 сая ам.долларын шороо нь олны анхааралд орох гээд байна уу. ШХАБ-д …

  • 20 March

    УИХ-ын чуулган хуралдана

    УИХ-ын чуулган өнөөдөр /2019.03.20/ 10.00 цагт хуралдана. Тус хуралдаанаар таван хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр …

  • 20 March

    Иргэдэд 3-12 баллын газар хөдлөлтийн чичирхийллийг мэдрүүлэх сургалтын танхим өнөөдөр нээлтээ хийнэ

    Засгийн газрын тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон орон даяар тэмдэглэдэг болсон. Уг хүрээнд өнөөдөр  улс даяар “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ. “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-тэй болсноор газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд …

  • 20 March

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна. 2019 оны 03 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос …

  • 19 March

    “КFC”-гийн хоолноос хүүхэд хордсон уу?

    “КFC” сүлжээ рестораны салбарын хоолноос  дахин хүүхэд хорджээ. Тус ресторанаар үйлчлүүлсэн хүүхэд хордлого авч, Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа аж. Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал сайжирч байгаа бөгөөд  шинжилгээний хариу гурав хоногийн дараа гарах юм байна. Хоолонд хордсон хүү өчигдөр орой 19.00 цагийн үед аавтайгаа хамт  25-р эмийн сангийн хажуу дахь салбар сүлжээ ресторанаас “Curry”-тай багцыг авчээ. Хүү ресторанаар …

  • 19 March

    Цэргийн баяраар 324 хүн эрүүлжүүлэх байранд саатуулагджээ

    Цагдаагийн байгууллагад өчигдөр /2019.03.18/ буюу цэргийн баяраар гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл харьцангуй бага бүртгэгджээ. Харин эрүүлжүүлэгдсэн хүний тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад өссөн байна. Нийслэлийн хэмжээнд цэргийн баяраар 324 хүн эрүүлжүүлэх байранд саатуулагдсан гэх мэдээлэл байна. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл нэлээд бүртгэгджээ. Үүнээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу бусдын биед гэмтэл учруулах, танхайрах …

  • 19 March

    Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн зөвлөгөө өгөх өдөрлөг 2019 оны 03 дугаар сарын 20-ны …

  • 19 March

    Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймагт цас орж, шуурч эхэлжээ

    Цаг уурын байгууллагаас өнөөдөр Өвөрхангай, Баянхонгорын хойд, Архангайн зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Мөн нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. Өнөөдөр 11:40 цагийн байдлаар: Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймагт цас орж, шуурч эхэлсэн байна. Сүхбаатар, Өмнөговь аймагт тэнгэр бүрхэг, хүйтэн салхитай. Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий суманд …

  • 19 March

    Усанд живж байсан хүүхдийг аварсан З.Баянзулыг “Шударга журам” медалиар шагналаа

    Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны Соёлын бодлогын газрын ахлах мэргэжилтэн З.Баянзулыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагналаа. Тэрээр 2015 оны долдугаар сард Увс аймгийн Улаангом суманд Увс нуурын эрэг дээр амарч байхдаа усанд живж байсан хоёр охины амь насыг аварчээ. Тухайн үед дугуйны дотуур хаймар дээр хөвөн тоглож байсан хоёр охин салхинд туугдан нуурын гүнзгий хэсэгт очуутаа …

  • 19 March

    Дөрвөн настай хүүг орондоо шээсэн гэх шалтгаанаар хэвтэрт ортол зоджээ

    Баянгол дүүрэгт энэ сарын 11-нд дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг гарчээ. Хүү одоогоор ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайнгүй байгаа аж. Тодруулбал, хойд эцэг болох Т эхийг нь хөдөө явсан хойгуур орондоо шээлээ гэх шалтгаанаар модон хусуураар хүүгийн нүүр биеийг хөх эрээн болтол зоджээ. Гуравдугаар сарын 13-нд ээж нь хөдөөнөөс ирснээр уг хэрэг …

  • 19 March

    С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсэгт ажилласан хоёр хүнийг хорьжээ 

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг дахин шалгах ажлын хэсгийг байгуулагдсан.Тэгвэл уг  хэргийн ажлын хэсэгт ажиллаж байсан Н, Б гэх хоёр хүнийг Чингэлтэй дүүргийн шүүхээс 14 хоног хорих захирамж гаргасан байна. Тодруулбал, АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтарч шийдвэрлэгдсэн хэргийг шалгах явцдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн аж. С.Зориг агсны аминд хүрсэн хэргээр Ц.Амгаланбаатар, …

  • 19 March

    Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

    Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос болж осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрч автомашин унасан, суусан гэсэн 12 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, энэ сарын 17-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны иргэн О /20 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ын жолоодож явсан “Старикс” загварын суудлын автомашин Хөвсгөл нууранд цөмөрсөн тухай дуудлага аймгийн Онцгой …

  • 19 March

    “Өглөөний сонин”-ы хоёрдугаар улирлын захиалга явагдаж эхэллээ

    “Өглөөний сонин”-ы хоёрдугаар улирлын захиалга улс орон даяар явагдаж эхэллээ. “Хараат бус мэргэжлийн сэтгүүл зүй”-н төлөө “Өглөөний сонин”  Монголын сэтгүүл зүйн салбарт өндөр үүдээ өргөж, өрхөө татсан цагаас хойш 13 жилийн турш, 1580 үүрийн шаргал гэгээг уншигч тантай угтаж байгаадаа таатай байна.  Өнгөрөгч хугацаанд өөрийн өнгө төрх, нийтлэлийн бодлогоо хадгалахын зэрэгцээ мэргэшсэн сэтгүүлчдийн ур чадвар, мэдлэг боловсролоор далайлгаж бүтээсэн даацтай …

  • 19 March

    Нийслэлд “Цахим бодлогын зөвлөл” ажиллана

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн төр захиргааны байгууллагаас “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй, түргэн шуурхай, ил тод, нээлттэй хүргэх, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, төрийн байгууллагын шийдвэр гарах түвшний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэн саналыг авч, төрийн үйлчилгээг удирдах, хянах, үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж иргэдийн санал хүсэлтийг …