Tag Archives: нийгэм

March, 2019

  • 18 March

    Зэвсэгт хүчний 167 -р анги цэргийн гавьяаны одонгоор шагнуулав

    Батлан хамгаалахын яамны сайдын 1973 оны 8-р сарын 7-ны өдрийн Н/228 тоот тушаалаар “Ардын армийн мотобуудлагын I тусгай бригадын мотобуудлагын II тусгай батальоныг БНМАУ-ын өмнөд хилийг Даланзадгад-Хүрмэн, Номгон, Баян-Овоогийн чиглэлд халхлах зорилгоор автомашинаар марш үйлдэн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод байрлуулсан. Тус анги стратегийн өмнөд чиглэлийг батлан хамгаалж, улс орныхоо энх цагийн бүтээн байгуулалтын тэргүүн эгнээнд хөдөлмөрлөж ирсэн түүхтэй. Энэхүү түүхэн …

  • 18 March

    УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ

    УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу гуравдугаар сарын 18-29-ний өдрүүдэд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар тогтсон. Ээлжит бус чуулганыг өнөөдөр 10.00 цагаас нээнэ. Тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг батлаад байгаа бөгөөд Татварын хуулиудын шинэчилсэн найруулга, мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эхний ээлжинд оруулжээ. Мөн хэд хэдэн томилгооны асуудлыг хэлэлцэнэ.

  • 18 March

    НӨАТ: 10 сая төгрөгийн нэг азтан тодорчээ

      НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр 18:45 цагт орон даяар шууд явагдлаа. Тохиролд 2019 оны хоёрдугаар сарын 1-28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулав. Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал 1.0 сая, зургаан …

  • 18 March

    Улаанбаатарт 12 хэм дулаан байна

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд нутгийн өмнөд хэсэгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 03 дугаар сарын 18–ны 08 цагаас …

  • 16 March

    Энэ сард 3, 8-аар төгссөн дугаартай машины жолооч нар татвараа төлнө

    “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд татвараа төлдөг. Энэ сарын тухайд тээврийн хэрэгслийн улсын дугаар 3, 8-аар төгссөн автомашин эзэмшигч жолооч нар  татвараа төлнө. 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард 5,0 тоогоор төгссөн …

  • 16 March

    ”Хурд” нэгдсэн арга хэмжээ сар үргэлжилнэ

    Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн аваар ослоос урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг. Тус хэлтсээс замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт шалгалт хийж байна. Тодруулбал Дүнжингаравын замд явуулын оношилгоог ажиллуулан утаа ихтэй тээврийн хэрэгслүүдийг шалган, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж байгаа аж. Тус арга хэмжээний хүрээнд Хонхор, Дүнжингарав, Гачуурт, Улиастайн замд …

  • 16 March

    Нийслэлийн найман дүүрэгт галзуу өвчний тохиолдол бүртгэгджээ

    Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс хаврын улиралд галзуу өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг сануулж, зэрлэг амьтан агнахгүй байхыг анхаарууллаа. Галзуу өвчний сэжигтэй зэрлэг, мал амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлсэн хүмүүсийн 30.8 хувь нь чононд уруулсан бол эзэнтэй нохойд 20.5, үнэгэнд 17.9, эзэнгүй нохойд 17.9, мануулд 7.7, тэмээнд 2.6 хувь нь уруулсан тохиолдол бүртгэгдсэн байна. Он гарснаас хойш тус төвд 21 аймгийн …

  • 16 March

    Налайх дүүрэгт монгол цэргийн өдөрт зориулсан ёслолын жагсаал боллоо

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан Налайх цэргийн хотхоны үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хүндэтгэлийн арга хэмжээ, ёслолын жагсаал Налайх  дүүргийн төв талбайд боллоо. Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын бие бүрэлдэхүүн бүрэн жагсаж, дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ч.Раднаабазарт Налайх цэргийн хотхоны ахлаач, Зэвсэгт хүчний 014 …

  • 16 March

    Реппер Don Dior-т нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ

    Don Dior хэмээх уран бүтээлийн нэрээр алдаршсан дуучин Д.Мөнхтулга хар тамхины хэргээр шалгагдаж, шүүхээс ял авсан байна. Тэрбээр 2018 оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт гудамж”-нд явж байхдаа хар тамхи хэрэглэж байгаад цагдаад баригджээ. Тэрбээр шүүхийн танхимд энэ талаар ярихдаа “Миний  уран бүтээлийг дэмжиж сонсдог хоёр залуу завтай бол хамт тамхилаач” гэхээр нь би мэндлээд, гар барьсан. Тэр …

  • 15 March

    Дээрэм хийдэг этгээдүүдийг илрүүлжээ

    Нийслэлийн хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар дээрэмдэх төрлийн 231 хэрэг бүртгэгсэн бөгөөд дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран арга хэмжээ зохион байгуулжээ. Тодруулбал, энэ сарын 13-14-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн …

  • 15 March

    “Улаанбаатар барилга -2019”олон улсын үзэсгэлэн болж байна

     Монголын барилгын салбарын хамгийн том “Улаанбаатар барилга 2019” олон улсын цуврал үзэсгэлэн 14 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулагчаар “Мишээл Экспо” компани, дэмжигчээр Барилга, Хот Байгуулалтын Яам, “Барилгын хөгжлийн төв”,  үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Дэрэн Наран, Aquatherm, Mines up, Remax компаниуд ажиллаж байна. Цуврал арга хэмжээний хүрээнд  “Барилгын материал, шинэ техник технологийн үзэсгэлэн 3-р сарын 15-аас 18-ний …

  • 15 March

    Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг ирэх дөрөвдүгээр сараас 12 дугаар сар хүртэл хаана

    Нийслэл болон орон нутагт хийгдэж буй авто замын шинэчлэлийн талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Автозамын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга н.Доржханд болон бусад албаныхан мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, “2019 онд таван аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилтын хүрээнд нийтдээ 123 төсөл арга хэмжээнийн 2559.7 …

  • 15 March

    Богд хааны ордон музейн хашаан дотор зөвшөөрөлгүй байрлуулсан байрыг буулгаж газрыг чөлөөлжээ

    Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах зорилгоор “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 15-р хороо, Богд хааны ордон музейн эзэмшил хашаан дотор зохих зөвшөөрөлгүй байрлуулсан 1 давхар түр барилгыг буулгаж, газрыг чөлөөлөн тохижилт хийх нөхцлийг бүрдүүллээ.

  • 15 March

    ЦЕГ: Талийгаач Л.Бямбаагийн ар гэрийнхэнд хорих ангийн камерын хяналтын бичлэгийг үзүүлсэн

    ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд Мөрдөн байцаах албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба 2018 онд гэмт хэргийн шинжтэй 23 мянга гаруй гомдол, мэдээллийг хүлээн авч шалгажээ.Харин 2019 оны эхний хоёр сарын байдлаар тус алба гэмт хэргийн шинжтэй дөрвөн мянга гаруй гомдол, мэдээллийг хүлээн авч шалгажээ. Үүнээс 93 хувийг нь шийдвэрлээд байгаа аж. Мэдээллийн үеэр үеэр олны анхааралд …

  • 15 March

    Х.Баттулга: Цэргийн алба хааснаар хүн хатуужиж, сахилга батжин хүмүүждэг

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга өнөөдөр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулганд болсон Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярын хуралд хүрэлцэн очиж, мэндчилгээ дэвшүүлэв. 1939, 1945 оны дайны үеийн байлдааны тугуудыг хүндэтгэн залснаар баярын хурал эхэлж, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн …