Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас БГД-ийн I хорооны нутаг дэвсгэр, 47 дугаар байранд иргэн Д-ийн эрхлэн явуулдаг “FAMILY” кимчиний цехэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар, тус газар нь мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлээгүй хүнсний үйл ажиллагаа эрхэлж, нийтийн орон сууцанд хүнсний үйлдвэрлэл явуулж байсан зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ноогдуулж, үйл ажиллагааг нь зогсоожээ. …
Tag Archives: нийгэм
March, 2019
-
14 March
Төрсөн эгчийгээ хөнөөсөн залууд бүх насаар нь хорих ял оноолоо
Төрсөн эгчийгээ галдан шатаасан залууг бүх насаар нь хорих ял оноолыг өчигдөр /2019.03.13/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. Тодруулбал, шүүгдэгч Д.Батхуяг, О.Энхбаяр нарыг бүлэглэн санаатайгаар хүний амь насыг онц хэрцгий аргаар бүрэлгэсэн нь мөрдөн шалгах явцад тогтоогдож, дээрх хэрэг шүүхэд шилжсэн юм. Шүүхээс Д.Батхуяг, О.Энхбаяр нарт бүх насаар нь хорих ял оноогоод байна.Хэргийг сануулахад талийгаач бүсгүйн төрсөн …
-
14 March
Дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улсаа сурталчиллаа
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл Берлин хотноо “ITB Berlin 2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 53 дахь удаагаа энэ сарын 6-10-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. “ITB Berlin” нь дэлхийн аялал жуулчлалын салбарын хамгийн том нэгдсэн арга хэмжээнд тооцогддог ба энэ жил 181 орны 10 мянга гаруй аялал жуулчлалын салбарын байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ 26 үзэсгэлэнгийн танхимд 160 мянга гаруй хүнд танилцуулан …
-
14 March
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг түдгэлзүүлэв
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны шүүхэд гомдол гаргахад анхан шатны шүүхээс оноосон ялаас илүү хүнд ял оноох, эрх зүйн байдлыг дордуулж болохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн /2019.03.13/ дунд суудлын хуралдаанаас гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан …
-
14 March
Дээд шүүхээс Р.Эрдэнэбүрэнг цагаатгажээ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэн нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу өчигдөр /2019.03.13/ хянан хэлэлцжээ.Тэднийг АТГ-аас хөрөнгө орлогоо тайлбарлаж чадаагүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос Р.Эрдэнэбүрэн, Ж.Гантөгс нарт 2015 оны Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан …
-
14 March
Өнөөдөр 16.00 цагт гамшгийн дуут дохио дуугарна
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригийн 16.00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор дадлага сургууль зохион байгуулдаг. Эхний дуут дохиогоор төрийн захиргааны байгууллага, аж ахуй нэгж, гамшгаас хамгаалах улсын албад, …
-
13 March
Налайх дүүрэгт хог хаягдлыг ангилан ялгах анхан шатны мэдлэг олгох сургалт боллоо
Налайх дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу “Хоггүй Налайх” аяныг 03 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулна. Тус аяны хүрээнд Хог хаягдлын тухай шинэчилсэн хуулийг сурталчилах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хог хаягдлыг ялгах анхан шатны мэдлэг олгох зорилготой сургалтыг өнөөдөр дүүргийн ЗДТГ-аас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран байгууллагын удирдлагуудын дунд зохион байгууллаа. …
-
13 March
Нийтийн тээврийг бүрэн камержуулна
Иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах, нийтийн тээврийн хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах зэрэг асуудлаар “Нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнөөдөр /2019.03.13/ зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд …
-
13 March
Менингококкт халдварын дөрвөн тохиолдол бүртгэгджээ
Нийслэлийн хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар халдварт өвчний 24.056 тохиолдол бүртгэгдэж, 10.000 хүн амд 164.4 байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2752 тохиолдол буюу 11.4 хувиар, 10.000 хүн амд 32.3-аар буурсан үзүүлэлттэй байгаа ч амьсгалын замын цочмог халдварт өвчний тохиолдол өндөр хэвээр байна. 2019 он гарсаар менингококкт халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн ба хүүхдийн эндэгдэл нэг бүртгэгдлээ. Мөн дэлхийн хэмжээнд …
-
13 March
Монгол Цэргийн музейг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 98 жилийн ой Монгол цэргийн өдрийг тохиолдуулан 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Монгол Цэргийн музейг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай зарлиг гаргав. Зарлигт “Зэвсэгт хүчний түүхэн хөгжил, Монгол цэргийн эр зориг, цог жавхаа, дайчин уламжлалыг сурталчлан таниулах, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амь бие үл хайрлан зүтгэсэн, бахархан дуурсагдсан үе үеийн …
-
13 March
Л.Сосорбарам:Гамшгаас хамгаалах менежментийн хичээлийг 40 жил заасан
Монгол Улсын арслан, гавьяат багш Л.Сосорбарам сар шинийн баярын босгон дээр Монгол Улсын Ардын багш хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн юм. Тэгвэл өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, даргын зөвлөлийн гишүүд Ардын багш Л.Сосорбарам гуайг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр Монголын иргэний хамгаалалтын багш нарын нэг бөгөөд Хөдөө аж ахуйн их сургуульд 1963 оноос хойш 50 гаруй …
-
13 March
“UB comedy” клубийн залуус хоёр хуваагджээ
Монголд “Стэнд Ап” төрлийг дэлгэрүүлж, залууст инээд бэлэглэж байгаа “UB comedy” клубийн залуус хоёр хуваагджээ. “UB comedy” клубийн залуус хоёр хуваагдсан талаар клубын үүсгэн байгуулагч Б.Батбилэг мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Сүүлийн үед танай клуб салчихсан эсвэл хуваагдчихсан юм уу гэж олон хүн асууж байна. Манай клубын гишүүд нэг хамтлаг биш. Стэнд ап комеди хийдэг бие даасан уран бүтээлчид. Тиймээс хамтлаг тарж байгаа мэтээр …
-
13 March
Монгол Улсад орчин үеийн хэт хөнгөн агаарын хөлөг угсрах санал иржээ
2018 оны аравдугаар сард Словени Улсын Пипистрел компаниас Монгол Улсын Иргэний Нисэхийн Ерөнхий Газарт Монгол Улсад орчин үеийн хэт хөнгөн агаарын хөлөг угсрах саналыг ирүүлж байжээ. Монгол Улсад Пипистрел агаарын хөлгийг угсрах, гадаад орнуудад экспортлох, сэлбэг хэрэгслийг нийлүүлэх талаар тус компаниас ирүүлсэн саналын хүрээнд манай улсын ИНЕГ болон МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын төлөөллүүд өнгөрсөн сард Пипистрел агаарын хөлгийн үйлдвэрлэл, үйл …
-
13 March
Япон, Монголын аврагчид харилцан туршлага солилцож байна
Япон улсын Tokио хотын Гал унтраах байгууллагын сургагч багш нар НОБГ-т ажиллаж, Гал түймэр унтраах, аврах ангиудын аврагч, гал сөнөөгчдөд сургалт зохион байгуулж, харилцан туршлага солилцож байна. Сургалтад нийслэлийн анги, байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангиудын 60 гаруй аврагч, гал сөнөөгч нар оролцож байгаа юм. Сургалтын хүрээнд гал унтраах болон аврах ажиллагааны чиглэлээр техникийн дадлага олгох сургалтууд явагдаж байна гэж Онцгой …
-
13 March
“Эко алтан заамар” компанийн удирдлагуудыг шалгаж эхэлжээ
Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн удирдлагуудыг Төв аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Дөрвөн иргэний алтан амийг авч одсон аймшигт осол урьдчилсан байдлаар компанийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж гарсан. Үүнтэй холбоотойгоор уурхайн ажиллагааг түр зогсоогоод байгаа билээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл